Нийгэм
Монгол Улсын мөрөөдлийн жагсаалт
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн ололт амжилтаа дүгнэн, ирэх 2050 он хүртэлх зорилгоо тодорхойлон, холбогдох баримт бичгийг боловсруулан, иргэдээсээ санал авч байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс үндэсний урт хугацааны бодлого хэмээн тодорхойлсон зургаан баримт бичиг баталж байсан ч тэдгээрийн хэрэгжилт хэр үр дүнтэй байсан бэ гэдэг нь эргэлзээтэй.
Учир нь өнөөдөр монголчуудын 28.6 хувь нь ядуу, нэг хүнд ногдох ДНБ нь 4 ам.доллар, хүний хөгжлийн индексээр 0.7 оноотой буюу дэлхийн улс орнуудын жагсаалтын 92-т эрэмбэлэгдэж байна. Үүний зэрэгцээ, агаар, хөрс зэрэг орчны бохирдол, хорт хавдар зэрэг монгол хүнд тулгамдсан асуудал их байна. Тэгвэл эдгээр асуудлыг бид хэрхэн шийдэж, ямар амжилтад хүрэхээр зэхэж байгаа талаарх мөрөөдлийн жагсаалтыг танилцуулж байна. Хамгийн ойрын жишээг дурдвал, Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ хэмээн 2016 онд зарлан, зорилгоо тодорхойлсон билээ. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс энэхүү баримт бичигт хийсэн судалгаагаар, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шаардагдах бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн нөлөөллийн үнэлгээ бүрэн хийгдээгүй, стратегийн болоод дагалдах бичиг баримтуудад нөөцийн үнэлгээ тусгагдаагүй, бодлогын шийдвэр гаргалт хэрхэн явагдаж байгааг дэлгэрэнгүй шинжлэх шаардлагатай хэмээн дүгнэсэн ажээ.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030
- Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ.
- Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.
- Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.
- Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.
- Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ.
- Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ.
- Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно.
- Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно.
- Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно.
- Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байна.
Алсын хараа -2050
- Үндэсний нэгдмэл үнэт зүйл – Нэг хэл, нэг түүх, нэг соёл, нэг итгэл үнэмшлийг нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэн-ондоошлын гүн ухамсар дархлаатай үндэстэн –улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно.
- Хүний хөгжил – хүний хөгжлийн индексийг 0.9 хувьд хүргэж байна. Аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана.
- Амьдралын чанар ба дундаж давхарга – Дундаж давхрыг 2050 он гэхэд нийт хүний амын 80 хувьд хүргэнэ.
- Эдийн засаг 2050 он гэхэд ДНБ 6.1 дахин, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин нэмэгдэж, 15 мянган ам.долларт хүрнэ.
- Сайн засаглал цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр- хувийн хэвшил- иргэний нийгмийн хамтын ажиллагааг бүхий л хүрээнд өргөжин, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн авлигагүй улс болно.
- Ногоон хөгжил – Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж байгаль орчны тогтвортой байдлыг ханган, үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлэн, хүний амьдралын чанарыг сайжруулна.
- Амар тайван аюулгүй нийгэм – Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.
- Бүсчилсэн хөгжил- Үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэй бүсүүдийг хөгжүүлнэ.
- Улаанбаатар ба дагуул хот – Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгоно.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ