Нийгэм
Их тойруу 25382 зогсоолтой болно
Түгжрэл хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудын тоймыг хүргэе.
1. Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Ингэхдээ бид авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.
Ингэхдээ их тойруугийн дотор 25 382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3 р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна
2. Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн RFID технологид суурилсан хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, video management system – ийн бүртгэл удирдлагын системийг хөгжүүлэх зэргээр татвар, оношилгоо, бүртгэл, зөрчлийн хяналтыг цахимжуулж Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгох замаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хяналттай болгох ажлыг 2 р улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
3. Эдгээр ажлуудын хажуугаар одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.
Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг шинээр батлагдсан стандартын дагуу “Бүс” тэмдгээр албажуулж мөрдүүлэх юм. Цаашдаа авто зогсоолын шийдэл, тээврийн ухаалаг системийн үйл ажиллагаа жигдрэх үеэс дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах төлөвлөгөөтэй байна.
4. Замын хөдөлгөөнийг илүү таатай, илүү эрчимтэй болгох зорилгоор хоёрдугаар улирлаас эхлэх замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг өөрчлөн зохион байгуулна. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэлд дараах өөрчлөлтүүдийг хийнэ.
Үүнд: Уулзварт орохоос өмнө эргэх үйлдлийг гүйцэтгэх боломжийг, хориглосон гэрлээр уулзварт орж нэвтрэх зогсох шугамыг, уулзвар дотор дагаж мөрдөх шугамыг, явганы гарц дээр явганы хөдөлгөөний урсгалыг тодорхой болгох зэрэг ажлууд ба замын цагаан шугамыг тод байлгах үүднээс байнгын угаалга цэвэрлэгээ хийлгэх, замын будгийн стандартыг хатуу дагаж мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
5. Замын тэмдгийг хөдөлгөөнд оролцогч нарт илүү ойлгомжтой, тод харагдуулах, мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын дагуу зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.
Жишээ нь: Өнгө нь гандаж муудсан тэмдгүүдийг бүрэн солих, нэг шон дээр тухайн орчны 3 хүртэлх тэмдгийг нэгтгэж байрлуулах.
Стандарт журамд нийцээгүй тэмдгүүдийг сайжруулж солих, зүүн гарын эргэлтийг уулзвар бүр дээр мөрдүүлэх гэх мэт.
6. Үүнээс гадна 2020 онд нийслэлд нийтийн тээврийн олон төрлүүдийг нэвтрүүлэх, сургуулийн автобусны тоог нэмэх гэх олон ажлууд төлөвлөгдөөд байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ
ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм18 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо