Нийгэм
Covid-19 ийг илрүүлэхэд төвөгтэй байна
- ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай улс одоогоор 21 төрлийн вирусийг алдаагүй илрүүлж байгаа. Халуурсан хүн бүрийг сэжигтэй гэж хардахаас илүү явсан зам мөрөөр нь тандаж байна. Манай эмнэлэгт гадаадад мэргэжил эзэмшсэн сайн вируслогич эмч нар ажилладаг. Тэдэнд итгэх хэрэгтэй”
- Монгол, Лаос, Бангладеш, Мьянмар зэрэг улсад халдвар бүртгэгдээгүй нь олон улсын байгууллагынхныг ч эргэлзэхэд хүргэсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Оношилгоо, эмчилгээ муу хөгжсөн улсууд халдварыг илрүүлж чадахгүй байна гэх хардлага төрүүлж буй
БНХАУ-ын Ухань хотоос гаралтай COVID-19 вирусийн халдвар дэлхийн 25 оронд бүртгэгдээд байна. Хятадын Хубэй мужид тархалтын байдал тогтворжсон ч хорио цээрийн дэглэмээ улам чангатгажээ. Учир нь уг вирус хүний биеэс ялгарч буй хөлс, шүлс, шээс, өтгөн гээд бүхий л зүйлээр дамжин халдварлаж, ямар ч эд зүйлийн гадаргуу дээр амьдарч байгаа нь голомтын бүсэд ажиллаж буй эмч нарт том сорилт болов. Өчигдрийн 10:00 цагийн байдлаар 73331 хүн коронавирусийн халдвар авч, 1872 нь нас баржээ.
Нийт халдварын 86 хувь нь 30-79 насныхан байгаа бөгөөд тэдний 80.9 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байна гэсэн мэдээллийг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өглөө. Голомтын бүсэд ажиллаж буй 1700 гаруй эмч халдвар авснаас зургаа нь нас барсан харамсалтай мэдээ олон улсад тархлаа. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг улс орнуудад зөвлөж байгаа юм. COVID-19-ийг оношлоход тун ярвигтай байгаа талаар эмч нар хэлэх болсон.
Гурван удаа шинжилгээ авахад илрэхгүй байх тохиолдол халдвар илэрсэн зарим оронд ажиглагджээ. БНХАУ л гэхэд эцэстээ компьютер томограф ашиглан илрүүлэхээс өөр аргагүйд хүрснээ зарласан. Өндөр хөгжилтэй орнууд оношлуурт бүрэн дүүрэн итгэхгүй байгааг ч та бид хөндлөнгөөс харж байна. Тиймээс манай улс халдвартай байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг зөв оношилсон эсэхэд эргэлзэх хүмүүс байна. Уг виурсийн халдварын нууц үе зарим тохиолдолд 21 хоногт илрэхгүй байх нь ч бий аж. Иймээс тандалт, асуумжаар сэжигтэй байж болзошгүй гэсэн иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлах хэрэгтэй аж. Уг вирусийг оношилсны дараа эмчлэхэд бас шаггүй хүндрэл учирч байна. БНХАУ одоогоор 80 гаруй төрлийн эмнэл зүйн судалгаа хийж, эмчилгээнд туршаад байгаагаас 15-ынх нь үр дүн боломжийн гэж үзжээ.
Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэсэн вирусийн эмийг БНХАУ-ын зах зээлд гаргах анхны зөвшөөрөл олгож, 70 хүнд туршиж байна. Тус улсын эмч нар өвчтөний цусны сийвэнгээс үүдэл эс ялгаж эмчлэх аргыг судалж байгаа аж. Зарим өвчтөн уламжлалт анагаахын эмч нарын гаргасан жорын дагуу ургамлын ханд уулгаж үзсэн нь ханиах шинж тэмдгийг бууруулж байжээ.
Вакцин гаргах талаар олон улс туршилт хийж эхэлсэн ч сайн бүтээгдэхүүн гаргахад цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр ОХУ коронавирусийн эсрэг вакцин шинээр гаргаж авахаар ажиллаж буйгаа талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлын албанаас мэдээлснийг Риа агентлаг дамжууллаа. Тус газрын албаны дарга Анна Попова “Вакциныг шинээр үйлдвэрлэх ажлаа эхэлсэн. Мутацийн өөрчлөлтөд орсон вирус тархах бүрт бид вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлдэг” гэжээ.
Одоогоор Говьсүмбэр аймагт хоёр, ХӨСҮТ-д гурван хүнийг тусгаарлаад байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.
Ази тивд Монгол, Лаос, Бангладеш, Мьянмар зэрэг улсад халдвар бүртгэгдээгүй нь олон улсын байгууллагынхныг ч эргэлзэхэд хүргэж буй. “Оношилгоо, эмчилгээ муу хөгжсөн улсууд халдварыг илрүүлж чадахгүй байна” гэх хардлага бий аж. COVID-19 вирусийн халдвар тархсанаас хойш манай улсад ойролцоогоор 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээний хариу сөрөг гарсан гэх мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн. Одоогоор Говьсүмбэр аймагт хоёр, ХӨСҮТ-д гурван хүнийг тусгаарлаад байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай улс одоогоор 21 төрлийн вирусийг алдаагүй илрүүлж байгаа. Халуурсан хүн бүрийг сэжигтэй гэж хардахаас илүү явсан зам мөрөөр нь тандаж байна. Манай эмнэлэгт гадаадад мэргэжил эзэмшсэн сайн вируслогич эмч нар ажилладаг. Тэдэнд итгэх хэрэгтэй. Тэд бусад улс оронд очиж туршлагаас хуваалцдаг чадварлаг эмч нар.
Тэгэхээр тэдэнд итгээд тайван байцгаа” гэсэн хариулт өглөө. Түүнчлэн иргэн бүр хариуцлагатай байж тус бүртээ ариун цэврийн дэглэм мөрдөхгүй бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагадаа итгэдэггүй хүмүүс хэрэв халдвар гарвал хэцүүхэн зүйлтэй нүүр тулж мэдэхээр байна. Цагаан сар дөхсөн өдрүүдэд гэртээ хиншүү хярвас гаргахгүй байхыг мөн ЭМЯ зөвлөлөө. Учир нь хиншүү хярвас нь хүний дархлааг сулруулдаг аж. Тиймээс аль болох дархлаагаа дэмжиж, чанартай хоол хүнс хэрэглэхийг сануулж байгаа юм.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо