Нийгэм
Т.Цэрэнтогтох: Эрүүл монгол хүнийг бий болгоё гэвэл Орхон аймгийн туршлагыг судлаарай
Аливаа сайн үйлсийн цаана хувь хүн хийгээд байгууллага хамт олны санал санаачилга, хичээл зүтгэл байдаг. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хийгээд түүний тамгын газар 2019-2020 оныг иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийн орон даяар өрнөсөн “ Эрүүл монгол хүн, элэгний өвчлөлгүй монгол” төслийг өөрийн аймагт “Элэгний вирусгүй Эрдэнэт” төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Үүний үр дүнд хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс олон арван хүнийг аварч чадсан нь мэдээж. Магадгүй олон хүнд өвчний шинж тэмдэг илэрсэн байж мэдэх ч өвчнийг газар авахуулалгүйгээр эрт үед нь оношилж чадсан нь гайхамшиг билээ. Ингээд төслийн багийн гишүүн, Медапас эмнэлгийн их эмч Цэрэнтогтохтой хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэе. Орхон аймгийн жишгээр бусад аймаг, орон нутаг ажиллах нь дамжиггүй тул туршлагаас нь хүргэж буй хэрэг, бидний хувьд.
–Орхон аймаг иргэдийнхээ эрүүл мэндэд юугаар ч үнэлшгүй хөрөнгө оруулалт бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай сайхан мэдээ сонсоод 24Баримт.МН сайтын сэтгүүлчид та бүхнийг зорьж ирлээ.
-Баярлалаа. Төсөл маань маш амжилттай хэрэгжиж байгааг энд онцлох байна. Төр, захиргааны байгууллага маань иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж, зоригтойгоор хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гарган эмч нараа дэмжин нэгэн баг болж ажилласны үр дүнд “Элэгний вирусгүй Эрдэнэт” болохын эхлэлийг амжилттай тавьж чадлаа хэмээн манай багийнхан үзэж буй. Эмч нарын хувьд элэгний вирусыг эрт оношилж, илрүүлнэ гэдэг бол цоо шинэ зүйл биш л дээ. Бидний өдөр бүр хийдэг ажил. Гэхдээ төслийн үр дүн чухам юунд оршив гэвэл бид эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц гурван зүйлийг нутагшуулж чадлаа. Тиймээс бидний туршлага бусад аймагт хэрэг болно. Удахгүй бид төслийнхөө үр дүнг тайлагнана. Хамгийн гол нь зөв зохион байгуулах явдал. Бид төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байгаа.
–Эрүүл мэндийн салбарт нэн даруй хэрэгжүүлбэл зохих гурван зүйлийг та бүхэн нээсэн бас нутагшуулж чаджээ гэж би хувьдаа ойлголоо. Тодруулж хэлэх боломжтой юу эсвэл одоогоор нууцлах ёстой юу ?
-Бидэнд нууцлах шаардлага байхгүй. Үйлдвэрлэлийн технологи, зах зээлийн эрэлт нийлүүлэлт бус хүний эрүүл мэндийн асуудал шүү дээ. Элэгний С вирусгүй монгол хүн маш цөөхөн. Гэхдээ энэ төрлийн вирус тээж явдаг хүний эдгэрэх магадлал 98 хувь. Эмчилгээ ийм өндөр шийдэгдсэн байхад эрүүл мэндийн салбар санаачилгатай ажиллах явдал. Өөрөөр хэлбэл, эмч бидний хувьд С вирустэй хүнээ эрт илрүүлэх л чухал байгаа биз. Дараагийн алхам бол В вирустэй ээжээс төрж байгаа хүүхдүүдийг хамгаалах асуудал. Учир нь вирустэй эхээс вирустэй хүүхэд төрөх магадлал маш өндөр. Архагших магадлал 90 хувь тул үүнээс хамгаалах нь эрүүл мэндийн салбар, эмч бидний нэн тэргүүнд хийх ажил. Гурав дахь нь В вирусын эрсдэлтэй бүлгийг вакцинжуулах явдал. Манай баг ийм том ажлуудыг аймгийнхаа хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Засаг даргын хичээл зүтгэл, тамгын газрын дэмжлэгийн үр дүн гэдгийг дахин дахин онцлох байна. Дөрөв дэх ажил нь элэгний хатууралтай иргэдээ бүртгэлжүүлж чадсан. Одоо тэднийг хяналтад авч тогтмол үзлэгт хамтруулснаар хавдарыг эрт үед нь илрүүлэх боломж бүрдэх юм. Засаг дарга Д.Батлут шаардагдах хөрөнгийг шийдэж өгөхийн төлөө санаачилга гарган ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр, шинээр төрж буй хүүхдийг элэгний В,С вирусын шинжилгээнд хамруулж байх ёстой. Нас ахиж яваа нь элэгний дэлгэрэнгүй шинжилгээг байнга өгч байгаасай гэж зөвлөх байна. Манай улсын нөхцөл ямар билээ. Ямар ч нөхцлөөс вирус тээгч болсныг хэлэх аргагүй. Ер нь хүн бүхэн өндөр эрсдэл дунд л амьдардаг гэдгээ мэдэх хэрэгтэй. Вакцинд хамрагдах ёстой. Хамгийн аюулгүй вакцин бол В-гийнх. Саяд нэг хүндрэлтэй, маш аюулгүй. Вакцинд хамрагдсанаар дархлаа үүсэх чадвар нь маш өндөр болдог гэж үздэг. Тэгэхээр энэ нь та бид В вирусээс салах боломжтойг харуулж буй хэрэг. В вирустэй эхээс төрж байгаа хүүхэд өөрөө вирустэй төрөх, төрөх замаар халдвар авах эрсдэл маш өндөр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Халдвар авбал хүүхэд өөрөө дархлаагүй төрдөг учраас маш амархан архагшдаг. Халдвар авсан 10 хүүхдийн 9 нь архагшдаг. Өнөөдрийн байдлаар 20-30 насныхны өвчлөл ихтэй байна. Тэдний ихэнх нь дээр дурдсан тохиолдлоор халдвар авсан байгаа учраас энэ насан дээр илрээд байгаа юм. Одоо бид Засаг даргынхаа дэмжлэгтэйгээр тэднийг эмчилнэ. Бүсийн оношлогооны төв, төрөх тасаг хоёр хамтран эл арга барилыг нутагшуулсан. Одоогийн байдлаар В вирустэй төрсөн 280 хүүхдийг хамгаалж чадсан. Энэ ямар арга вэ гэвэл нь В вирусын вакциныг төрөх үед нь хийсэн явдал. Вакцины үйлчилгээ н 14-21 хоногийн дараа идэвхиждэг. Гэхдээ завсрын үед нь халдвар авах эрсдэл өндөр байдаг учраас богино үйлчилгээтэй вакциныг давхар хийж өгдөг. Тэгэхээр т богино үйлчилгээтэй вакциныг бас нутагшуулсан гэсэн үг. Зах зээлийн ханшаар 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг юм.
–Улсын хэмжээнд шийдэж болох л зүйл байна шүү дээ. Таны хэлснээр санаачилгын л асуудал аж?
- Шийдэх бүрэн боломжтой гэдгийг эрүүл мэндийн салбарынхан, манай эрдэмтэн доктор, профессор бүгд мэдэж байгаа. Гагцхүү манай аймаг л санаачилж, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадсанд л асуудлын гол оршиж байгаа юм. МЕДИПАС эмнэлэгт гайхалтай мундаг эмч нарын баг ажиллаж байна. Бид “Орхон аймгийг загвар болгоё оо. 100 мянган хүнтэй хоёр сумтай учраас ажил зохион байгуулахад үр дүн нь амархан харагдах учраас саналаа Засаг даргад тавьсан. Тэрбээр уриалгахан хүлээн авч биднийг дэмжсэн. Маш богино хугацаанд үр дүнд хүрч чадлаа. Одоо бидэнд гурван сая иргэнийхээ асуудлыг шийдэж болох юм байна гэх бодол төрөөд эхэлсэн.
- Элэг гэлтгүй хавдрын эс цусанд байгаа тохиолдолд ходоод, улаан хоолой, нарийн бүдүүн гэдэс гээд дамждаг бололтой. Та бүхний дараагийн хэрэгжүүлэх төсөл хоол боловсруулах эрхтэн системийг хамруулах болов уу гэсэн горьдлого төрлөө?
-Элэгний хавдраас улбаалан ходоод, улаан хоолойн хавдар 75 хувь, бүдүүн, нарийн гэдэс вирустэй холбоотой хавдар 85 хувийг эзэлдэг. Үүнээс урьдчилан сэргийлж болно. Ердөө эрүүл мэндийн боловсролыг эхний ээлжинд өгөх ёстой юм билээ. Эцэст нь дүгнэхэд, эрхтнүүдийн хавдрын шалтгаан нэг байх магадлал өндөр гэдгийг хэлэх байна. .
Хоёрдугаарт тогтолцоо үүсгэх ёстой. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалаас үл хамаарсан тогтолцоо үүсгэж чадсан, бид нар хийдэг болсон.
– Эрүүл мэндийн боловсролыг олгох тухайд танай багийн эмч нар хэр санаачилгатай ажиллаж байгаа вэ?
– Хоёр жилийн өмнөөс манай багийнхан бие хүн төлөвшилт дээр анхаарч эхэлсэн. Монгол хүнд өөрөө өөрийгөө үнэлэх, бусдыг хайрлах, бусдынхаа төлөө эрүүл байх ёстой гэсэн ойлголт байдаггүй шахам учраас эрүүл мэнддээ ач холбогдол өгдөггүй юм байна гэдгийг бид олж харсан. Ийм ойлголтыг төрүүлэхийн тулд
“Эрүүл эрдэнэт хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ёс суртахуун, бие махбодь, сэтгэлзүйн хувьд эрүүл байх нь эрүүл хүний үндсэн шинж шүү дээ. Тиймээс ёс зүйг онцолж, ёс суртахуун, соён гэгээрүүлэхийн төлөөх туг аялуулсан. Бид давхартсан тоогоор 1000 орчим хүнд лекц уншсан байна. “Эрүүл хүн, эрүүл эрдэнэт” хөтөлбөрийн гол санаа нь монгол хүн идэхээсээ болж өвддөг гэдгийг ард түмэндээ ойлгуулахыг чухалчилсан.
Монголчуудын оюуны чадамж өндөр учраас зөв мэдээллээр л хангаж чадах юм бол элэгний хавдрыг идэж уух, явдал суудлаараа ялах магадлал маш өндөр.
Үхэх өвчний шалтгааныг өсөх насандаа олно гэсэн эртний үг бий. Өөрөөр хэлбэл хүүхэд байхдаа идсэн буруу зүйл нь өтөл насандаа илэрдэг гэсэн үг.
Өвчин бол хүний үндэс. Хоол идчихээд хэвтэхээр цаашаа эрхтэнгээр нь дамжиж шингэхгүйгээр шууд ходоодонд хононо. Үүний улмаас дотор эрхтнүүд гэмтэнэ.
Хоёрдугаарт улаан хоолой, ходоодны хавдрын эс өөр. Тэгсэн мөртөө манай улсад энэ төрлийн өвчлөл өндөр байдаг. Энэ нь монгол хүн улаан хоолой, ходоод хоёроо зэрэг гэмтээдэг хоол ундыг идэж ууж байна гэсэн үг. Тиймээс өвгөдийнхөө захиснаар явдал мөр, идэж уухаа зөв зохицуулах аваас монгол хүн 100 наслахад гайхах зүйл байхгүй.
С.Бүрэнжаргал
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо