Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Д.Сүндий: Залуус тоглоомын дүрмээ зохиох ёстой. Тэгэхгүйгээр улс хөгжихгүй

Нийтэлсэн

-

Нэткапитал” санхүүгийн группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндийтэй ярилцлаа.

Таны хувьд бизнесийн хүрээнд танигдсан нэгэн. Сүүлд Абу Дабид зохион байгуулсан Тусгай олимпид нэлээд үүрэгтэй оролцсон санагдаж байна. Энэ нь Таны хувьд урьдаас төлөвлөсөн ажил байв уу. Эсвэл хэн нэгэн санал тавьсан уу?

-Бид бол хоёр дахь үеийн бизнесмэнүүд. Харьцангуй залуу, Миллениал үеийнхэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд бизнесмэнүүдийн нэр хүнд нэлээд дордлоо. 10 жилийн өмнө бизнесмэн, татвар төлөгч, үндэсний үйлдвэрлэгчид нэр хүндтэй байлаа. Жишээ нь, банкууд ямар нэр хүндтэй байв. Өнөөдөр мөнгө хүүлэгч гэсэн нэртэй болж байна. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд харлаа. Нийгэм, эдийн засаг нь хөгжихгүй, өөр хоорондоо толхилцсон байдлаар хамтын эрх ашиг гэсэн ойлголт байхгүй болчихлоо. Дэлхий нийтэд эдийн засаг яаж хөгжиж ирсэн юм гэхээр дандаа хамтын оролцоотойгоор явсан байдаг. Чиний юмыг ашиглаад эсвэл минийхтэй нийлүүлээд дундын үнэ цэнийг бий болгох замаар дараагийнхаа хөгжлийн шат руу орох ёстой юм болов уу гэж харсан. Тусгай Олимпийг ивээн тэтгэх болсон маань ч үүнтэй холбоотой.

Энэ амьдарч буй нийгмээ эерэгээр өөрчлөхөд иргэн бүр гар бие оролцож хамтын үнэ цэнийг бүтээж, хэн нэгнийгээ ялгалгүй нэгдмэл үзэл баримтлалтай, нэгдмэл эрх ашгийн төлөө тэмцэх ёстой. Ямар нэгэн ялгаварлал, гадуурхалгүйгээр хүн бүрийн эрх тэгш байх боломжийг бүрдүүлэх нь өнөөгийн бизнесменүүдийн бас нэгэн үүрэг болсон.

Үүний нэг хэлбэр нь Тусгай олимп. Оюуны ялгаатай ч тэдгээр хүүхдүүд адилхан хүн. Өөрийн гэсэн ертөнцтэй. Орчин үеийн залуучуудын хандлага тэс өөр болсон. Өмнө нь байр, машинтай болох хандлагатай байлаа.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр тэдний үнэ цэнэ өөр болж байна. Эхлээд хамтын үнэ цэнийг бий болгох ёстой юм байна. Өмнө нь тэдгээр хүүхдийг ойлгохгүй шоолох эсвэл гоё сайхан гэж харж байсан ойлголт нь өөр болсон. Нийгэм өөрөө цоо шинэ хандлага руу орж байна. Чиний гоё байдал бусдаас өөр байдал нь нийгэмд заавал хүлээн зөвшөөрөгдөх албагүй. Үүнтэй л адилхан. Тэд өөрийн гэсэн ойлголт, үнэт зүйлтэй, бусад шиг амьдралтай гэдгийг ойлгуулах гэсэн философи юм. Эдгээр хүнийг нийгэмд таниулъя, намайг шоолох вий гэж айж, ичэхгүй байх. Хамаатан садан, найз нөхөд нь тэдний өмнөөс ичдэггүй байх нь чухал гэдгийг харуулахыг зорьсон. Ялгаа нь гэвэл чамаас арай өөрөөр бодож сэтгэж байна. Тэгээд юу гэж. Үүнийг ойлгуулъя гэдэг үүднээс хамтарч ажилласан. Нэлээд сайн явсан, нийгэмд хүрсэн.

Тусгай олимп болсны дараа ч олон ажлыг хийсэн. Олон байгууллага ивээн тэтгэж оролцсон. Бид хоёр зүйлийн ач холбогдлыг харсан. Нэгдүгээрт, Тусгай олимпийг ивээн тэтгэж оролцсон. Хоёрдугаарт, хүмүүст ямар нэгэн байдлаар өөр өнцөг гаргаж өглөө. Энэ асуудал руу анхаараач ээ. Энэ нь дундын үнэ цэнийг нийгэмд бий болгоход чухал сэдэв шүү зэргээр. Амжилттай ч хэрэгжсэн.

Нийгэмд эерэг талаас нь мессеж өгсөн байх?

-Тодорхой хэмжээний нөлөө бий болгосон. Бидний зорилго ч тэр байсан. Үүнийг дан ганц Тусгай олимпоор хэмжихгүй. Араас нь явсан төслүүд, компаниудын оролцоо чухал. Мэдээж аливаа ажлыг эхлүүлсний дараа тодорхой хэмжээнд санал, санаачилга гарч ирэхгүй, ажил хийхгүй бол явахгүй, унана. Цаашаа хөгжүүлээд явах нь чухал. Асуудлыг анхаарлын төвд оруулж, нийгэмд мессеж өгсөн нь чухал.

Нийгэмд эерэг хандлага төрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ оюуны ялгаатай хүүхдийг ялгаврах тохиолдол цөөнгүй байна. Тогтолцооноос гадна хүндээ асуудал байгаад байна уу?

-Тогтолцоог юу бүрдүүлдэг юм?  Хүн хоорондын хууль журмаар зохицуулагддаг. Хамгийн гол нь тэдгээр хүн хоорондын үл ойлголцлын асуудал хамгийн том садаа болдог. Хоорондоо ойлголцож чадахгүй байна гэдэг нь сэтгэлгээний хувьд ялгаатай байна гэсэн үг.  Тэгэхээр энэ ойлголцлын зөрүүг хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Дагаад тогтолцоо, хүн нь өөрчлөгдөнө. Тэрнээс хуулиар юм уу, хүчээр хүчиндэж хийдэггүй. Коммунизм байгуулж үүнийг хийх гэж оролдсон. Бүгдээрээ эрх тэгш байх ёстой, нэгдсэн үзэл баримтлалтай байх ёстой гэсэн. Үүнийг туршиж үзээд эцэст нь хүн төрөлхтөн өөрөө. харгислалаар дууссан. Ерөөсөө энэ арга ажиллахгүй юм байна гээд хаясан.

Одоо орчин үед тэгвэл яах вэ?,  Ямар нэгдсэн үзэл баримтлалаар бид цааш явах вэ? Хувь хүн бүрийн манлайлал. Чамд таалагдсан юмаа чи өөрөө цааш нь хөгжүүлээд бусдыг уриалаад явна. Тэр нь трэнд болно гэсэн үг. Түүнд нь тохирч тогтолцоо бий болно. Тэгэхээр тогтолцоондоо асуудал байгаа юм биш.

Дотор нь байгаа та, бидэнд асуудал байгаа юм. Хууль нь байгаад өөрчлөгдөөд л явна. Түүнийг зохиож байгаа нь 76 гишүүн хувь хүн л байгаа. Дахин сонгогдох гэж бодож яваа хувь хүмүүс. Тэгэхээр хууль, журамтай зууралдаад нэмэр байхгүй. Харин хүний толгойтой зууралдах ёстой.

Бид бол хоёр дахь үеийн бизнесмэнүүд гэж Та түрүүн хэлсэн. Яг ямар утгаар нь хоёр дахь үеийн бизнесмэн гэж тодотгоод байна вэ?

-Монголын бизнесмэнүүдийг гаргаж ирсэн таваас зургаан үе байдаг. Жишээ нь, алтан үе социалист улсууд бүхэлдээ эдийн засаг руу орсон үе. Тэр үед дийлэнх нь ганзагын наймаа эрхэлсэн. Араас нь үүнийг дэмжсэн процесс бий болсон. Тэр нь өмч хувьчлал явсан. Монголын өмч хувьчлалыг хүртээгүй томоохон бизнесмэн гэж байхгүй. Үүний араас газрыг чөлөөт эдийн засгийн эргэлтэд оруулсан. Чиний авсан газарт юу ч хийгээгүй байж байхад үнэ цэнэ нь 100 дахин өссөн. Улмаар лиценз буюу тусгай зөвшөөрлүүд явсан. Ялангуяа уул уурхай. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн.

Бидний хувьд 80 аад оны залуусын хувьд энэ бүгдээс хоцорчихсон. Цэвэр өөрсдөдөө, чөлөөт зах зээлд итгэхээс өөр аргагүй байсан. Ямар нэгэн катилизатор, хурдасгуур ашиглаагүй. Хэн нэгэнд найдаж амьдраагүй. Төртэй ороолцоод тендер, тусгай зөвшөөрөл авчихна, эвсэл газартай болчихно гэж мөрөөдөөгүй. Тийм бодлоосоо аль эрт салаад цэвэр мөнчигрөөрөө өөрсдийн хүчинд найдаж өдий зэрэгтэй хүрсэн хүмүүс. Тийм учраас  хоёр дахь үеийн бизнесмэнүүд гэж нэрлээд байгаа юм. Хэн нэгнээс хамааралтай биш компанийн өөрийнх нь чадавхид суурилсан байдлаар. Зөвхөн манай компани хийж чадах хэмжээний үнэ цэнийг бий болгохыг зорьдог хүмүүсийг хоёр дахь үеийн бизнесмэнүүд гэж нэрлээд байгаа юм.

Хэн нэгнээс хамааралтай биш цэвэр өөрсдөдөө, чөлөөт зах зээлд итгэдэг гэлээ. Энэ үеийн бизнесмэнүүд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь манайд ямар байдаг вэ. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээнд танил тал хэрэгтэй байдаг л байх. Эсвэл…?

-Нэг юмыг хаах хэрэгтэй. Тэр нь монополь олигополь гэсэн ойлголт. Энэ нь тухайн бизнесмэнийг өөрийг нь хохироодог. Тухайн үедээ болоод байна гэж боддог. Нэгэнт монопольдоод хаачихсан болохоор шинэ тоглогч гаргаж ирэхгүй. Гэхдээ өөрийн өсгөх мөнгөө бага өсгөнө гэсэн үг. Компани монополь, олигополь буюу картелийн шинж рүү ороод ирэхээр өрсөлдөөн бий болохоо больдог. Тухайн компани сайн ч ажилласан, муу ч ажилласан орлогоо хийнэ. Нөгөө талдаа эдийн засаг, зах зээлд байгаа харилцагчдадаа сайн үнэ цэнийг бий болгож чадахаа больдог. Үйлчилгээ нь нэг хэвэндээ, цаашлаад муудна. Харилцагч талдаа ч чанартай бүтээгдэхүүн хэрэглэж чадахаа байна. Тухайн компани ч дэлхийд өрсөлдөх хэмжээнд гарч ирж чадахгүй.  Аль ч талдаа хохиролтой байдал руу ордог. Тэгэхээр монополь, олигополийг задалж өгөх ёстой. Яагаад өдий болтол Монголоос дэлхийн хэмжээнд үнэлэгдэх компани одоо болтол гарч ирэхгүй байгаа юм? Өрсөлдөөн үгүйгээс энэ бүхэн үүдэлтэй.

Өрсөлдөөн байгаа үед авьяас, чадварт суурилсан бизнесмэнүүдийг гарган ирж хөгжих боломжтой. Үүнийг нэг ойлголт нь гарааны бизнес. Нэг үеэ бодоход энэ төрлийн бизнесмэнүүд олон гарч ирж байна. Өмнө нь бусадтай адилхан хийх гэж оролддог байсан бол одоо хөрөнгө оруулаад хамтрахыг илүүд үздэг болсон байна. Магадгүй тархинд нь өөрчлөлт орж байгаа юм болов уу. Ирэх тав, 10 жил маш хүчтэй явна гэж харж байгаа. Хоёр дахь үеийн бизнесмэнүүд зах зээлд тодорч гарах нэг нэг боломж бол энэ.

Улс төрийг удирдаж байгаа эрхэмүүд ихэнх нь 1950-1960 оныхон байна. 1980 оныхон бараг байхгүй шахуу, 1970 оныхон нь маш цөөхөн байгаа. Энэ бүхэн мөн манай тогтолцоотой холбоотой. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Мөн адил сайн улстөрч төрөхгүй байгаа хэрэг. Тиймээс энэ тогтолцоог задалж байж бид цааш хөгжинө. Залуучууд нь нийгэмдээ сайн оролцох хэрэгтэй.

Одоогийн зарим бизнесмэнүүд нэр хүндгүй болсон шалтгаан юунаас үүдэлтэй юм бол?

-Эдийн засгийг чирж явах ёстой үүргийнхээ хүрээнд бизнес бүр харилцагчаа, нийгмээ, дундаж давхрагаа бэлдэж өөрийн үнэлэмжээр бүтээгдэхүүнийг нь худалдаж авах сонголт хийх эрх чөлөөг олгох ёстой. Гэтэл Монголын нөхцөлд энэ үнэлэмж алдагдаад байгаа юм. Өнөөдөр бизнесмэнүүдээс нийгэм арай өөр хүлээлттэй байна. Тэд зөвхөн татвар төлөх, зөвхөн харилцагчаа “халамжлах” нь хангалтгүй юм байна. Дараагийнхаа харилцагчийг бэлдэх, бүтээгдэхүүндээ илүү үнэ цэнэ нэмэх ёстой болоод байгаа юм.

Тэрхүү үнэ цэнэ нь эргээд хэн нэгний амьдралд ашиг тусаа өгөх ёстой. Компанийн үнэ цэнэ харилцагчийнхтай хамт ойлгогдох ёстой. Сүүлийн үед нийгмийн хариуцлага гэдэг ойлголт хүчээ авч байна.

Урт хугацаанд харахаар тухайн компанийн үүсгэсэн тэрхүү үнэ цэнэ нь өөрсдийн компанийн цаашид өсөлт хөгжлийн гол хөшүүрэг болох боломжтой. Хамтын эрх ашиг байж эдийн засаг хөгждөг. Хөгжихөө байгаад ирэхээр чинийхийг би булааж авна, эсвэл чи булаана гэсэн хөгжлийн модел руу орж байна. Энэ бол гацсан хөгжил буюу дундын үнэ цэнэ байхаа больж байгаагийн хэлбэр. Яг л дээр үеийн хаадууд шиг. Бие бие рүүгээ эзлэн түрэмгийлж ороод эд хөрөнгө, эмэгтэйчүүдийг авдаг. Өнөөдөр орчин үед энэ арга явахаа байсан.

-“Старт апп” буюу гарааны бизнесийг зоригтойгоор эхлүүлж байгаа залуу үеийн төлөөлөл цөөнгүй. Тэдгээрээс тооцоолж байснаасаа илүү “тэсрэлт” хийсэн нь ч бий. Үүнийг хөгжүүлэх, илүү өргөн хүрээг хамруулахын тулд нэн түрүүнд монополь, олигополийг задлах ёстой юм байна. Тэгэхийн тулд тоглоомын дүрмээ эхлээд тодорхой болгох ёстой байх?

-Хууль дүрмээр зохицуулалт хийх ёстой. Танил тал ямар схемээр явдаг юм. Жишээ татаж яръя л даа. Чи приусээ зарахаар болсон гэж бодъё. Би чамайг таньдаг учраас надад 10 саяар зарах ёстой. Гэтэл танихгүй өөр хүн 12 саяар авах гээд байдаг. Таньдаг юм Сүндийдээ 10 саяар заръя гэх үү? Үгүй. 12 саяар л. зарна. Энэ тохиолдолд танил талын биш зах зээлийн схем үйлчилж байгаа юм. Үүнийг бий болгох хэрэгтэй. Би чамайг таньдаг учраас үйлчилгээ авах ёстой биш. Чиний дайны үйлчилгээг өөр газарт илүү хямд үзүүлж байна. Түүгээрээ л явах ёстой. Тэр тохиолдолд танил талын модел аяндаа үйлчлэхээ болино. Энэхүү модел үйлчлээд байгаа учраас буруу яваад байна. 12 саяар зарах ёстой машинаа 10 саяар зараад яваад байвал мэдээж дампуурна. Тэгэхээр тэр эрүүл орчныг нь бий болгох ёстой. Харилцан ашигтай бизнес эрхлэхгүй бол арчигдаад явна гэсэн ойлголтыг хэлээд байгаа юм. Тэгэхийн тулд хууль эрх зүйн орчин хэрэгтэй.

Таны хувьд юу одоо юун дээр төвлөрч байна вэ?

-Миний хувьд 11 дэх жилдээ санхүүгийн бизнес эрхэлж байна. Технологи санхүү хоёр үргэлж хамт явах ёстой. Бидний хувьд энэ хугацаанд маш олон шинэ системийг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Технологи гэдэг бол зөвхөн программ бичих асуудал биш. Аливаа бизнесийг хийж байгаа арга зүй. 11 жилийн өмнө үүнийг олж харсан юм. Би өөрөө банкинд ажиллаж байсан. Тэгэхэд банк өөрөө асар том нүсэр бүтэцтэй. Өрсөлдөөн байхгүй учраас боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. Учиргүй өөрсдөө код бичээгүй ч компанидаа олон системийг үр ашигтайгаар ашигласан. Түүний хүчинд өөрсдийн орон зайг бий болгосон. Одоо дижитал систем рүү ороод ирэхээр яалт ч үгүй код бичих шаардлагатай болж байна.

Уучлаарай. Улс төр рүү халтираад орчихоё. Та АН-ын гишүүн үү?

-Тийм.

Яагаад үүнийг асуусан юм гэхээр АН-аас зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээнд Таны нэр нэг бус удаа дурдагдсан?

-Миний хувьд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.

Бодлогын хороонд хэдэн онд орсон гэсэн үг вэ?

-Өнгөрсөн жил.

Намынхаа үйл ажиллагаанд оролцоод явдаг уу?

-Хуралдаа суудаг.

АН-аас Төв талбайд шоу зохион байгуулахад зохион байгуулагчаар оролцсон байна лээ?

-Нийгмийг өөрчлөхийн тулд институци хэрэгтэй. Чи бизнес эрхэлье гэхээр гарааны компани, байгууллага хэрэгтэй болно. Тэрийг нь институци гэж нэрлээд байгаа юм. Чамд өөрийн гэсэн үзэл санаатай хамт олон хэрэгтэй байгаад байдаг. Нэг зорилгын төлөө явдаг. Одоо нийгмээрээ тогтолцоог өөрчлөх ёстой гэж яриад байна. Тэгэхийн тулд нам буюу институци хэрэгтэй болно. Монголд гурван янзын институци байна. МАН, АН гэсэн хоёр том нам. Тэгээд бусад. Ардын нам нь 100-гаад жилийн түүхтэй. Ардчилсан нам нь 30 жилийн настай. Монгол Улсын онцлог гэж бий. 3.2 сая хүнтэй. Боловсон хүчин маш муутай. Ний нуугүй хэлэхэд ийм улсад олон нам оршин тогтнох ямар ч боломжгүй.

Гуравдагч хүчин гэж яриад байгаа?

-Цөөн хэсэг бүлэг хүмүүс л бий. Уг нь институцийг бүрдүүлэхийн тулд 21 аймаг, есөн дүүрэг гэсэн бүтэц гаргах ёстой. Гэтэл түүнийг бүрдүүлэх гэхээр хүнгүй болчихож байгаа юм. Арай гайгүй боловсон хүчинтэй нь МАН, АН хоёр. Энэ хоёр намыг судлаад үзэхээр онцлог гарч ирнэ.

Би бол Ардын намыг маш том корпораци гэж хардаг. Олон жил тогтсон. Гэхдээ корпорацид карьер хийх чухал байдаг. Шатаар явна. Газрын, хэлстийн, орлогч захирал болно. Үзэл санаа, үнэт зүйл, алсын хараа нь дараагийн асуудал. Яагаад гэхээр корпораци гэдэг нь тогтсон байгууллага. Тэр хүн үнэт зүйл, үзэл санаа, алсын хараагаа бусдад илэрхийлнэ гэдэг нь бас нэг талдаа эрсдэл.

Мундаг амжилт гаргахын тулд мундаг эрсдэл хийнэ. Нөгөө байгууллагад нь ч эрсдэлтэй. Энэ утгаараа Ардын намаас мундаг үзэл санаа гарах боломжгүй. Арай гэж 10 жил явж карьерт хүрсэн хүн эрсдэл хийж явахыг хүсэхгүй. Өөрийн бий болгосон карьертээ яаж удаан явах уу гэдгээ бодно. АН-ын хувьд өөр.

Янз бүрийн үзэл санаа, үнэт зүйл байдаг. Юм хийх мөрөөдөлтэй олон хүн байна. Гол асуудал байна. Институцийн зохион байгуулалтад ороогүй. Механизм нь хараахан бүрдээгүй байна. Мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд чадвартай баг бүрдэх хэрэгтэй. Залуучууд юм уу тийм сэтгэлгээтэй өвөө нар нийлчихсэн. Уг нь түүнийг дасгалжуулах ёстой. Байгууллагын бүтцэд оруулаад хөгжүүлэх ёстой. Тэгэх юм бол өөрсдийн гэсэн үзэл санаа гарна. Би юу гэж харсан юм гэхээр корпорацийг өөрчлөх бол хэцүү.

Нэгэнт тогтсон суурийг нураах мэдээж хэцүү?

-Нураалаа гэхэд шинээр өрөхөд хэцүү. АН-ын хувьд тийм юм байхгүй. Үзэл санаа нь байгаа учраас институцийг нь байгуулаад явах боломжтой. 2016 онд есхөн гишүүнтэй болтлоо ялагдлаа. Үүнийхээ хүрээнд шинэчлэл хийсэн. Үндэсний бодлогын хорооны 70 хувь нь 39-өөс доош насны дандаа залуусаас бүрдсэн. Эмэгтэйчүүд нэлээд хувиар орж ирсэн. Надад юу харагдсан юм гэхээр эдгээр залуусын дунд ороод зөв чиглэл рүү нь явбал дараагийн шилжилт, Монгол Улсыг шинэ шатанд гаргах боломжтой санагдсан. Ардын нам корпораци болохоор өөрөө өөрийгөө задалж чадахгүй.

Юу нураадаг юм гэхээр орчин нь өөрөө дампууруулах, эсвэл маш хүнд байдалд орж байж сэргэдэг. Дараагийн өрсөлдөөн бий болдог. Нэг үгээр дотроосоо идэгдэх боломжгүй. Старт-апп маягийн институци маягаар явах боломжтой. АН-ын хувьд үзэл санаа нь тогтчихсон. Одоо тэдгээрийг чадваржуулах, технологийн бүтцээр ажилладаг болгох соёлын асуудал байгаа юм. Ялангуяа залуу хүний хувьд ийм боломж нь байгааг харсан. Есхөн гишүүнтэй болтлоо ялагдаж байж шинэчлэл нь эхэллээ. Дөнгөж эхэлж байгаа учраас хийх ажил их байгаа.

Ардын намд тогтсон нэг уламжлал байдаг. Тэр нь үеэрээ урагшилдаг. Харин АН-ын хувьд үзэл бодлын зөрүү нь ардчилсан байдлаар гэдэг ч удирдлагын тогтолцоонд нь өнөөх л 1990 оны хувьсгалд оролцсон “ах нар” байгаад байдаг, өөрчлөгддөггүй гэсэн шүүмжлэл бий?

-Үнэн. Корпорацийн бүтэц гэдэг үеэрээ шинэчлэгдээд явдаг. 1960 оныхны араас 1970 оныхон яваад. 1970 оныхны араас 1980 оныхон нь яваад л. Гэхдээ корпорацийн соёл, карьер нь маш багаар хийгддэг. Тийм учраас корпораци гэж яриад байгаа юм. АН-ын хувьд старт-апп маягийн хүмүүс байгаа. Хувьсгал хийсэн гэдэг 1950, 1960 оны хүмүүс байгаад л байна. Залуучууд нь гарч ирэхгүй. Нэг талдаа 2016 он хүртэл шинэчлэл хийгдээгүй юм байгаад байна. Өмнөх нь лидерүүд нь ерөөсөө буугаагүй. Харин 2016 онд ард түмэн дүнг нь тавиад өглөө. Ах нар байсаар байгаад конец боллоо, одоо больцгоо гэсэн.

Хүссэн ч эс хүссэн ч шинэчлэл рүү орсон. Ингээд орох гэхээр залуучууд нь бэлэн биш. Дөнгөж орж ирсэн. Гэхдээ хөрс нь бэлэн болчихсон байна. Түүн дээр юу ч тарьж болно. Нөгөө корпорацийн асуудал нэгэнт соёл нь тогтчихсон болохоор өмнөх схемээрээ явна. Яагаад гэхээр түүнийг эвдэж чадахгүй.

АН-д бол соёл тогтоогүй байна. Залуучууд нь дөнгөж орж ирсэн. Гэхдээ хөрс бэлэн учраас ямар ч соёлыг тарьж болно. Үүгээрээ ялгаатай.

Миний хувьд 1981 оны залуу. Ардын намаар төлөөлүүлбэл, соёлын схемээр 1950, 1960 оны ах нарын тавьсан соёлын 70-80 хувийг биеэрээ хадгалж яваа юм шиг ойлгогддог. Улс төр ийм л байдаг. Улсыг ингэж л хөгжүүлдэг.

Өнөөдөр хараарай. Ардчилсан нийгмийн мөн чанар нь хувь хүний эрх чөлөө. Гэтэл 50, 60 оны ах нарын ч юм уу, 70, 80 оны төрд бугшсан хүмүүс эх орон гэж маш их ярьдаг. Улсынхаа төлөө гээд л. Хүн болгон компанийн төлөө амьдрах юм байна. Компани нь улсаа хөгжүүлэхийн төлөө. Хэзээ ч тийм юм байхгүй. Энэ бол социализм, коммунизмын бүтээл. Өнөөдөр чи өөрийнхөө төлөө л амьдрана. Компанийг бүрдүүлж байгаа олон хүний эрх ашиг, үзэл санаа нийлээд улсынхаа төлөө явж болно.

Бид ардчилсан нийгэмд шилжсэн үү шилжсэн. Чөлөөт эдийн засаг байна уу, байна. Яг үйлдэл дээрээ очихоор социализмын үеэр яваад байна. Чи компанийнхаа төлөө ажил гээд л. Чи өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө амьдрах ёстой. Тэрний төлөө компани юу хийж чадах юм. Ерөөсөө л энэ. Энэ нь хөгжөөд ирэхээр улс нь дагаад хөгжинө. Түүнээс биш компаниуд нийлээд улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллахгүй. Хувь хүмүүс, ажилчдынхаа төлөө ажиллана. Ажилчид нь өөрийнхөө төлөө ажиллаад ирэхээр харицлагчийнхаа төлөө ажиллана. Харилцагч нь бий болоод ирэхээр нийгэм бүрэлдэнэ. Тэрхүү нийгэм дээр улс үндэстэн оршин тогтоно.

Манайхны нэг ойлголт байдаг. Өөрийгөө төр гээд бодчихсон ах нар байна. Би буувал Монголын төр, ард түмэн ялагдана гээд л. Энэ бол цэвэр коммунист сэтгэлгээ. Үгүй шүү. Чи өөрийгөө төлөөлж байгаа. Чамтай чамгүй улс хөгждөгөөрөө хөгжинө. Үүнийгээ өөрчлөх ёстой.

-Таныхаар нам гэж яг юу юм. Залуучуудын үзэл бодлоо уралдуулж, үнэт зүйлээ бий болгох нэгдэл юм уу?. Эсвэл албан тушаалд хүрэх гүүр үү?

-Хоёр янзын ойлголт байна. Нэг нь намтай, намгүй улс орон хөгжсөн үе байна. Ямар нэгэн мухардалд ороогүй. Тэр үед нам яах нь ач холбогдолгүй. Харин өнөөдөр яах аргагүй тогтолцоон дээр очоод гацчихлаа. Хоёрдугаарт, хөгжиж байгаа үед нь нэг мода бий болгосон. Нам гэдэг заваан юм хол бай.

-Тэр нь юу гэж?

-Намд олон чадвартай залуус ороод ирвэл бодит утгаараа институци, “Тинк танк” болоод явна. Тэнд байгаа ах эгч нар, тэдгээрийн хүүхдүүдэд орон зай байхгүй болно. Тоглоомын дүрмээ зохиох боломжгүй болно. Өрсөлдөөн явууллаа гэхэд ялагдана. Тэгэхээр анхнаасаа тэр тойрогт оруулж ирэхгүйн тулд тухайн намыг муухай харагдуулж эхэлдэг.

Боломжтой хүмүүс нь тэртээ тэргүй зайгаа бариад эхэлнэ. Ингээд ирэхээр өөрсдөө дураараа тоглож болно. Тэрхүү тархи угаалт нь одоо хэр нь үргэлжлээд явж байна.

-Үүнийг яаж өөрчлөх ёстой юм?

-Маш олон залуус орж ирээд түүнийг нь удирдаад байгаа 100, 1000 хүнийг ажилгүй болгох ёстой. 1000 дээр 9000-ыг нэм дээ. 10 мянга болоход 1000 нь нөлөөгүй болно. Тоглоомоос гараад явна. 9000 нь тоглоомын дүрмээ зохиогоод явна. Үүнийг хийх ёстой. Хийхээс өөр аргагүй байдал руу орж ирж байна. Дараагийн тоглоомын дүрмийг зохиохгүй бол улс хөгжихөд хэцүү болчихсон.

-Намын залуу гишүүний хувьд одоогийн даргатайгаа холбоотой шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ. Жишээ нь, өөрийг нь шүүмжилсэн залуусаа цагдаад өгсөн тухай шүүмжлэл хэсэг явлаа?

-Яах вэ, үүнийг кэйс, кэйсээр нь ярихгүй бол хэцүү. Ер нь 2016 онд нам ялагдаад таван хүн нэр дэвшихэд одоогийн дарга гараад ирсэн. Гарч ирээд маш олон шинэчлэлийг амжилттай хийсэн. Түүний хийсэн шинэчлэл сайн ч, муу ч 60-70 хувь нь залуучууд, эмэгтэйчүүд болсон.

39 хүртэлх насныхан болсон. Энэ бол яах аргагүй факт үнэн. Аливаа намын лидерт сайн, муу, давуу болон сул тал байдаг. Тэрийг нь янз бүрээр харах нь хувь хүний эрх. Үүнийг няцаах ямар ч боломжгүй.

Нам тодорхой хэмжээнд институцийн зохион байгуулалтад орохын тулд өөрийн дүрмээр тоглох ёстой. Мэдээж өргөс авчихсан юм шиг хэрэгжих боломжгүй.

Намын дарга нар шинэчлэлээ хийгээд дараа үедээ халаагаа өгөөд явдаг. Хувь хүн тойрч ярих нь миний хувьд сонирхолтой сэдэв биш. Ахиц дэвшил гаргасан уу гэвэл гаргасан. Сонгуульд ялах эсэх нь дараагийн асуудал.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм38 мин өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр3 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм3 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм6 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг8 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм9 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд9 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент9 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм9 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм9 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим