Нийгэм
Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Төр нийгмийн зүтгэлтэн. Намын дэд дарга төрийн тусгай обьектод амь насаа алдахад гудамжинд алхаж яваа хүн яах юм бэ
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандаж байна.
Хуульч, өмгөөлөгч Батхуяг: Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд Батхүү агсан амиа алдсан Эрүүгийн хэрэг үүсгээд найман сар өнгөрлөө. Одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хугацаанд янз бүрийн мэдээлэл цацагдсан учраас гэр бүлийн зүгээс мэдээлэл хийж байна. Шүүх эмнэлгийн багийн шинжээчдийн дүгнэлт эцэслэн гарсан.
Үүнд, талийгаачийн баруун нүдэнд хүч үйлчилснээр хөхрөл хавдалт үүссэн, задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог улайлт юм. Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэх дүгнэлт гарсан. УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграппын тест авсан. Ингэхэд асуусан асуултад хариулахдаа, сэтгэл санаасны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн тест гарсан.
Мөн хэргийг шалгах тухайн үед юу болсныг харсан үзсэн гэх мессежийг нэг этгээд бичиж, илгээсэн байдаг. Хууль хянналтын байгууллага шалгах явцад хэн болох нь тогтоогдсон. Гэтэл одоо энэ хүн би хэргийг хараагүй, мэдэхгүй гэж тайлбар өгсөн байсан.
Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Өнгөрсөн онд бидний хувьд маш том хар толбо үлдсэн өдөр өнгөрсөн. Цоо эрүүл, сав саруул, аав минь өглөө гэрээсээ гараад явсан. Төрийн хамгаалалттай газар ажлын цагаар ордноос буцаж гарч ирээгүй. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна. Яах аргагүй гаднын нөлөөтэй. Баруун талын нүд хөхрөлттэй, хавдалттай гэсэн. Гэтэл зүүн талаараа унасан хүний баруун нүд яагаад ингэчхэв ээ. Бид ер нь ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Бид цаашдаа яаж амьдрах вэ. Төр нийгмийн зүтгэлтэн. Намын дэд дарга төрийн тусгай обьектод амь насаа алдахад гудамжинд алхаж яваа хүн яах юм бэ. Аавыгаа санаж байна. Манай бага дүү дөрвөн настай. Одоо дуу ч гарахаа больсон. Бид төртэй улс. Аавын маань хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэж хууль шүүхийн байгууллагад итгэж байна.
Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг: Бид аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ өвөө маань аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч байна. Ээж маань насаараа ханилсан ханиа алдаж сэтгэл шимширч сууна. Дөрвөн настай дүү минь хоолноос гарсан. “Аав нь ирлээ” гээд ороод ирэх юм шиг санагдаж байна. Аавынхаа амийг бид нэхэх болно гэсэн юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Эдийн засаг11 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм11 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ