Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Энерги урлаач

Нийтэлсэн

-

Сошиалд олон дүр бий, ялангуяа фэйсбүүкт. Тэнд бизнесмэн, улстөрч, тамирчин, дуучин, жүжигчин, тогооч, эмч, багш, барилгачин, загвар өмсөгчөөс эхлээд энгийн нэгнийг илтгэх янз бүрийн дүр төрх, зан характер бүхий үзэл бодол, байр суурь, бусдыгаа уриалан дуудсан агуулга бүхий мэдээлэл өдөр бүр орж, цаг, минут тутамд шинэчлэгдэж байдаг. Инээсэн, баярласан, гайхширсан, үлгэрлэсэн нэгэн байхад ундууцсан, бухимдсан, уур эгдүүцлээ илэрхийлсэн бүр үзэл бодлоо тулгах харизмтай ч хааяа таарна. Хэн нэгнээс тусламж гуйсан, “аврал” эрсэн мэдээлэл ордгийг, хэнэггүй өрөвч зангаасаа болж бусдад хулхидуулсан сэтгэгдэл хөвөрдөг, хаа нэгтээ явдгийг эс тооцвол манай нийгмийн уур амьсгал ямар төвшинд явааг, нийт массын хандлага хаашаа чиглэж буйг “Нүүр ном” хэмээх монгол орчуулгатай фэйсбүүкээс бүхэлд нь тольдож болохоор.


Хүнийг, хүмүүний амьдралыг цахим орчинд бичсэн сэтгэгдэл, илэрхийлсэн байр сууриар нь шууд дэнсэлж боломгүй ч тэдгээрийн дундаас нэгэн эрхмийг зориуд онцолж, нийтлэлийнхээ гол дүрээр сонгосон нь гэрэл зурагчин Э.Идэрбат. Цахим орчин дахь хэрэглээ нь түүнийг бусдын адил энгийн нэгэн хэрэглэгч мэт харагдуулж болох юм. Харин оруулж, нийтэлж байгаа сэдэв нь тэс ондоо, тэр дундаа Монголд цорын ганц гэж хэлэх шалтгаантай учраас гол дүрээр сонгосон хэрэг.
Тэрээр улстөрчид шиг бусдад таалагдах, оноо цуглуулах агуулга бүхий постер бэлтгэж түгээдэггүй, түгээлгэдэггүй бас тууз хайчилснаа саймширч нийтэлдэггүй. Урлаг соёлынхон, бизнесмэнүүд, олны танил эрхмүүд шиг ухаантай афоризм бичиж сургамжилдаггүй. Эмч, багш нарын адил төр, засагтаа туниж, хараан зүхдэггүй, гомдолдоггүй. Түүний сонирхол гэрэл зурагчин, нийтэлдэг зүйлийн сэдэв агуулга ердөө л ШУВУУ. Магадгүй шувуу гэхээр заримынх нь ой тоонд жигтэй хийгээд хачирхалтай бууж болох. Тэгэх нь ч аргагүй болов уу. Цагаан гэхээсээ сөрөг талын мэдээлэл жингийн туухайнд давамгайлж, овжин сүүхээтэй нэгний “тодрох” тайз, улстөрчдийн оноо цуглуулах индэр нь цахим орчин хэдийнэ болчихсон энэ үед тэрээр өөрийн сонирхол, хоббиндоо тулгуурлаж буулгасан гэрэл зургаа бусдын адил нийтэлж, түгээдэг. Сонирхолтой нь, түүний оруулсан зураг бүр сошиал хэрэглэгчдэд эерэг энерги түгээхийн сацуу давхар мэдээлэл өгдөг.


Зураглаач мэргэжилтэй түүний хувьд гэрэл зургийн төрлөөр дагнаад нэгэн аравныг үджээ. “Зураг авах миний байнгын ажил биш. Хобби маягаар авдаг. 2007 оноос зураг авч эхэлсэн. Энэ хугацаанд төрөл бүрийн сэдэв, агуулгын хүрээнд зураг авчээ. Нэг өдөр буулгасан бүх зургаа эргэн харж, өөртөө дүгнэлт хийсэн. Олон ч тооны зураг авлаа. Зураг авах чадварын хувьд ямар хэмжээнд дээшилсэн байна. Авсан зураг нь хэр сонирхолтой байна гэх зэргээр. Гэвч тодорхой сэдвийн хүрээнд дагнаж авахгүй бол таарсан, харсан болгоноо аваад байвал болохгүй юм байна гэж бодсон. Энэ үед “Хүрээлэн” төслийнхөнтэй зурганд явах завшаан тохиосон юм” хэмээн Э.Идэрбат ярилаа.
2016 оны намар “Хүрээлэн” төслийнхөнтэй хамт орон нутгийн зорьсон тэрээр замд таарсан хэд хэдэн ан амьтны зураг даржээ. Хотод ирснийхээ дараа тэдгээр зургаа харж суухдаа шувууны гэрэл зураг буулгах нь илүү сонирхолтой санагдсан. Байгаль руу чиглэсэн, хувь хүний аж байдалтай холбоотой зураг авах нь тогтсон жишиг байж болох ч дан ганц шувуугаар дагнах нь хөдөлгөөнтэй, дотроо олон төрөл зүйлтэй, авчихлаа одоо боллоо гэсэн “дүрэм”-д хөтлөгдөхгүй учир түүний хоббиг улам өдөөсөн нь тэр. “Шувуу бол зургийг нь дараад байхад дуусахааргүй мөнхийн хөдөлгүүр шиг амьтан. Олон төрлийн гоёмсог өнгийг өөртөө шингээснээс гадна зургийг буулгаж чадвал амьдралын янз бүрийн дүр төрх, зан характер харуулдаг” гэдгийг тэрээр тодотгосон юм.
Монголд төдийлөн хөгжөөгүй болохоос зөвхөн шувуугаар дагнаж зураг авдаг төрөл дэлхийд жин дарахуйц салбарт тооцогддог гэдэг. Түүнийг тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлж, төсөвтөө багагүй мөнгө төвлөрүүлдэг орон ч цөөнгүй. Харин Э.Идэрбатын дурандаа буулгасан хамгийн анхны шувуу нь шивэр энхэт бялзуухай. Нийслэлд түгээмэл байдаг эл шувууг бид болжмортой андуурах нь бий. Биеэр ойролцоо ч нарийн ажиглаад харахад тэс ондоо гэсэн үг. Анзаарсан бол “Ууртай шувуу” хүүхэлдэйн кинонд гардаг шиг өвөрцөм төрхтэй. Намар Сибирээс манайх руу нүүдэллэж ирдэг. Хотын төвийн жимсний моднуудад бөөнөөрөө цугладаг аж.


Манай оронд нутагшдаг шувуудын олонхи нь нүүдлийнх учраас хүйтрэхээс өмнө яваад өгдөг юм байна. Өвөл зунгүй суурин байдаг нь цөөн гэсэн үг. Харин өвлийн улиралд манайд ирдэг нь шивэр эхнэт бялзуухай учир энэ төрөлд эргэж буцалтгүй орохоор шулуудсан түүний дуранд анхны агшин болж буусан нь энэ. Э.Идэрбатын хэлснээр шувууны зураг авахдаа мэргэжлийн хүмүүсийг судалж, тэдэнтэй холбогдсоноор дараагийнхаа эрэлд гардаг байна. Мөн фэйсбүүкэд үүсгэсэн “Шувуу сонирхогчдын групп”-ын гишүүнээр элссэн нь хоббигоо хөгжүүлэх, энэ талын мэдлэгээ баяжуулахад дөхөм болжээ.
Хотын бидний ой тоонд тогтсон шувууг нэрлэ гэвэл шаазгай, хэрээ, тагтаа, болжмор зэргээр гарын арван хуруунд багтахаар цөөхөн тоо хэлнэ. Харин Э.Идэрбатын дуранд бидний мэддэг атлаа мэддэггүй, мэдэхгүй өнгөрөөдөг, тэгсэн мөртлөө гэрэл зурагт буулгасных нь дараа гоё сайхныг гайхан бишрэх төрөл зүйлийн шувуу хотын хаа нэгтээгээс буусан нь бий. “Нэг яваад ирэхээр аяндаа мэддэг болно. Мэдээлэл их чухал” гэж ярих тэрээр мандир уранхажин нугасны зургийг хамгийн их хүч хөдөлмөр гаргаж авчээ.
Өөрөө ч шувуунд анх “дурласан” цагаасаа хамгийн их сонирхож авахыг хамгийн их хүссэн шувуу нь мандар уранхажин нугас. Өнгөлөг мөртлөө нэрэндээ таарсан уран хэлбэртэй нь түүнийг ийн татахад хүргэсэн ч байж мэдэх. “Монголын шувууд амьдарч байгаа орчноо дагаад ч тэр үү ихэнхдээ бор бараан өнгөтэй байдаг. Өнгөлөг байх нь ховор. Тэр нугас бол өөр. Тэр шувууг Монголд бүр Улаанбаатарт байдгийг мэдээд аль болох гоё авчих юмсан гээд зунжингаа араас нь хөөцөлдсөн. Нэг удаа таарсан ч арын фоноос эхлээд зургийн чанар миний санаанд нийцээгүй. Тиймээс дараагийн боломжийг хүлээсэн. Ингэж явсаар энэ хавар Сонгинд “Монголика” нэртэй амралтын газрын ойр орчимд ирчихсэн байгаа тухай сураг сонссон. Аппарат дурангаа үүрээд л гарсан. Очиход гол бүрэн гэсээгүй дийлэнх хэсгээрээ мөстэй байсан. Нугаснууд нь мөсөн доогуур орчихоод гарч ирэхгүй. Мөстэй хэсгээр нь очоод авах гэхээр үргэж нисчих гээд хүндхэн байдалтай нүүр тулсан. Гарсан боломжийг ашиглах гэж хоёр ч удаа очсон юм. Нэг нь болоогүй” хэмээн Э.Идэрбат ярив.
Харин гурав дахь удаагаа очиж, зорьж ирсэн “зочин”-оо хайгаад явж байх үеэр эр, эм хоёр нугастай таарчээ. Энэ үед “Олдсон ганц боломжийг алдаж болохгүй шүү” гэсэн бодол тээсэн Э.Идэрбатад хүссэн зургаа буулгахад тулгарсан хамгийн эхний бэрхшээл нь хэтэрхий хол зайтай байж таарчээ. Тиймээс аль болох чимээ гаргахгүйгээр дөхжээ. Хэрвээ ямар нэгэн чимээ гаргачихвал ийм боломж дахин тохиохгүй болохыг гадарласан түүнд үүнээс өөр сонголт байгаагүй хэрэг. Хавар болоод ч тэр үү голын эрэг дагуух шавар, шалбаагтай бут сөөг дундуур бараг л дайсныхаа нуувч руу гэтэж байгаа байлдагч шиг гэтэж явсаар 15 метр хэртэй ойртож хүссэн агшнаа буулгажээ. Шувуу гэдэг сонор сэрэмж алдахгүй зөн совинтой хойно довны араас дуугарах аппаратны дуугаар танихгүй эрхмийг анзаарсан төдийд нисч оджээ. Энэ бол зөвхөн нэг агшин буулгасан үед болсон үйл явдал гэдгийг тодотгох хэрэгтэй.


Түүнийг анх зураг авч байхад Монгол Улсад бүртгэлтэй шувууны тоо 496 орчим байжээ. Харин жил ирэх тутам шинэ төрөл зүйл нэмэгддэг учраас одоогийн байдлаар 500 гаруй гаруй болсон гэнэ. “Хүмүүс анхандаа шувууны зураг харчихаад буруу төсөөлөл буудаг юм билээ. Очоод л тэр шувууг авчих юм шиг. Гэхдээ тийм биш. Шувууг аль болох тайван байдалтай байхад дэргэдээс нь авах хэцүү, ажиллагаатай. Айдасгүй шувуу гэж байдаг бол амар. Гэхдээ шувууны зургийг аль болох ойроос авч байж агшин гарна. Хэдий сайн дуран, аппарат хэрэгсэлтэй байлаа гэхэд холоос авбал сэтгэлд нийцсэн зураг гарахгүй. Зарим хүн боддог байх. Айхтар том дурангаар татаад авчихана гэж. Ямар ч том дурантай байсан шувуундаа ойртох нь чухал. Шувууны зургийг том дурангаар холоос авбал сайн агшин гарахгүй. Техник талаасаа ч. Яагаад гэвэл хол байх тусмаа зэрэглээ ордог” гэдгийг тэрээр онцлов.
Үргэлжлүүлэн “Шувуунд ойртохын тулд ямар ч нөхцөл байдалд бэлэн байх ёстой. Манай орны олонх шувуу намагтай орчинд байдаг. Ус туулна, заавал шавар, шавхайтай зууралдана. Нэгэнт өмнө тавьсан зорилго болохоор иймэрхүү юмнаас шантарч болохгүй. Мэдээж өөрийнхөө аюулгүй байдлыг хангах ёстой. Аюултай биш бол шавар, шавхайтай зууралдана уу, ус нь хүйтэн байна уу хамаагүй. Мөнгө санхүүгийн асуудал гарахгүй бол хол явах тусам олон шувууны зураг авна. Гэхдээ үндсэн ажил биш хоббигоороо явдаг. Одоогоор Булган, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгаар явж сонирхолтой, содон шувууны зураг авсан байна. Шинэ төрлийн шувууны зураг авахаар ямар ангиллынх гэдгийг мэдэх шаардлага гарна. Тэр талын мэдээллийг цуглуулна. Мэргэжлийн хүмүүстэй зайлшгүй холбогдох шаардлагатай. Тиймээс Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн шувуудын мэдээлэл бүхий номтой болсон” хэмээх Э.Идэрбат өдгөө 160 гаруй төрөл зүйлийн шувууны зураг буулгаж архивлажээ.
Дан ганц шувууны зураг оруулаад зогсохгүй монгол нэр, шинжлэх ухааны нэршил, авсан он, сар, өдрийг шигтгэдэг нь түүний бүтээлийн салшгүй нэг хэсэг. Гэхдээ зургийг нь авсан шувуу болгонд бүх талын мэдээллийг оруулдаг гэвэл өрөөсгөл. Ховордсон, улаан номд бүртгэлтэй шувуутай таарч, зургийг нь нийтэлсэн тохиолдолд байршлыг нь бичихгүй орхидог. Хэрэвзээ хаана байгааг нь дурдчихвал хэн нэгэн нь очоод буруугаар ашиглачих нь гэж болгоомжилсондоо тэр. Мэдээлэл өгөхөөс гадна хамгаалж байгаа хэрэг. Шинэ содон, ховор зүйлийн араас хошуурдаг муу талтай манайханд энэ зэргийн цензур тогтоох нь мэдээж зүйн хэрэг болов уу.


Өөрийг нь ажиглаж байгааг мэдээгүй, айж бэргээгүй үедээ шувуу маш сонирхолтой амьтан аж. Энэ нь янз бүрийн зан характер, амьдралын онцлогийг илэрхийлдэгтэй нь холбоотой. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Элсэн тасархайтай ойрхон Тахилт нууранд Э.Идэрбат зураг авч явжээ. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр. Тахилт нуурын орчмоор маш их махчин шувуу эргэлддэг болоод ч тэр үү халзан түнжүүр дөрвөн дэгдээхийгээ дагуулаад явж байхад дээгүүр нь нисч байсан элээ нэгийг нь шүүрээд явчихаж. Энэ үед тэрээр бүх хэрэгслээ хураачихсан байсан болохоор зураг дарч чадаагүй гэнэ. “Уг нь элээг ямар нэгэн ан хийдэггүй. Ихэвчлэн өвдөл, цөвдлөөр хооллодог гэж бодож байлаа. Магадгүй тэр хавийн элээ шүүрдэг байж магадгүй. Хараад хоцорсон доо. Эх нь яаж ч чадахгүй нэг орилоод, далавчаа дэвээд үлдсэн” гэж ярих Э.Идэрбат зураг авч явах хугацаандаа энэ салбарынханд нэгэн нээлт хийж өгсөн удаатай.
Тэр нь мандир уранхажин нугасыг Монголд ирсэн үедээ үржилд ордог гэдгийг олж мэдсэн тухай. Уг нь манай мэргэжлийнхэн тэр тухай яг тогтоогоогүй юм билээ. Таамаг төдий л байж. Зургаар баталгаажуулсан юм байхгүй болохоор. Үүнийг нь Э.Идэрбат огт мэдэхгүй байхдаа зунжингаа араас нь хөөцөлдсөн мандир уранхажин нугасыг дэгдээхийгээ дагуулчихсан явж байгаатай таарч, зургийг нь дурандаа буулгажээ. Түүний зургийг харсан мэргэжлийн хүмүүс өөрсдийнх нь дэвшүүлсэн онолыг баталсан зураг болсныг сүүлд дуулгасан байна.
“Хэрвээ тэрийг мэдсэн бол илүү их зураг авах байсан. Дэгдээхий дагуулж яваа шувуу хүнтэй таарахаараа үр төлөө бултуулаад өөрийнхөө зүгт анхаарлыг нь хандуулдаг сэтгэхүйтэй. Дэгдээхийг нь авах уу, өөрийг нь авах уу гэсэн сонголттой байсан. Ер нь нэгэнт зорьж авсан зургаа хадлагаад хав дараад байхыг хүсээгүй. Хүмүүст мэдээлэл хүргэх, түүгээрээ дамжуулан Монгол оронд, Улаанбаатар хотод ийм шувуу байдаг юм шүү” хэмээн эгэл хэрнээ даруухан хариулах Э.Идэрбат дараагийн зургандаа явах цаг нь хэдийнэ болжээ. Энэ удаад тэрээр Горхи-Тэрэлжийг зорьж ээлжит “зочин”-оо бүртгэлжүүлэх юм. Ийн хөөрөлдсөөр бидний яриа өндөрлөх тийшээ хандав.
Яагаад ч юм түүнтэй ярилцаж суух зуур “Энерги Урлаач” гэсэн тодотгол төрсөн юм. Гоё сайхан уран зураг эсвэл ямар нэгэн торгон агшинг харахаараа хүний сэтгэлд өөрийн эрхгүй жигтэй мэдрэмж төрдөг. Хэн нэгний тэдгээр бүтээл, агшнаас тайвшрал олох нэгэн ч бий. Үүн шиг Э.Идэрбат шувуугаар дамжуулан сошиал орчинд энерги урлаж байна. Бүр тархинд нь сийлж байна. Тэр цүнхээ үүрээд гарч одов. Удахгүй хотын хаа нэгтэйгээс Улаанбаатарын нэгээхэн хэсэг болсон “оршин суугчид”-ын содон, сонирхолтой зураг түүний фэйсбүүкт тавигдана.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм21 мин өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр2 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм2 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм6 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр7 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг8 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм8 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд8 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент8 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм9 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм9 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим