Нийгэм
Иргэдийн сэтгэлд нийцдэггүй нийтийн тээвэр
Нийтийн тээврээр зорчихоос илүүтэй хувийн унаатай болохыг илүүд үздэг болов, хөгшин, залуугүй. Түүний нэг нь би. Сайн, муу нь хамаагүй хөл дүүжлэх лунаатай болохыг сүүлийн үед илүү ихээр хүсэх болов. Шалтгаан нь нийтийн тээврийн хүртээмж, тав тухгүй байдал. Дагтаршсан хир болсон бүрээстэй, зөөлөвч нь урагдаж, төмөр нь ёрдойсон цөөн хэдэн сандал, онгойхоо больсон цонх, нээж, хаах бүрт гацдаг хаалга, бохир бариул, хог шороо, тоос тортогтой, яг л ашиглалтаас гарсан зоорь, амбаар сав шиг автобусыгнийтийн тээврийн үйлчилгээнд явуулдаг. Үүнээс гадна хүрэлцээ багатай, өч төчнөөн минут хүлээлгэж ирдэг ч багтахгүй хоцрох нь энүүхэнд. Автобус буудал руугаа орж бүрэн зогсож амжаагүй байхад л хүмүүс урдаас нь гүйлдэн очиж, түлхэлцэж, шахцалдан “чи, би, наашаа, цаашаа, хүүе, хаая” гэсээр чихэлдэж орцгооно. Бяр чадал, овсгоо самбаатай нь орж, өндөр настан, хүүхэд багачууд, эмэгтэйчүүд хаалганы гадна үлдэж, дараагийн автобус хэзээ ирэхийг таахгүй ч, дэмий л цагаа харан хүлээнэ. Тэдний нэгэнд багтаж явсан үе надад олон бий. Энэ бол зөвхөн надад бус нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт хүнд тохиолддог бэрхшээл. Нийслэлийн бүхий л автобусны буудлаас нийтлэг ийм л төрх харагддаг. Автобус ирдэггүй, ирсэн ч зорчигчдоо багтаадаггүйн зовлонг нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүс л мэднэ. Тиймээс л түгжирсэн ч өөрийн автомашиндаа тав тухтай, дулаахан суухыг хүсэх нь хувиа хичээсэн бодол байж болох ч нийтийн тээвэр нийтэд хүртээмжтэй, тохилог, дулаахан, түргэн шуурхай үйлчилдэг бол хэн ч илүү зардал гаргахыг хүсэхгүй.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулснаар түгжрэл буурна
Би ихэвчлэн ажил, гэр рүүгээ явахдаа Ч59 буюу ХМК-Офицеруудын ордон болон Зүүн салаа-МУБИС чиглэлийн автобусанд суудаг. Энэ чиглэлийн автобуснууд оргил үе буюу өглөө, оройн цагаар ховор явдаг. Ялангуяа орой ажил тарах үеэр. Уг нь автобус хоорондын зай ажлын өдөр гурав, амралтын өдөр таван минут байдаг. Гэтэл энэ хугацааг хэзээ ч мөрддөггүй. Хамгийн багадаа 20, ихдээ 40 түүнээс ч илүү хугацаанд хүлээх тохиолдол гардаг. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь түгжрэл. Улаанбаатар хотын иргэд амьдралынхаа багагүй хугацааг замын түгжрэлд өнгөрүүлсээр. Гэхдээ нийтийн тээвэртэй холбоотой, тулгарч буй эдгээр бэрхшээл шийдвэрлэж болохгүй, тийм ч хүнд асуудал биш. Гэсэн ч энэ асуудал бахь байдгаараа, нөхцөл байдал өмнөхөөсөө ч улам дордож, хүн бүр бухимдаж байна. Гэртээ эрт харьж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсэхгүй хүн гэж байхгүй. Эцэст нь айл өрх бүр автомашинтай болж, одоо сүүлдээ хүн бүр хувийн унаатай болохыг илүүд үзэх болсныг дахин тодотгоё. Боломжтой нь худалдан авч, боломжгүй нь линзингээр автомашин худалдан авч болно. Гэхдээ үүний цаана том эрсдэл биднийг хүлээж байна, түгжрэл. Одоо нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа билээ. Ажил эхлэх, тарах үеэр 30-40 минут яваад хүрэх газарт 2-3 цаг түгжирдэг. Ийм үед автомашины тоо нэмэгдэх тусам түгжрэл үүнээс ч илүү хэмжээнд хүрч, ёстой “тэг” зогсолт хийх байлгүй. Түгжрэлийг бууруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулахгүйгээр шийдвэрлэх хамгийн зөв арга бол нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдал юм. Олон улсын жишигт нийцүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж одоогийнхоосоо дээрдүүлэх л хэрэгтэй.
Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад Монгол Улсын автомашины тоо өдөрт 220-оор нэмэгдэж байна. Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар суудлын автомашины тоо 41429-өөр нэмэгдсэн байдаг. Энэ тоо иргэд нийтийн тээврээр бус хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэх болсны баталгаа. Одоогоор нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчит 18 аж ахуйн нэгж 95 чиглэлд 900 орчим нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Хэдий сонсоход олон мэт боловч нийслэлд суурьшсан 1.5 сая гаруй хүн амд хүрэлцэхгүй.
Нийтийн тээврийг хүртээмжтэй болгож чадах уу
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 1200 автобус, троллейбус бүртгэлтэй байдаг. Үүнээс өдөрт 900 гаруйг нь үйлчилгээнд гаргадаг байсан бол одоо 800 орчим автобус явж байгаа аж. Автобус цагтаа ирдэггүй, хүрэлцээ муу, ирсэн нь зорчигчдоо багтаадаггүй, тавтухгүй байгаа тухайд холбогдох, хариуцсан газрынхан буюу Нийслэлийн нийтийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсээс ийм хариулт өгөөд байна. Тэдний хэлснээр одоо үйлчилгээ үзүүлж буй 900 автобус хангалттай гэнэ. “Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобусыг зорчуулах” захирамж гарснаас хойш автобус хоорондын зай хэвийн болсон ч сүүлийн үед хянал суларсан талаар шүүмжлэв. Үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд ярилцаж хэлэлцээд оройн буюу 19.00-19.30 цагийн хооронд нэмэлт 40 автобус үйлчилгээнд гаргажээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нийтдээ 940 автобус явж байна гэсэн үг. Түгжрэлтэй үед автобус тогтсон хугацаагаар явах боломж нь алдагддаг аж. Хэрвээ түгжрэлд орохгүй байвал төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу хэвийн явахыг мэдэгдлээ. Иргэдийн хэрэгцээ шаардлагын дагуу Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар чиглэлд дөрвөн автобусыг 01.30 цаг хүртэл явуулдаг бол яаралтай тохиолдолд нөөцөөс хоосон автобус гаргадаг байна. тэрбээр парк шинэчлэлийг 2020 оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн ч чухам хэдэн автобус гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Автобусны парк шинэчлэлийг 2009 оноос хойш хийгээгүй. Харин жил бүр нөхөн хангалт хийсээр ирсэн. Нөхөн хангалт гэдэг нь насжилт болоогүй өөрөөр хэлбэл, 12 жилдээ хүрээгүй автобусыг хувийн аж ахуйн нэгжүүд оруулж хангалтаар явуулж байгаа юм байна. Энэ онд 213 автобусны насжилт дуусчээ. 2021 он гэхэд одоо явж буй 800 гаруй автобус хасагдах төлөвтэй. Эхний ээлжид энэ жил 213 автобус нөхөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоогоор “Автобус III” бааз БНХАУ-аас 50 цахилгаан автобус оруулж ирэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Туршилтаар нэг автобус оруулж ирсэн үйлчилгээнд явж байгаа аж.
Холбогдох газрууд нийтийн тээврийг хангалттай буюу хүртээмжтэй гэж үзэж байгаа ч бодит байдалд үүний эсрэг. Өвлийн тэсгим хүйтэн өдрүүд үргэлжилж буй энэ үед нийтийн тээвэр хүлээсэн иргэд, ялангуяа өндөр настан, бяцхан хүүхдүүд ханиад томуу тусч, хацар, чих, гар, хөлөө хөлдөөх нь. Цаашид улам л хүйтэрнэ.Нийслэлийн иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Иймд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхээс гадна тав тух, тохилог байдалд нь анхаарах хэрэгтэйг үүгээр дамжуулъя. Нийтийн биш нийтийн тээврийн үйлчилгээг нийтэд хүртээмжтэйн сацуу тав тухтай болгосноор автомашины тоо буурч, тэр хэрээр түгжрэл багасна. Нийтийн тээврийн үйлчилгээ нийтийн сэтгэлд нийцүүлэхийг хүсч байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм6 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм9 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ