Нийгэм
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт хойшлохгүй
Засгийн газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай тогтоол баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар Ё.Баатарбилэг сайд мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт хойшлохгүй. Ахлах ангийн хичээл зургадугаар сарын 5-нд дуусахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд өөрчлөлт орохгүй. Харин гуравдугаар улирлын амралт хоёр долоо хоног үргэлжлэх байсныг багасгаж нэг долоо хоног болгож байгаа. Мөн таван долоо хоног дараалан бямба гаригт хичээллэнэ. Гэхдээ үүнд цэцэрлэг хамаарахгүй. Бямба гаригт хичээллэж байгаатай холбоотойгоор багш нарт нь илүү цагийн цалин олгоно. Гуравдугаар сарын 2 хүртэл 18 телевизийн сувгаар теле хичээл заана. 12 телевизээр 12 ангийн хичээлийг заана. Үлдсэн зургаан телевизээр нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлгээ цацна. Ингэхгүй бол олон сурагчтай айлууд бий.
Багш нарыг цалинтай амраах гэж байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ бол амралт биш. Хөл хорио тогтоосон арга хэмжээ. Тиймээс багш нарыг байгаа газраасаа сурагчидтайгаа холбоо тогтоож, теле хичээлдээ идэвхтэй оролцоход нь анхаарах үүрэг чиглэл өгч байгаа. Өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд багш нарыг ажил дээрээ ирэхийг шаардсан байна лээ. Хөл хорио тогтоосон учраас ингэх шаардлагагүй. Сурагчидтайгаа алсын зайнаас ингэж ажиллалаа гэдгээ сургуульдаа тайлагнах ёстой. Багш нарын цалинг нэмэгдэл цалинтай нь олгоно. Харин урамшуулал цалин олгохгүй. Яагаад гэхээр энэ болж багш нараас шалтгаалсан арга хэмжээ биш учраас цалингаа авах нь зүйн хэрэг. Онцгой нөхцөл гарсан үед төрийн албан хаагчдын цалинг олгох тухай гурван сайдын хамтарсан журам байдаг юм. Мөн сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгоно. Гэхдээ хоолны мөнгийг нь өгөхгүй.
Их, дээд сургууль мөн амарсан учраас хөдөө орон нутагт байгаа оюутнууд ирэхгүй байвал сайн. Хотод оюутны байрандаа байгаа оюутнууд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй. Мөн гадаад оюутнуудад хичээл эхлэхээр ирэх зөвлөмжийг сургуулиудаар дамжуулан хүргүүлж байгаа.
Спортын салбарт бүх тэмцээн уралдааныг зогсоосон. Хоёрдугаар сард болох байсан хэд хэдэн олон улсын уралдаан тэмцээнийг хойшлуулаад байна. Гэхдээ үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвийн үргэлжилнэ. Гадаадын тамирчидтай хийх бэлтгэлээ ч хийнэ. Харин БНХАУ-ын тамирчидтай хийх байсан хоёр шигшээ багийн бэлтгэл цуцлагдсан. Мөн соёл, урлагийн салбарын бүх тоглолтыг цуцалсан” гэлээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ