Нийгэм
УОК: Цэргийн коспиталыг тусгай эмнэлгээр ажиллуулах санал гаргажээ
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ хуралдлаа. Хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтод ажилласан ажлын хэсгийн мэдээлэл болон коронавирусийн үед тусгай эмнэлэг гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцэв. БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт, сумдад вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгасан байна. Вирусийн тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах байруудыг сонгох, урьдчилан сэргийлэх ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийт 5500 гаруй зорчигч нэвтэрсэн байна. Вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Эрээн хотод бөөгнөрөл үүссэн учраас 1780 иргэнийг хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, ОБЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Г.АРИУНБУЯН:
-Замын-Үүд боомтод ажиллаж байгаа иргэдэд нөхөн олговор олгох, боомт дээрх ариутгалын бодис, тоног төхөөрөмжийн зардлыг нэмэгдүүлэх саналыг гаргасан бөгөөд 3-4 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Өмнөговь аймагт шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл хийн ажиллаж байна. Өдөрт дунджаар 60-80 тээвэр хийж байгаа. Хилийн бүсээс 100-180 км зайтай коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Орон нутгаас нүүрс тээвэрлэлт 10 дахин буурсан бөгөөд цаашид тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох, түргэн тусламжийн автомашинтай болгох саналыг гаргажээ. Ажлын хэсэг хамгийн сүүлд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд шалгалт хийсэн. нэгдүгээр сарын 28-аас хойш 78 орны 11 мянга орчим иргэн нэвтэрсэн бөгөөд үзлэг шалгалт, халууныг хэмжилт хийсэн. Буянт-Ухаа хилийн боомтод хамгаалах хэрэгсэл, зайнаас халуун хэмжигчийн нөөцийн нэмэгдүүлэх, тусгаарлах өрөөны тоог нэмэгдүүлэх санал гаргажээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
-2020 оны нэгдүгээр сарын 3-нд коронавирусийн мэдээлэл ирүүлснээс хойш Эрүүл мэндийн салбар цаг наргүй ажиллаж байна. ДЭМБ, БНХАУ-ын албан ёсны мэдээллийг үндэслэн ард иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгч байгаа. БНХАУ-ын 31 мужид коронавирусийн тохиолдол, Эрээн хотод 39 тохиолдол ирэрсэн. Мөн Өмнөговь аймагтай хиллэдэг бүст мөн халдварын тохиолдол нэмэгдэж, эрсдэл улам өндөр болж байна. Эрүүл мэндийн салбар халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр зөвхөн Хятад иргэд биш бусад орны иргэд ч өвчилсөн. 2-14 хоногийн нууц байдалтай халдвар явж, халдварын шинж тэмдэг илрээгүй хэрнээ бусдад халдвар тарааж байгаа тохиолдол илэрсэн. Эрсдэл өндөр байгаа учраас халдвар гарсан үед бэлэн байдалтай байх чиглэлээр ажиллаж байна. 1000 гаруй эмч нарт сургалт явуулсан, өрхийн эрүүл мэндийн төв болон бүх шатны эмч нарт шинэ мэдээлэл өгч, эмчилгээний тактикуудын талаар зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй өгч байна. Мөн коронавирусийг илрүүлэх оношлуурыг баталгаажуулаагүй ч Япон улсад үйлдвэрлэгдсэн 200 оношлуурыг авсан, маргааш 500 ширхэг оношлуур Монгол Улсад ирж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянган хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн. Мөн халдварын үеийн оношлогооны аппарат, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 4,2 тэрбум төгрөгийг эхнээс нь хийж эхэлж байна. Хэрэв коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд Цэргийн коспитал, “Асралт мэйд” зэрэг хувийн эмнэлэг халдварын үед ашиглах саналуудыг ярьсан. Мөн ХӨСҮТ 200 гаруй ор бэлэн байгаа. Урьдчилсан байдлаар 800 орчим ор бүрдэх боломжтой юм. Мөн хотын захад ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Мөн эрүүл мэндийн сайдын зүгээс Сар шинийн баярыг коронавирусийн халдварын үед тэмдэглэхгүй байх санаачлага гаргахад 80 гаруй хувь нь дэмжиж байна лээ. БНХАУ-д ч коронавирусийн тархалт Цагаан сарын баяраар нэмэгдсэн нь тогтоогдсон. Тиймээс бид ч гэсэн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх асуудлыг бас шийдэх нь зөв болов уу гэсэн саналыг гаргасан юм.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА, ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:
-Боомтуудад ажилласан ажлын хэсгийн мэдээллийг сонсоход ажиллаж дөрвөн боомтод ажилласан дүнг сонслоо. Тавьж буй асуудлуудаас нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хугацаагаар түр зогсоох саналыг орон нутгаас болон иргэд, нүүрс тээвэрлэгч нарын зүгээс тавьсан байна. Мөн Цагаан сарын баярыг хориглох нь зүйтэй гэсэн саналыг мөн Онцгой комисс хэлэлцэж, холбогдох албаныханд шийдвэрээ хүргүүлэх юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм10 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм15 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм12 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо