Эдийн засаг
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 1.4%, өмнөх оны эцсээс 4.2% тус тус өсжээ
Үндэсний статистикийн хорооноос 2019 оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд инфляц өмнөх оны мөн үеэс 7.9% буюу сүүлийн таван жилийн тавдугаар сарын хамгийн өндөр түвшинд хүрснийг онцлов.
Зураг 1. Улсын хэмжээнд инфляц 2019 оны тавдугаар сард
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 1.4%, өмнөх оны эцсээс 4.2% тус тус өссөн байна.
График. Инфляц 2019 онд
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 7.9% өсөхөд
1. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь
- мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 30.3 хувь
- согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.8 хувь
- сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 1.3 хувь
2. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь
3. Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.2 хувь
4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэдүнгээрээ 9.0 хувь(цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 10.6 хувь)
5. Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин инфляц өнгөрсөн оны эцсээс 4.2 хувь өсөхөд мах махан бүтээгдэхүүний үнэ 37.3% өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод инфляц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.8%-тай байна. Энэ өсөлтөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 10.3
- хувь, хувцас, бөс бараа,гутлын бүлгийн дүн 13.5 хувь
- орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь
- тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь тус тус нөлөөлжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.