Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Д.Пүрэвдорж: Буяант-Ухаагийн дэнжид 70жил амьдарч,МИАТ-аар 50жил овоглож. Энэ их хувь заяа шүү

Нийтэлсэн

-

Үүлэн хөх тэнгэрт  өөрийн мөрийг  үлдээж   амьдарна гэдэг хэн хүнд заяах тавилан биш  шүү. Өвгөн буурал ах нь эцгийн үлдээсэн жимийг  өөрийнхөөрөө үргэлжлүүлж, эдүгээ залуу хойч үедээ   ариун дагшнаар нь өвлүүлэн үлдээхийн төлөө өтөл насаа умартан зүтгэж явна.  хичээж явна. Миний эцгийн, миний багш нарын хүсэл мөрөөдөл нь ийм байсан юм” хэмээн намуухан дуугаар өгүүлэх эрхэм буурал бол Монгол Улсын гавьяат нисгэгч   У.Даравгар агсны хүү, Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж  гуай.

Эрхэм буурал нисгэгчийн хувь  хүнийх нь түүхийн  эхний хуудсаас өнөөдрийг хүртэлх бүхий он  жилүүд тэр чигээрээ Иргэний нисэхийн салбар, тэр дундаа хүн тээвэр цаашлаад түүхэн хөгжлөө дагаад МИАТ хэмээх их айлын 50 жилийн алтан цадиг орших юм билээ. Тодруулбал, Пүрэвдорж гуай   хатан Туулын хөндий Буянт-Ухаагийн дэнжид дуугаа хадаан мэндэлсэн шинэ цагийн БНМАУ-ын нисгэгч нарын анхны  хүүхдүүдийн нэг.  Тэгэхээр өөрийнх нь хэлсэнчлэн  энэ л хонхорт  эхийн хэвлийгээс унаж, энэ л хонхорт тэнтэр тунтар алхан хэл, хөлд орж, энэ л хонхороос  газраас тасран уул, үүлийн завсраар аялахын эхлэлийг тавьж, энэ л хонхорт  эцгийн голомтоос өрх тусгаарлан  анхны үрийнхээ дууг сонсч,  энэ л хонхороос өвгөдөө үдэж,  энэ л хонхороос алдрын оргилд хүрсэн байх юм.  Өдгөө ч энэ л хонхортоо, мөнөөх л хамт олон дундаа Багш аа хэмээн шавь нараараа хүндлүүлсэн шигээ  аж төрж явна.

Биднийг уулзсан өдөр   МИАТ компаний гүйцэтгэх захирал Баттөр гавьяат нисгэгчээ өрөөндөө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр энэ үеэр “ МИАТ хэмээх их айлаар овоглож,  “50 жилийн турш  хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж,  компанийхаа түшиг тулгуур нь байж, залуучуудад үлгэр жишээ, бахархал нь болж  байдагт нь гүнээ талархаж явдгаа илэрхийлье” хэмээснийг энд онцлон өгүүлэх ёстой болов уу.  Ингээд  эрхэм буурал нисгэгчийг “300 хүн,300 амжилт булангийнхаа зочин хойморт урьж ярилцлаа.

 

–  Монгол Улсад иргэний нисэхийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой удахгүй тохионо.

Энэ салбараар овоглогсодын цөөнгүй хувь нь үе дамжсан нисгэгчид байх нь бий. Цаг хугацааг хэмжих аваас эдүгээ дөрөв дэх үе нь орж ирж буй. Таны  хувьд  нисэхийн хонхор, Буянт-Ухаагийн дэнж дээр сүндэрлэсэн байшин бүрийн үүх түүхийн амьд гэрч.

-Өөрийнхөө түүхийг өгүүлэхийн өмнө аавынхаа тухай ярих ёстой. Миний эцэг, Монгол Улсын гавьяат нисгэгч У.Дарваан бол  Увс аймгийн  Зүүнхангай сумын уугуул. Тэрбээр   БНМАУ үндэсний нисгэгчдээ ЗХУ-д бэлтгэж эхэлсэн үеийн анхны нисгэгчдийн нэг. Иргэний агаарын тээврийн чиглэлээр  шүү дээ. Өмнө нь  цаг үеэ дагаад байлдааны  сөнөөгч онгоцны нисгэгч нарыг бэлтгэдэг байсан хэрэг.   Аав  1939 оны үед байлдааны онгоц жолоодож  явсан юм билээ. Иргэний агаарын тээвэрт 1956 оноос зүтгэн  АН-2 онгоцны нисгэгчээр  36 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.   Гавьяат нисгэгч цолыг   1965 онд бий болгоход Д.Гунгаа гуай, миний аав хоёр  хүртсэн түүхтэй.  Аав маань ЗХУ –ын Сасовагийн нисэх хүчний дунд сургуулийг төгссөн. Би аавынхаа  төгссөн сургуульд  1967 онд элсэн орж, 1970 онд төгссөн. Их сайхан тохиолдол. Аав бид хоёртой адил түүхтэй олон нисгэгч бий.  Миний хүүхэд нас энэ л хонхорт өнгөрсөн. Унтаж байхад л онгоцны дуу гарна, сандарч босоод л гүйгээд гарахад  аавын минь жолоодсон мөнгөн цагаан хөлөг газраас тасарч байдагсан. Ирэхийг нь хүлээгээд л онгоцны дуу чагнаад л өнжинө. Миний найз нар ч ялгаагүй. Тэд ч миний адил нисгэгч нарын хүүхдүүд юм чинь. Манайх 1956 онд  доод нисэхээс Буянт-Ухаад ирж суурьшсан. Би найман настай байхдаа аавтайгаа анх нисч үзсэн. Түүнээс  хойш өөрийнхөө ирээдүйг  нисгэгчээр харах болсон. Өөр мэргэжилтэй болох тухай бодол миний тархинд орж ирээгүй.  Нисэх хүчний дунд сургуулиа төгсч  ирээд АН-2 онгоцны хоёрдугаар нисгэгчээр томилогдсон. Дараа нь АН-24 онгоцны хоёрдугаар нисгэгч, даргаар ажилласан.

-Та Боинг онгоцоор хүртэл нисч байсан шүү дээ?

Тийм.Боинг 727, Боинг 737 гээд  Монгол Улс агаарын шинэ хөлөгтэй болох бүрийд алтан жолоог нь атгах хувь надад тохиосон байдаг. Энэ бол би эртэй сайндаа биш. Үе үеийн багш нар, хамт нисч явсан баг хамт олны  минь хичээл зүтгэлийн үр дүн.  Энэ өдөр бодлын минь үзүүрт Бороохой,Ренчин багш нар маань орж ирж байна. Сүүлд Бойнг -727 онгоцны багт орж ажиллахад Баттөгс, Бат-Эрдэнэ, Батбаяр нарын чадалтай нисгэгч багш нараар ур чадварын хичээл заалгаж явлаа.   Би 1970-2009 он хүртэл  нийт 20 гаруй мянган цаг ниссэн  байна лээ. Харин 2009 оноос өнөөдрийг хүртэл  Аюулгүй ажиллагаа, чанар баталгаажуулалтын албанд мэргэжилтэн, байцаагчаар ажиллаж  байна даа.

-МИАТ компаниар та хэдэн жил овоглож явна.  Таныг ид нисч байхад  өөр нэртэй байсан  шүү дээ?

-Биднийг сургууль төгсч  ирэхэд Агаарын харилцааны газар нэртэй байсан юм. Дотроо нисэх эскадрил, ойн хөдөө аж ахуйн эскадрил гэсэн хэлтсүүдтэй байсан санагдана. Миний нас ахиж яваа болохоор  70 жилийн өмнөх үйл явдал, хаяг энэ тэрийг мартсан байна шүү.  Сүүлд бүтэц нь өөрчлөгдөж нисэх отряд гэх зэргээр нэрээ сольж байсан  удаатай.  Энэ бол хөгжлийн түүхэн хэлбэр. Ийн явсаар  1993 оноос МИАТ компаний түүх эхэлсэн гэж хэлж болно. Тэр дунд би  найман жил ИНЕГ-т ажиллаад  МИАТ компанидаа  буцаж ирсэн  хүн.

Анхны нислэг үйлдсэн чиглэлээ  та санадаг уу. Нисгэгч бүр шинэ нислэгийн замыг нээх юмсан гэж хүсдэг байх?

– Миний сэтгэлд тод үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцая. Намайг сургууль төгсч ирээд удаагүй байхад аав маань хамтдаа нисэх саналыг тавьсан. АН-2 онгоцоор. Миний анхны томилолт орон нутгийн нислэг байсан. Хожим би мөрөөдлөө биелүүлж, Японы Осака руу шууд нислэг үйлдэх  анхны агаарын  замыг  гаргасан. Тэр өдрийг би ердөө мартдаггүй юм.

–  Та дурсамжит нэг сайхан нислэгийг энд дурдсангүй.

Аа, Афганистан руу ниссэн нислэгийг хэлж байна уу.  БНМАУ-ын  хүмүүнлэгийн тусламжийн барааг Афганистаны нийслэл Кабул хотод хүргэх нэр төртэй бөгөөд хүндтэй үүрэг манай багийнханд ногдсон юм. Би хоёрдугаар нисгэгчээр нь явсан. Дайны гал дүрэлзсэн улс орон руу гадны онгоц нислэг үйлдэнэ гэдэг эрсдэлтэй алхам байлгүй яах вэ. Туршлагатай нисгэгч онгоцны даргаар ажиллаж, ЗХУ-ын агаарын тусгай  нисэх хүчний хамгаалалт дор нислэг үйлдсэн учраас айж эмээх зүйл гараагүй. Тэгээд  ч би чинь шийдвэр гаргах түвшний нисгэгч бус хоёрдугаар нисгэгч тул  айж эмээхийг мэдэхгүй л харайлгаж явсан хэрэг.

-Та 70 жилийн амьдралаа Монголын агаарын тээврийн сал­барт зориулжээ. Таныг ажил­лах хугацаанд энэ сал­барын хөгжил дэвшилд хэр ахиц гарсан бэ?

-1990 оноос өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчимд захирагдаж ажилладаг байлаа. АН-24 онгоцоор төчнөөн хүн тээвэрлэнэ, төдөн газар руу нислэг үйлдэнэ гээд бүх зүйлийг нарийн төлөвлөдөг байсан. 1980-аад оноос хойш ТУ-154 онгоцоор нислэг үйлддэг боллоо. Жил ирэх тусам агаарын зам өргөжиж, ахиц дэвшил гарч, гадаад руу олон нислэг үйлддэг болсон. 1990 оноос хойш барууны загваруудыг оруулж ирлээ. Тухайлбал, Боинг-727 онгоц авч ашиглалаа. Боинг-737, Боинг-767  онгоцыг авч ашиглаж, техник, технологийн хувьд хувсал гарлаа. Сүүлийн үеийн залуус ч их өндөр боловсрол эзэмшиж ирж байна. Заавар журмууд англи хэл дээр гардаг боллоо. Үүнийг дагаад хэл сурах шаардлага ч тулгарсан. Одоо манай улсын ашиглаж байгаа онгоцууд цаг агаарын хүнд нөхцөлд хаана ч саатаад байхааргүй хүчин чадал сайтай болсон. Гадаадын олон онгоц манай улсын дээгүүр нисэж өнгөрдөг боллоо. Агаарын зам ч их өргөжиж байна. Гаднын онгоцууд нисэж өнгөрөхдөө манай улсад зам ашигласны татвар төлж, тэр хэрээр эдийн засагт тус нэмэр болж байгаа шүү дээ.

Агаарын техникийн баазад л гэхэд гадаадын онгоцууд ирж засвар үйлчилгээ хийлгэж байна. Мэргэжлийн боловсон хүчин ч их сайтай болсон. Ирэх жил сүүлийн үеийн загвар болох Боинг-787 онгоц оруулж ирэхээр төлөвлөж байна. Би өөрийнхөө ажиллаж буй салбарыг хурдацтай хөгжиж байна гэж боддог. Залуу байсан бол ирэх онд авчрах Боинг-787 онгоцны бүхээгт сууж үзмээр санагдаж байна шүү. Гэхдээ нэг байгууллагад 50 жил ажиллана гэдэг бас бахархал юм даа. Нас 70 гарлаа, өөрийн эрхгүй ядарч байна. Тиймээс гавьяаныхаа амрал­тад гаръя л гэж боддог болсон.

-Хөгжихийн хэрээр нэмж судлах зүйл нэмэгдэнэ биз. Та англи хэлийг хэр сурсан бэ?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа техник, технологийн салбар хурдацтай хөгжиж байна. Тэр хэрээр тархиа цэнэглэх шаардлага тулгардаг. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд англи хэлийг суралгүй яахав. Сүүлийн үеийн техник хэрэгслийн зааварчилгаа ихэнхдээ л англи хэлээр байдаг болсон. Суралцсаны үр дүнд боломжийн сайн ажиллана шүү дээ. Нислэг үйлдэнэ гэдэг багийн хөдөлмөр байдаг. Онгоцоо нислэгт бэлтгэх, тохиолдож болзошгүй эрсдлийг тооцоолох гээд шат шатандаа хариуцлага хүлээж ажилладаг. Дан ганц нисгэгч бүгдийг хийнэ гэж байхгүй шүү дээ. Миний сайн сайхан яваа бол хамт олны маань ач гавьяа.

-Та Афганистан руу энхийг сахиулагчдад бараа хүргэх анхны нислэгийг үйлдсэн гэсэн. Дайны бүс нутагт газардахад амаргүй байсан уу ?

-Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Чодин гэж миний багш байлаа. Би тэр багштайгаа хамт Афганистан руу нислэг үйлдсэн юм. Харин буцаж ирэхэдээ дайнаас болж өнчирсөн 30-аад хүүхэд авчирч байсан. Нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ниссэн. Дайны бүс нутаг хэдий ч тэгтлээ түгшиж байгаагүй. Би хоёрдугаар нисгэгчээр явсан болохоор багшийнхаа заавар зөвлөгөөг л дагаж аюулгүй байдлыг хангаж газардсан.

-Та хэр олон шавьтай вэ. Залуу үеийнхэндээ юу гэж захидаг вэ?

-АН-2 онгоцны дарга байхдаа хэд хэдэн шавь төрүүлсэн. Цөөнгүй шавьтай болсон. Одоо нэг шавьтайгаа хамт ажиллаж байна. Монгол Улсын гавьяат нисгэгч Боинг-767 онгоцны дарга, багш нисгэгч Мөнх-Очир бол миний шавь л даа. Би шавь нартаа “Мэргэжилдээ үнэнч бай” гэж захидаг. Сургуульд сурсан мэдлэг, чадвараа дайчилж ажиллах хэрэгтэй. Нислэг үйлдэнэ гэдэг хүний амь хариуцсан хариуцлагатай ажил учраас байнга суралцаж байх шаардлагатай. Тиймээс манай байгууллага жил бүр нисгэгчдээ гадаадад хоёр удаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг. Зорчигч нараа аюул осолгүй зорьсон газар нь хүргэх нь нисгэгчийн үүрэг шүү дээ.

-Та хэдэн онд гавьяат нисгэгч цол хүртэж байв. Гавьяат нисгэгчийн тэмдэг  цолыг  энгэртээ зүүлгэх мөчид юу бодогдож байсан бэ?

-Би 1999 онд гавьяат нисгэгч болж байлаа. Манай нэг ажилтан “Танд маргааш гавьяат нисгэгч цол өгөх гэж байна” гэж хэллээ. Би тухайн үед баярлахаасаа илүү ингээд өгчихдөг юм байх даа гэж гайхаж байсан юм. Гавьяатын тэмдэг энгэртээ зүүлгэж байхдаа эмээж зогссон доо. Ерөнхийлөгчтэй гар барьсандаа сүрдсэн гэх үү дээ. Энэ том шагналыг дааж явах том үүрэг хариуцлага оногдлоо л гэж бодсон. Би Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байхад Арабын орнууд руу явахад нь онгоцны нисгэгчээр явж байлаа. Тэр үед ойроос хараад л өнгөрсөн. Харин дараа нь шагнал гардахдаа нүүр тулаад эмээж байсан шүү.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм12 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм14 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр14 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм14 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм16 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр16 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм17 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр19 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг19 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм20 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд20 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент20 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм20 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм20 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр3 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим