Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ш.Оргил: сэлэнгэ аймаг “Атрын-IV”  аяныг зарлана

Нийтэлсэн

-

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой манай сэтгүүлч уулзаж ярилцсан байна.

-Сэлэнгэ аймаг  “Атрын-IV”  аяныг эхлүүлэхээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан байна.  Монгол Улсын хэмжээний том аяныг зарлахад  ихээхэн хичээл зүтгэл шаардагдах нь дамжиггүй.  

  • Сэлэнгэ түмний хамгийн том зорилго энэ.  Монгол Улс  “Атар га­зар эзэмшсэний 60 жил”-ийн ойн баярыг өргөн дэлгэр тэм­дэг­лэж өнгөрүүлсэн.   Энэ тэмдэглэлт ой сэлэнгэчүүдийн хувьд  түүхэн үйл явдал. Манай аймагт  дөрвөн үеийн тариаланчид  аж  төрж байна.   Тий­мээс  “Атрын-IV” аяныг эхлүүлэх нь сэлэнгэчүүдийн хувьд нэр төрийн хэрэг.  Үе үеийн  Засгийн газ­ар  хөдөө аж ахуй, тэр дундаа газар  тариалангийн салбарт  анхаарал хандуулсаар ирсэн.   Газар тариалангийн бүс нутаг гэх утгаар  сэтгэлийн хөөрлөөр шийдэх ажил биш шүү дээ. Техник, то­ног төхөөрөмж,  технологийн   шинэчлэл, хөрөнгө оруулалт, үрийн чанарт анхаарах  гээд  бэлтгэл ажлын хүрээнд хийх ажил их байна.  Түүнчлэн  туршлага хуримтлуулсан хэмээн онгирохгүйгээр  алдаа оноо­гоо  ч дэнслэнэ.   Эцэст нь тэмдэглэхэд  их аяныг   Зас­гийн газ­раас зарлаж, албан ёсоор эхлүүлэх учиртай.

-Хүнсний ногоог дотоо­дын зах зээлээс хангах   Төрийн бодлого хэрэг­жээд явж байгаа. Хэрэгжилтийн явц ямар байна? 

-Жижиг, дунд үйлдвэр­лэлийг  дэмжихтэй зэрэгцээд  өрхийн аж ахуй тэр дундаа  төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих тухайд  манай удирдлагын баг ямагт  анхаарлаа хандуулж ирсэн.  Өмнө нь  1-2 га-д тариалалт эрхэлдэг байсан ногоочид  газраа зардаг байсан. Ашиггүй болоод тэр.  Тиймээс  ногоочдоо дэмжих үүднээс тэдэн рүү хандсан бодлого хэрэгжүүлж, өрх бүрийг зоорьтой болгох зорилго тавин  ажиллаж байна.  “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ.   Үүнд төрийн бодлого, дэмжлэг ч  хэрэгтэй байгаа юм.

  • Сайхан сонсогдож байна.  Төр ямар байдлаар дэмжвэл өрх бүр зоорьтой болох тухайд та бүхэнд  гарц гаргалгаа байгаа болов уу? 

-Нэн тэргүүнд төрөөс тодорхой зөвшөөрлөө аваад хууль ёсоор ажиллаж байгаа уул уурхайн компаниудыг дайчлах  хэрэгтэй. Тодруулбал,   нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээг нь хийлгээд, техникийн хүчин чадлыг нь ашиглан зоорийн нүхийг ухуулах зэргээр.   Харин зоорь доторлох модны  гоожинг аймгаас сумуудад хуваарилж өгөх юм. нө.

-Зоорины насжилтыг хэдэн жилээр тооцож байгаа вэ?

зоорины насжилт 10-15 жил байдаг.

  • Зоорьтой болсон өрхийн тариаланчид зах зээл дэх үнээ буулгах болов уу.  Монголчууд сүүлийн үед компаний бус хашаандаа тариалсан хүнсний ногоог худалдаж авахыг хичээдэг ч үнэ нь өндөр байна гээд гомдоллох нь вий?  
  •  Аж ахуйн нэгжүүд том талбайд тариалалт хийдэг. Сэлэнгийн хөрс их зөөлөн, чийг ихтэй учраас зэрлэг нь дийлдэггүй тул химийн бодис ашиглах нь бий. Харин өрхийн тариаланчид ямар ч бордоо, хор ашиглалгүйгээр ногоогоо тарьж, гараараа зэрлэгээ зулгаадаг.  Ялгаа харагдаж байгаа биз. Дэлхийн зах зээлд ч гар аргаар боловсруулсан бүтээгдэхүүн илүү үнэтэй байдаг. Маш их хөдөлмөр зарцуулсан учраас тэр. Үүнийг хэрэглэгчид маань бодолцох учиртай. Нөгөөтэйгүүр,  тариаланчид, ногоочид маань  арилжааны банкаас зээл авдаг.  Намрын ургац хураалттай зэрэгцээд, цэцэр­лэг, сургууль, оюут­нуудын хичээл эхэлж,  сургалтын төлбөр, идэш ууш, байрны мөнгөний эрэлд гардаг.   Тиймээс тариаланчид ургацаа шинэ байгаа дээр нь  тав арван төгрөгийн ашиг харах нь зүй ёсны асуудал.  Ногоо их болоод ирэхээр үнээ буулгадаг. Тэр үеийг нь ченж нар хүлээж байгаад бөөндчихдөг.  Ашгийг нь ногоочид бус ченж нар л хүртдэг. Үнэн амьдрал ийм л байдаг. Цаашид ийм зүйл гаргахгүйн  тулд  “Зоорь” хөтөлбөрийг хэ­рэг­жүүлж, анхаарч ажил­лана.
  • -” Сэлэнгэд үйлдвэрлэв” гэсэн  даршилсан ногоо  дэлгүүрийн лангуун дээр байнга байх цаг хэзээ вэ?
  • Та  бүхэн манай нутгийн  гэрийн аргаар дарсан өргөст хэмхийг идэж үзээрэй. Гайхалтай амттай.  Гэвч  худалдаанд гаргах гэхээр  шаардлага хангаагүй гэдэг.   Тиймээс “Урбанек” болон “Багро”-гийн савлагаатай худалдаанд гаргадаг.   Бид өөрсдөө мэддэг учраас худалдан авдаг шүү дээ. Цаашид сав савлагааны талаар зайлшгүй анхаарах ёстой. Хэзээ ч орхигдуулж болохгүй асуудлын нэг энэ.

– Иргэдэд  “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас зээл авахад тавигдах  нөхцөл нь зөөлөрч байна уу?   

-Аж ахуйн нэгж иргэдэд тавьдаг шаардлага нь өндө.  Барьцаа хөрөнгө  болон зээлгүй байхыг шаарддаг юм билээ. Өнөө цагт зээлгүй нэг ч иргэн байхгүй. Сангаас зээл авах боломж нь хомс учраас иргэд, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих ёстой. Тэгэхээр төр,  иргэнийг холбосон нэгдсэн зуучлалын бодлого хэрэгтэй. Бидний зүгээс “Зоорь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна сав баглаа боодлын талаар анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, төмсийг шуудай, шуудайгаар нь зарахаас аль болох татгалзана. Хамгийн чухал нь төмсөө угааж, хатаагаад  цаасан савлагаанд хийж,  сүлжээ дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг болно.

  • Сэлэнгэ  тариалан­гийн бүсээс гадна уул уур­хайн хэд хэдэн  ашиглалтын лицензтэй аймаг.  Уул уурхайн сал­бартаа ямар бодлого баримталж  байгаа вэ?

-Уул уурхай лицензтэй хол­боотой асуудлыг аймгийн удирдлагууд холбогдох бай­гууллагууд нь хяналт тавин ажиллаж ирсэн.   Шаардлага бүхий мэдээллийг салбар яамд болон Засгийн газарт хүргүүлж байгаа. Уул уурхайн салбарт лицензтэй хүн бүр ажиллана гэсэн ойлголт байхгүй. Харин зөвшөөрөлтэй газруудыг хууль дүрмийн дагуу ажиллахыг шаардаж буй.  Иргэд уул уурхайн салбар болон хууль бус лицензтэй аж ахуйн нэгжтэй тэмцэхгүй байгаа юм шиг ойлгох юм.  Энэ асуудлыг хамаагүй олон нийтэд зарлаж болохгүй. Хулгай хийж байгаа хүнийг барих тухайгаа хэлчихээд, хуулийн байгууллагууд очдоггүй биз дээ. Үүнийг олон нийт ойлгоосой гэж хүсэх байна.  Гэнэтийн шалгалтын дүнг танилцуулах ч шаардлага байхгүй. Шууд холбогдох газрууд руу явуулдаг.  Үүний дараа нь лиценз цуцлах эсэхийг холбогдох байгууллагууд нь шийддэг.

-Өрсөлдөх чадвараар Сэлэнгэ  аймаг аравдугаар байрт орсон байна лээ. Засаг даргын хувьд энэ үзүүлэлт амжилт уу эсвэл?  

-Сэлэнгэ аймаг   бүх салбарт чамлахааргүй  хөрөнгө оруулалт  хийгдэж буй.   Орон нутгийн  удирдлагууд хийгээд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо багагүй төсөв мөнгө хуваарилуулж ирсэн.  Манай аймагт сүүлийн хэдэн жил бүтээн байгуулалт маш  их хийгдсэн гэдгийг энд онцлох байна.  Та бүхэн очиж үзээрэй.

-Таны талаар үе, үе дуу­лиан, шуугиан тарьсан мэдээ­лэл сошилоор  цацагдах  юм.  АТГ-аас барив­чилж  гэнэ, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригджээ гэх мэтээр.  Энэ бүхэнд  яагаад тайлбар өгдөггүй юм бэ? 

-Энэ бол цэвэр улстөржилт. Хэрвээ үнэн бол баримт байх ёстой биз дээ. Намайг хорьсон гэсэн мэдээлэл гарахаар нь  аргаа барахдаа  ажлын өрөөндөө байгаа зургаа тавьж байх жишээтэй.

-2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?  

– УИХ-д дэвших, дэвшихгүйг би шийдэхгүй. Намаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм9 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр9 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм9 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм11 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр11 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм12 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр14 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг14 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм15 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд15 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент15 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм15 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм15 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим