Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ё.Баатарбилэг сайдаа, анагаахын профессоруудын асуултад хэзээ хариулт өгөх вэ?

Нийтэлсэн

-

Анх 1942 онд одоогийн АШУҮИС үндэс сууриа тавьсан ч 1961 онд АУДэС болон бие дааж өрх тусгаарласан түүхтэй. Тэр цагаас хойш сургууль маань нэрээ хэдэнтээ сольж, 5 дахь захирлын нүүр үзжээ.

Алдар цуут Анагаахын сургуулийн захирлын албыг өмнө нь хашиж байсан хүмүүс ч өөрсдөө алдар цуутай, эрдэм чадалтай энэ салбартаа домог мэт нэр хүндтэй улс байлаа.

Анхны захирал Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, АШУ-ны доктор, профессор, Д.Балдандорж 27 жил, МУ-ын гавъяат багш, АУ-ны доктор, профессор Г.Жамба 8 жил, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан АШУ-ны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн 17 жил, МУ-ын гавьяат багш, АУ-ны доктор профессор, МАУАкадемийн гишүүн Г.Батбаатар 5 жил тус тус хашжээ. Эдгээр захирлын үед сургууль маань өргөжин тэлж, өөдлөн мандаж ирсэн гэгээн дурсамж надад үлдсэн байна. Тэрхүү хөгжил дэвшилд нь өчүүхэн миний 50 жилийн хүч, хөдөлмөр орсон гэж бодоход сэтгэл өег хийсэн бүтээсэн юмтайдаа ам бардам явдаг юм. Тийм учраас энэ сургууль өнөөдөр өнгөтэй, өөдтэй бол баярлаж, өрөөл бусад өөнтөглөхөд харамсаж, буруу зөрүү, муу муухайг нь залруулахыг хичээж явдаг билээ.

Харамсалтай нь одоогийн захирал гэгдээд байгаа Ж.Цолмон гэгч энэ бүсгүй намын нэрээр түрий барьж хууль бусаар захирлын суудалд суусан цагаас хойш сайн нэрт Анагаахын сургуулийн нэр сааралтаж бүдгэрсээр байна.

“Хууль бусаар” захирал болсон гэдгийн тухайд БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа нь Ж.Цолмонтой цуг гадаад оронд явж ирснийхээ дараахан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан захирал Г.Батбаатарыг халж, Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тушаал гаргасан цаг хугацааг харж байгаа биздээ яг наадмын урд өдөр буюу бүх нийтийн амралт эхэлж, сургууль тарж, багш нар амарчихсан үе, 09 дүгээр сарын 01-нийг хүртэл дураараа дургиж болно…. чоно борооноор гэгч энэ.

Уул нь сургуулийн захирлыг солих өөрчлөх аваас сургуулийн хамт олны саналыг харгалзан хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж сонгон шалгаруулах ёстой. Жишээ нь: Г.Батбаатар энэ сургуулийн захирал болохдоо 10 гаруй хүнтэй 4 шалгуураар өрсөлдөж, сонгон шалгаруулалтанд ялан БСШУ-ны сайдын 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар томилогдож байсан юм.

Гэтэл Ж.Цолмон энэ бүх шалгуураар орсонгүй, намын нэрийг барьж, боловсрол нимгэн Ц.Цогзолмаагийн тархийг угааснаар хүслээ биелүүлэхийг зорьжээ.

Энэ зохисгүй явдлыг “60 тэрбумын томилгоо” гэж үзэн багш нарын зүгээс эсэргүүцэж, телевизээр мэдэгдэл хийж, БСШУС-ын яамны үүдэнд жагсаж, багш нар Ж.Цолмонг эсэргүүцэж гутлаараа шидэж танхимаас хөөж гаргасан зэрэг үйл явдал болсон ч МАН-ынхан төр барьж байгаадаа бардаж хэн нь ч эс тоов. Хичээл эхэлсэн тул сургалтын үйл явцаас багш оюутнуудыг хөндийрүүлэхгүйн тулд эсэргүүцлийн цуглаанаа зогсоож, хуулийн шугамаар үнэн мөнөө олохоор шүүхэд хандсан билээ.

1.Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-нд хуралдаж Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох, өнгөрсөн хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргав. Ц.Цогзолмаа, Ж.Цолмон нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдав.
2.Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-нд хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх магадлал гаргасан. Тэд мөн л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Дээд шүүхэд ханджээ.
3.2019 оны 04 дүгээр сарын 25-нд Дээд шүүх хяналтын шатны хурлаа хийж “Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан байна.
4.2019 оны 07 дугаар сарын 30-нд СБД-ийн шүүх шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан.
Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Ардын намын албан тушаалтнуудаас хэн нь ч хуруугаа хөдөлгөсөнгүй. Ийнхүү профессор Г.Батбаатар ардын намын эрх мэдэлтнүүдэд албан тушаалаа булаалган ажилгүй болсоор 1 жил 6 сарын нүүр үзлээ. Дээд шүүхийн шийдвэрээс дээгүүр эрх мэдэлтнээр өөрийгөө хамгаалуулсан Ж.Цолмон гэгч “Намайг нам минь хамгаална” гэж ярьдаг төдийгүй түүндээ эрдэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гээч болж байна. Түүний яаж дураараа аашилж байгааг зах зухаас нь дурдьяа.

1.Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхтуяа, Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга Н.Эрдэнэцэцэг, Оюутны албаны дарга Ч.Баасандорж, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч С.Цогтсайхан, Санхүү эдийн засгийн газрын 5 нягтлан бодогч, Хангамж үйлчилгээний газрын 3 мэргэжилтэн, 1 менежерийг үүрэгт ажлаас нь өөрчлөхийг нь өөрчилж, халахыг нь халж баахан бужигнуулав. Уул нь түр орлон гүйцэтгэгч хүн халах, авах тушаал гаргах эрхгүй байдаг. Одоо цагт хамаагүй болсон юм байна л даа.
2.Сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн, өөртөө талтай хүмүүсээр бүрдүүлж авав. Үүнийхээ ид шийдийг ашиглаж төрсөн эцэг Жадамбадаа АШУҮИС-ийн “Хүндэт профессор” цол олгосон байдаг. Инээдтэй байгаа биз. Уул нь дүрэм ёсоор бол АШУҮИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын хүнд Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр олгодог цол л доо.
3.Нөгөө “Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо” гэгчийн үлгэрээр Ж.Цолмонд сүжирч, түүнийг даган баясагч хэсэг бүлэг хүн бий болсон. Өөрөөр хэлбэл Ж.Цолмонгийн тойрон хүрээлэгчид юм. Хаа газар дарга нарт тал засаж, хойно урд нь гүйж, бялдуучлан амь зуудаг өрөвдөлтэй гэмээр хүмүүс байдаг даа. Тэднийгээ Ж.Цолмон ч харж үзэн ажил албанд томилж, албан тушаал дэвшүүлж заримд нь бүр профессор цол хүртэл хайрлажээ. Профессор гэдэг цол их сургуулийн багш хүний эрхэм дээд, ариун нандин зүйл байдаг. Бараг гавьяат гэдэг цолноос ч дутахгүй. Гэтэл Ж.Цолмон эрх мэдлээ ашиглан профессор байтугай, дэд профессорын болзол ч хангаагүй хэсэг хүнийг профессор цолоор шагнажээ. Үүнийгээ Ж.Цолмон ажил хариуцаж байгаа хүнд “Албан тушаалын профессор цол олгосон” гэж тайлбарлах юм. Тэгвэл эрдмийн зэрэг, цол олгох журамд “Албан тушаал харгалзан профессор, дэд профессор цол олгохыг хориглоно” гэж заасан байдаг.
4.Эмнэлзүйн практик олон жил ажилласан, нэр хүндтэй эмч нарт Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн олгодог клиникийн полфессор цолыг эмч нарт зарж, энэ жил өвлийн өвгөний бэлэг болгон тараасан байна.
5.Г.Батбаатар захирал байхдаа 2015 оноос багш нарын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор сан байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалтаар санхүүжүүлж байсан. Энэ цөөн хүн хуйвалдан 650 сая төргөгийг хуваан авсан сурагтай. Үүнийг багш нар том ЖДҮ-ээ дууриаж ЖДҮ-дчихлээ хэмээн халаглаж байна.
6.Мэддэггүйгээ мэддэггүй хүн ер нь хэцүү, ажил төрөлд халгаатай. Энэ тухай нэг айхтар хэлц үг байдаг.
Мэддэг, мэддэгээ мэддэг хүнийг

Мэргэн хэмээн дагатугай

Мэддэг, мэддэгээ мэддэггүй хүн

Унтаа хэмээн сэрээтүгэй

Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүнийг

Зүтгэлийг нь бодож үнэл

Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүнийг

Илжиг хэмээн тооцсугай гэж.

Харамсалтай нь Ж.Цолмон гэгч энэ бүсгүй мэддэггүйгээ мэддэггүй хүн юм. Мэддэггүй хүн чинь хүний амаар ажлаа явуулна. Тал засаж хов ярьсан хүний үгэнд орж, бидний тухайлбал миний үүсгэж байгуулсан Био анагаахын сургуулийн бүтэц зохион байгуулалтыг эвдэн, тэнхмүүдийг салгаж бутарган жижигрүүлж, сургалт эрдэм шинжилгээний биеэ даасан нэгж байх чадварыг нь алдагдууллаа тухайлбал:

а/ Эмгэг бүтэц үйл судлалын тэнхмийг: Эмгэг физиологийн тэнхэм, Эмгэг анатомийн тэнхэм

б/ Дархлаа судлал, микробиологийн тэнхмийг: Микробиологийн тэнхэм, Дархлаа судлалын тэнхэм,

в/ Биологи, гистологийн тэнхмийг: Биологийн тэнхэм, Гистологийн тэнхэм

г/ Биохими, лабораторийн тэнхмийг: Биохимийн тэнхэм, Лабораторийн тэнхэм болгон хэт жижигрүүлж бие даах чадваргүй олон жижиг нэгж шинээр үүсгэсэн нь эдийн засгийн хувьд ч хохиролтой.

7.Удирдагч нь бурхан болсон докторантын диссертаци дээр Ж.Цолмон өөрийнхөө нэрийг тавьж хамгаалуулсан тухай яриа гарсан. Тэр ч бүү хэл өөрөө оролцоогүй бүтээл дээр нэрээ бичиж нийтэд тараасан. Ямар бузартай юм бэ? Эрдмийн ажлын ертөнцөд хуурамчаар удирдагч хийнэ гэдэг хамгийн цээртэй зүйл шүү дээ. Уул нь чааваас нэг ч гэсэн хүн хамгаалуулсан болж харагдах гэж хичээсэн хэрэг. Үүгээрээ өөрийгөө профессор гэж цоллоод яваагаа зөвтгөх гэсэн шүү юм болов уу даа. Ж.Цолмон хаанаас, ямар сургуулийн эрдмийн зөвлөлөөс профессор цол авсан нь тодорхойгүй. Өөрийгөө л профессор гэж цоллоод явдаг. Лав л АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөл түүнд ийм цол олгоогүй. Хэрвээ аль нэг хувийн анагаахын сургуулиас ийм цол авсан бол тэр нь тухайн сургуульдаа л хамаатай, АШУҮИС-д хамаагүй төдийгүй профессор цолны нэмэгдэл цалин авах ёсгүй. Тэгэхээр Ж.Цолмонгийн профессор цолны гарал үүслийг тогтоох шаардлагатай.
Профессор цол гэдгийг чинь хүссэнээрээ юм уу хүний хийсэн ажил дээр нэрээ тавиад авчихдаг зүйл биш. Жишээ нь: Ж.Цолмонд ажлаа булаалгачихаад яваа Г.Батбаатар профессор гэхэд мэргэжлийнхээ 23 хүний докторын, 27 хүний магистрийн ажлыг удирдан хамгаалуулж 200 орчим эрдмийн бүтээл туурвисан байна. Профессор Г.Батбаатарын бичсэн “Дархлаа судлал” сурах бичиг 7 дахь удаагаа хэвлэгдээд байна. Ийм бүтээлтэй байж профессор цолыг авдаг юм.

Г.Батбаатарын талаар хэдэн үг нэмье. Энэ залуу манай анагаахын шинэ дархлаа судлалын салбарыг үүсгэлцэж, хөгжүүлж яваа чадварлаг сэхээтэн төдийгүй сайн удирдагч, шилдэг зохион байгуулагч юм. Тэрээр тус сургуулийн захирлаар ажилласан хэдхэн жилийн хугацаанд номын сангийн 7 давхар байшин, цөм лаборатори, оюутны Эко төвийг барьж, улмаар манай хамт олны 70 жилийн хүсэл мөрөөдөл болсон Их сургуулийн эмнэлэг, сургалт, эрдэм шинжилгээний цогцолборын бүтээн байгуулалт эхлүүлж чадсан юм. Ботаникийн цэцэрлэгт газрын зөвшөөрөл авахаас эхлээд яаж махаа барж, хичнээн даргын үүд сахиж, хичнээн иргэдийн гэрээр явж уулзаж учирлаж гуйж ойлгуулах гэж зүдэрч явсныг одоо барилга бэлэн болсон хойно нь тууз хайчлаад зогсож байгаа дарганцарууд мэдэхгүй. Энэ эмнэлэг, сургуулийн цогцолборыг барьж байгуулах хөрөнгийг ямар их хүч чармайлт гаргаж байж зөвшөөрүүлснийг одоо бэлэн болсон хойно нь дарга нь болчихоод даналзаж суугаа тэр эрхэм ойлгох ч үгүй.

Харамсалтай нь шинэ дарга нарын авхаалж хөөцөлдөлгөө дутсанаас эмнэлэг сургуулийн цогцолборт баригдаж буй оюутны байрны санхүүжилт гацаж барилгын ажил зогсжээ. Мөн сургуулийн эмнэлгийн санхүүжилт шийдэгдээгүй, одоо болтол бүрэн ашиглалтанд ороогүй, ажилчидаа халж байгаа сурагтай. Сайн хүний эхлүүлсэн ажлыг самбаатайхан аваад явчих авхаалж одоогийн удирдлагуудад дутаж байх бололтой.

Төгсгөл болгож өгүүлэх нь:

Миний нэг шавь хүрч ирээд “Манай муу захирлыг /Цолмонг хэлж байна/ та юунд эсэргүүцээд байдаг юм бэ” гэж байна. Би “Муу захирал гэдгийг нь чи ч хүлээн зөвшөөрдөг л юм байна шүү дээ” гэсэн чинь тулгамдаж бантахдаа инээж харагдав. Энэ шавь маань эрдэм чадлаараа тийм ч сайнгүй нэгэн ч мэддэггүйгээ мэддэг бололтой байдаг юм. Энэ маань Ж.Цолмонг захирал болсноос хойш мандаж яваа. Аштай юу даа хөөрхий…

Энэ шавийнхаа дээрх асуултанд одоо хариулья.

Би Г.Батбаатар гэдэг хүнд хайртай, Ж.Цолмон гэдэг хүнд хайргүйдээ энэ бүхнийг бичиж байгаа юм биш. Би гэдэг хүн Анагаахын тогооноос 50 шахуу жил хооллож, залуу насныхаа хамаг хүч, эрчмийг энэ сургуулийн төлөө харамгүй зарцуулж энэ сургуулиас хамаг алдар гавьяа, зэрэг дэвийг хүртэж, энэ сургуулиар хүү, ач охин минь сурч хүмүүжсэн, энэ сургууль миний 2 дахь гэр минь, хэн нэгэн замын хүн ирээд самарч бужигнуулаад, сааруулж муужруулаад байхад би дуугүй сууж чадахгүй. Нөгөөтэйгүүр би шудрага байхыг туйлаас эрхэмлэж, шудрага үнэний дуу хоолой байхыг эрмэлзэж ирснийг намайг мэдэх хүмүүсийн зарим нь гадарлах байх.

Г.Батбаатарыг АШУҮИС-ийн захирлаас хууль бусаар өөрчилж, Ж.Цолмонг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь эхнээсээ шударга бус зүйл байснаас би дуугарч эсэргүүцсэн. Ж.Цолмонгийн энэ томилгоо бол МАН-ынхны нөгөө “60 тэрбум”-ын гэгдэх томилгоо байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ нь батлагдаж Дээд шүүхийн шийдвэр гарчихаад өдий хугацаа өнгөрөөд байхад Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилохгүй удаашруулж байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх гарч ирээд хуулийг дээдэлж үнэнч шудрага ажиллахыг яамдын сайд нартаа үүрэгдэж, хуульд захирагдахгүй байвал, авилга хээл хахуульд оролцвол хохь чинь шүү! гэх утгатай үг хэлэхийг сонсоод ёстой загтанасан газар маажих шиг болж баярлаж байж билээ. Гэтэл Г.Батбаатарын асуудлаар бидний хэдэн профессоруудын гарын үсэгтэй явуулсан бичгийн хариуг ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөнгүй, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ч өгсөнгүй. Одоо болтол таг чиг.

Шүүхийн дээр зөвхөн хөх тэнгэр л байдаг гэдэгсэн. Тэр одоо хэвээрээ юу!

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм6 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр7 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм7 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм9 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр9 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм10 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг12 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм13 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд13 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм13 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим