Нийгэм
ХААН Банкны контактлесс картаа уншуулан “Өргөөд”-д 50 хувийн хөнгөлөлтөөр кино үзээрэй
ХААН Банк бүх төрлийн виза /visa/ картууддаа зайнаас уншуулах дэвшилтэт технологи нэвтрүүлэн, загварыг нь шинэчилж, харилцагчдадаа хүргэж эхэлсэн. Ингэснээр эх орондоо төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо илүү хялбараар хийх боломжийг бүрдүүлсэн билээ.
Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбогдуулан 10-р сарын турш дараах худалдаа үйлчилгээний байгууллагуудад ХААН Банкны контактлесс картаараа гүйлгээ хийгээд нэмэлт хөнгөлөлт эдлэх боломжийг харилцагчдадаа олгоод бана.
“Өргөө” кино театр:
“Өргөө” кино театрын Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбараар үйлчлүүлэхдээ виза контактлесс картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр зайнаас уншуулан тасалбар худалдаж авах бүртээ 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
“Номин” их дэлгүүр:
“Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ виза контактлесс картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр зайнаас уншуулан худалдан авалт хийснээр үнийн дүнгийн таван хувийг буцаан авах боломжтой. Дээрх хугацаанд таны хийсэн худалдан авалтын буцаан олголтыг дараа сарын 27-ны өдрөөс өмнө таны ХААН Банкны дансанд урамшуулал болгон шилжүүлэх юм.
*Урамшууллын хугацаанд хийсэн худалан авалтад ногдох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 төгрөг байна. Урамшуулалд зөвхөн виза контактлесс карт хамрагдана.
Виза контактлесс картын тухай:
Виза контактлесс карт нь зайнаас уншигдах технологи бүхий карт бөгөөд карт уншигч ПОС машин дээр картыг биет холболт үүсгэлгүй зайнаас гүйлгээ хийх боломж олгодгоороо онцлогтой. Харилцагч та картаа ийнхүү зайнаас ашигласнаар картаа бусдад дамжуулах шаардлагагүй болж, мэдээллээ алдах эрсдэлээс сэргийлэх юм. Мөн цаг хугацаа хэмнэх давуу талтай.
Та зайнаас уншдаг Виза контактлесс карт шинээр захиалахыг хүсвэл интернэт банк, khanbank аппликэйшн ашиглан захиалга өгч болохоос гадна өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандаарай.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм9 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ