Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Амьдрал тэдэнд хойш суух “эрх олгосонгүй”

Нийтэлсэн

-

-Хүнд өвчний сүүдэрт дарагдсан ч хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олж буй П.Билэгтсайханд тусалъя-

Хүний амьдралд өвчин зовлон гэдэг хэлж биш хийсч ирдэг. Хүнд өвчний сүүдэрт дарагдаж, хорт хавдар хэмээх өвчинд “дарлагдсан” ч хайртай хань, ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралын төлөө өвчинтэйгөө тэмцэж буй эгэл жирийн залуусын төлөөлөл П.Билэгтсайхантай хэсэгхэн хугацаанд уулзаж ярилцсан юм. Өөрт байгаа боломж бололцоогоороо буюу хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олох гэж хичээж байгаа түүнийг хараад бахархах сэтгэл төрснөө нуух юун.

Учир нь, “Би өвчтэй. Надад туслаач. Эмчилгээний мөнгө олох хэрэгтэй байна” гэж тэрбээр хэн нэгнээс хандив гуйсангүй.  Харин ч хагалгаанд ороод удаагүй бие нь гүйцэт тэнхрээгүй мөртлөө модон эдлэл хийж, бусдаас захиалга авч байна. “Эрдэнэт хотод эхнэрийнхээ хамт амьдардаг. Модон эдлэл хийж амьжиргаагаа залгуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд хорт хавдраар өвдөж,  хагалгаанд орж, ходоодоо авахуулсан. Одоогоор химийн эмчилгээ хийлгэж байна. Өрхийн тэргүүн учраас гэртээ зүгээр суух эрх байхгүй. Чадах ажлаа хийгээд, амьдралаа залгуулж байна. Зарж борлуулах бүхий л гарц гаргалгааг хайж, эмчилгээгээ таслахгүйн тулд арга чарга хайгаад ажиллаж байна” гэв.

Ид хөдөлмөрлөж явах залуу насандаа өвчин тусаад хэвтэнэ гэдэг дэндүү халагламаар. “Өөрийгөө хавдар тусчихна гэж төсөөлөөгүй явсан даа” хэмээн халаглан ярих П.Билэгтсайханы биед өнгөрсөн зуны долдугаар сард өөрчлөлт гарсан байна. Тодруулбал, хоол идэхэд гороож, тээглэх зовиур илэрсэн гэнэ. Цаг алдалгүй эмнэлэгт очиж, дурандуулахад ходоодны хорт хавдар туссанаа мэджээ. “Ходоодоо дурандуулчихаад ХСҮТ-д очиж дахин шинжилгээ өгөхөд хорт хавдрын гуравдугаар шат гэдгээ мэдсэн. Хагалгааны дараах хүндрэл гайгүй. Нурууны гэмтэлтэй байсан учраас тэрнээсээ шалтгаалж удаан сууж, алхаж чадахгүй байна. Химийн эмчилгээнээс шалтгаалаад ядарч, сульдаж, толгой эргэх тал ажиглагдах болсон” гэсэн юм.

Ходоод бол хүний хамгийн чухал эрхтний нэг. П.Билэгтсайхан хагалгаа хийлгээд хоёр сар болж байгаа. Уг нь биеэ тэнхрүүлээд, гам барьж эмчилгээгээ хийлгээд амарч байх үе. Гэвч амьдралын шаардлагаар ажиллахаас өөр сонголт түүнд байсангүй. Гарын дүйтэй тэрбээр зүгээр суусангүй. Урдаа тавьсан зорилгоо биелүүлж, эрүүл ирээдүйн төлөө чадах чинээгээрээ тэмцэж, модоор хийх боломжтой бүхнийг урлаж, цахим орчноор захиалга авч эмчилгээнийхээ зардалд нэмэрлэж байна. Өдгөө түүний хувьд ном, гутлын тавиур, хувцасны өлгүүр, бууз, баншны эко модон тавцан, соёмбо, гурил, махны иж бүрдлийг хосоор нь хийж байна.

Хийсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөлийн иргэдээс захиалга авч, замын унаанд дайж эзэнд нь хүргэх ажлыг эхлүүлсэн байна. Захиалга хэр байгааг асуухад “Хоолныхоо мөнгийг олоод л байна. Яваандаа захиалга нэмэгдэх байх. Миний төрсөн нутаг Дундговь аймаг. Нутгийн ахан дүүс эмчилгээгээ сайн хийлгээд эрүүл болоорой гээд захиалга өгч байна.  Багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байгаа. Өөрт байгаагаа ашиглаад үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц бүтээгдэхүүн хийхийг зорьж байна. Өвчнөө ялан дийлж, эрүүл саруул болж, элэг бүтэн амьдрахын тулд хөдөлмөрлөж байна. Залуу хүн байж бусдаас зүгээр хандив гуйх нь гэдэг эмгэнэл. Тиймээс чадах зүйлээ хийгээд эмчилгээнийхээ зардлыг олохыг зорьж байна” гэлээ.

Монгол Улсад аюулын харанга дэлдсэн хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хагалгааны болон эмчилгээний зардлаа дийлэхгүй харамсалтайгаар хорвоогоос буцах тохиолдол олон. Гэхдээ өвчнөө ялан дийлж, эрүүл болох туйлын хүсэлтэй нь тэднээс олон. Мөнгөнд хөлөө тушуулж, яах учраа олохгүй өвчиндөө шаналж сууснаас орон байраа банкны барьцаанд тавьж, өндөр хүүтэй зээлээр эмчлүүлэх нэг ньч  бий. Амьжиргааны боломж муу нэг нь хандивын аян өрнүүлээд ч болтугай хэдэн төгрөг олохоос аргагүйд хүрдэг. Тэднээс ялгаатай нь П.Билэгтайхан өөрсдийн хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олохыг зорьж байна.

П.Билэгтсайханы эхнэр П.Гэрлээ сонсголын бэрхшээлтэй. Тэглээ гээд ханиа хайр халамжаар дутаалгүй өвдсөн үед нь түшиг нь болж байна. Тэрбээр “Ханийгаа ходоодны хорт хавдартайг дуулаад сэтгэлээр их унасан. Бид хоёр өвчинд бууж өгч, сөхрөхийг хүсээгүй. Амьдралаа авч үлдэхийн тулд хамтдаа тэмцсэн. Халамжаас 174 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Хагалгааны зардлыг олоход “Босоо хөх Монгол”-ын хамт олон халуун гараа сунгасан. Ханиа хагалгаанд орох үед нь сэтгэл их түгшүүртэй, хэцүү байсан. Химийн хэмчилгээнд ороод хоёр хонож байгаа.  Эмчилгээ хийлгээд хоёр хонож байгаа ч модон эдлэлээ хийж, зарж байна. Ханийн минь сэтгэлээ шингээж хийсэн эдлэлээс захиалаарай гэж монголчуудаасаа хүсмээр байна. Таны захиалсан бүтээгдэхүүний мөнгөөр эмчилгээ хийлгэж бид элэг бүтэн сайхан амьдрах боломжтой” гэв. Уг нь П.Билэгтсайхан эхнэрийнхээ сонсголыг эмчлүүлнэ гэж ярьдаг байсан ч харамсалтайгаар өөрөө өвдсөн байна.

Монголчууд задарснаа өмгөөлдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэн билээ. Хэвтрийн дэглэм баримтлах ёстой ч хүнд өвчнөө ялж, эмчилгээний зардлаа олохын тулд модон эдлэл хийж байгаа амьдралд дэндүү хайртай залуугийн хийж буй бүтээгдэхүүнээс захиалан авч, залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэцгээе. Буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг.  Захиалга өгөхийг хүсвэл 80051361, 99355395 утсаар холбогдох боломжтой. 

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм8 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр8 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм8 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм11 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр11 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм12 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр13 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг13 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм14 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд14 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент14 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм14 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм14 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим