Нийгэм
Сар шинийн баярыг ЦУЦЛАХ шийдвэр гаргалаа
Улсын онцгой комиссоос сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Улсын онцгой байдлын комиссын гишүүдийн саналаар сар шинийн баяр тэмдэггүй байх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ.
Онцгой комиссын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сар шинийн баярыг тэмдэглэх эсэхийг төр гэхээсээ илүүтэй түмэн олон өөрсдөө шийдэж таарна. Гэхдээ өргөн олноороо тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэрийг төрөөс гарчихвал цагаан сарыг тэмдэглэх хамрах хүрээ багасах болов уу. Төрийн албан ёсны шийдвэр гарчихвал очих гийчин, тосох айлын хүлээлт багасаж, “Очиж золгохгүй бол болохгүй” гэдэг ёсоо энэ удаа хойш тавьж, эрсдэл багатайгаар Сар шинийн баяраа тэмдэглэх боломж байна. Шинэ жаран эхэлж байхад гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хязгаарлах хэцүү. Харин албажуулаад өгвөл ард нийтийн сэтгэл санаа ч нэг талдаа гарах биз. Гол нь таньж мэддэг айл бүрт очихгүй, бусдын гар тэнийлгэх болох болохгүй бэлэг сэлтэд мөнгөний урсгал чиглэхгүй, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн, цомхон хүрээнд ёслоод өнгөрвөл зүгээр. Гол нь шийдвэр гарсан гараагүй халдварт вирус өргөн тархсан үед гэр гэртээ, эрүүл мэндээ бодож, ариун цэвэр сахиж, энх тунх шинэлмээр байна. Хятад Цагаан сараа өргөн тэмдэглэснээс үүдэн халдварт вирусийн хамрах хүрээг тэлсэн гэж мэргэжлийн хүмүүс хэлж эхэллээ.
Цагаан сарыг тэмдэглэх талаар олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулахад иргэдийн 87 хувь нь “тэмдэглэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал өгсөн. Яагаад гэвэл БНХАУ шинэ коронавирус тархахад цагаан сар тодорхой нөлөө үзүүлсэн гэж зарласан. Тиймээс Улсын онцгой комиссоос сар шинийнхээ баярын асуудлыг тодорхой шийдвэрлээд, ард иргэдэд чиглэл өгөх хэрэгтэй болов уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэхэд өнөөдөр “Бид хүч сулруулахгүй ажиллах чухал үед ирээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш, илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал байна. Албан ёсоор цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй байна. БНХАУ цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын баярын хөдөлгөөн, бөөгнөрөл нь олон мужаар тархах шалтгаан болсон гэж үзэж байгаа. Үүнийг бид бодолцох ёстой” гэж санууллаа.
Тиймээс төрөөс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гаргаж, иргэд нь өргөн олноороо Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзах шийдвэр гаргалаа.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ