Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Х.Баттулга: Тусгаар тогтносон улс мөнгөгүй гэж хэлж ерөөсөө болохгүй

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОНРТВ-д цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө.

Үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх нь ерөнхийлөгчийн үндсэн ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдсэн

-Өнөөдөр манай студид надтай ярилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирээд байна. Та сүүлийн үед телевизээр монгол бичгийн хичээл заагаад хүмүүсийн сонирхлыг бас татаж, мөн хэл ам ч дагуулж байх шиг байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ? Ер нь хичээл заах нь Ерөнхийлөгчийн үндсэн ажил мөн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх байдаг. Өмнөх Ерөнхийлөгч нар морин хуур, Монголын нууц товчоог залах гэх мэтээр энэ ажлыг хийж байсан. Энэ хичээл бол түүний нэг хэлбэр. Бид нар бол кирилл бичгээр сурч боловсорсон үеийн төлөөлөл. Би 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Мөнх тэнгэрийн бичиг” нэртэй хүүхдүүдийн уран бичлэгийн уралдаанд очиж шагнал гардуулсан. Энэ уралдаанд ӨМӨЗО, Буриадын иргэд ирж оролцдог. Энэ арга хэмжээн дээр очоод нэг цаг орчим болохдоо би юу гэж бодсон бэ гэхээр, хэн нэгэн хүүхэд босож ирээд “Та нэрээ бичнэ үү” эсвэл “Та монгол бичиг мэдэх үү” гэж асуувал би юу гэж хариулна аа гэж бодсоор байгаад дуусаж байх жишээтэй. Ингээд өөрөө хичээгээд хоёр, гурван сарын хугацаанд монгол бичгээ сурсны дараа үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх нь Ерөнхийлөгчийн үндсэн ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдээд, монгол бичгээ сэргээх, уралдаан зарлах байдлаар оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа юм. Янз бүрээр хэлэгддэггүй улс төрийн албан тушаалтан гэж байхгүй байх аа.

–Дэлхий даяар цар тахлын аюул дэгдээд нэг жил орчим болж байна. Нэг талаас нь харвал ард иргэдээ өвчний аюулаас хамгаалах ажил бай­гаад байдаг. Нөгөө та­лаа­саа эдийн засаг нь уначих гээд, амьжиргаа дордоод бай­даг зовлон байх юм аа. Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Дэлхий даяараа энэ өвчинтэй тулгараад жил болж байна. Манай улс өнгөрсөн жилийн өдий үеэс эхлэн хилээ хааж, өвчнөөс сэргийлэх янз бүрийн арга хэмжээ авсан. Авахаас ч өөр арга байхгүй. Гэтэл эргээд эдийн засаг эргэлт, хүнээр яривал цусны эргэлт зогсчихож байна. Хөгжсөн, эрүүл эдийн засагтай орнууд мөн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Манай орны хувьд нэн хүндрэлтэй нэг жилийг даван тууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Одоо бид ямар асуудалтай нүүр тулж байна вэ гэхээр амьжиргаа, орлогын асуудал руу орж байна. Бид мөнгөгүй байна гээд суугаад байж болохгүй л дээ. Миний зүгээс хэд хэдэн санал тавьсан. Цар тахал гараад нэг жил боллоо, цаашдаа нөхцөл байдал улам хүндэрнэ шүү гэж хэлсэн. Тухайлбал, 2021 он гарахаас өмнө төсвөө тодотгох шаардлагатай гэж үзэн 2021 оны улсын төсөвт хориг тавьсан. УИХ-ын олонх хүлээж аваагүй. Тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг зогсоож, эргээд хуримтлагдсан мөнгөө үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа аж ахуйн нэгжүүддээ оруулаач ээ гэдэг санаа хэлсэн.

Мөн Салхитын мөнгөний ордыг энд ярих хэрэгтэй байх. Хоёр жил өнгөрч байна. Тухайн үед иргэдтэй уулзаад явж байхад хамгийн их хэлсэн санал нь тэтгэврийн зээл байсан. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулсан. Боломжит нэг хувилбар нь асар  их зөрчил, авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон Дундговь аймгийн нутагт оршдог Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, иргэдээ зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлээс чөлөөлөх байсан. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулна гэдэг нь бизнесийн утгаараа тодорхой хэмжээний бонд юм уу үнэт цаас гаргаад, үүгээр банканд байгаа өрүүдийг худалдаж аваад, тэр худалдаж авснаа борлуулалтаар төлж байгаа юм. Жишээ нь энэ цар тахал гарсан тохиолдолд тэтгэврийн зээлийн өр нь хөгшчүүдэд асар их дарамт болох байсан. Энэ ажил бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн зөв шийдвэр гар­гасан байна гэдгийн баталгаа юм.

Сая шинэ жилийн өмнө би нэг санал тавьсан. Бусад орны туршлагаар нэг сая хүртэлх төгрөгийг өрх бүрд өгч, өрхийн орлогод нэмэр болгоё, үүний 800 мянгыг ваучераар, 200 мянгыг бэлнээр өгье гэдэг санал. Нийтдээ 900 орчим мянган өрхийг дэмжсэн арга хэмжээ авч, 800 мянган төгрөгийн ваучер нь худалдан авалт болоод ирэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр хадгалж үлдэх боломж байгаа юм.

-Та сая 900 мянган өрхөд 800 мянгыг ваучераар, 200 мянгыг бэлнээр өгье гэлээ. Гэтэл Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа. Өчигдөр та УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьсан. Төсөвт мөнгө байхгүй гээд байгаа энэ байдлыг яаж шийднэ гэж харж байна вэ?

-Энд улсын төсөв яагаад мөнгөгүй байгаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой юм? Энэ бол Засгийн газрын ажил. Сангийн сайдын менежментийн ажил. Хэрвээ Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь ажлаа өг гэсэн зөвлөмжийг өгмөөр байгаа юм.

Би Баасан гарагт УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Оффшор бүсэд хулгайлагдсан, нууцлагдсан мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тэгэхээр Монголбанканд данс нээгээд оффшор бүсээс орж ирсэн мөнгийг байршуулж, тэр мөнгөөр ваучер олгох ажлыг мөнгөжүүлэх УИХ-ын тогтоолыг гаргаж өгөөч гэсэн. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэх үед тодорхой яригдах байх гэж бодож байна.

Оффшор бүсээс мөнгө оруулаад ирэхээр төсвийн алдагдлыг хаагаад байж болохгүй, өнөөдөр тулгамдаад байгаа цар тахалтай холбоотой гарч байгаа асуудлуудыг шийдэх хэрэгтэй

-Оффшор бүсэд нуусан байсан мөнгийг оруулаад ирэх нь байна шүү дээ?

-Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил сүүлийн хоёр жилд маш идэвхтэй явж байгаа. Одоо ч үргэлжилж байгаа.

-Гэтэл өөр эх сурвалжууд оффшор бүсээс мөнгө орж ирээгүй, тийм юм байхгүй гэсэн зүйл ярьж байна л даа?

-Тэр сандраад байгаа хүмүүс дансан дахь нуусан мөнгөө үзэхээр тэр мөнгө нь байгаад байгаа болохоор л тэгж яриад байгаа байх л даа. Жишээ нь чи нууц мөнгөтэй байлаа гэж бодъё. Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулж ирлээ гэхээр нь дансаа шалгахаар мөнгө нь байж байвал орж ирээгүй байна шүү дээ л гээд байгаа байх. Хамгийн их сандарч байгаа хүмүүс тийм мөнгөтэй холбоотой болов уу гэж бодож байна.

Дахиад хэлэхэд өрхийн тэргүүн ажилгүй, мөнгөгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй, хүүхдүүдээ өлсгөж байгаа бол өрхийн тэргүүний буруу биз дээ? Тиймээс Засгийн газар маань мөнгөгүй гэж хэлж болохгүй ээ. Тусгаар тогтносон улс мөнгөгүй гэж хэлж ерөөсөө болохгүй гэж би боддог. Монгол Улс бол асар их баялагтай орон.

-Тэгэхээр оффшор бүсэд гаргасан нууц мөнгө байгаад байна шүү дээ? Тэр мөнгө орж ирээд Монголбанкны данс руу орох юм байна.

-Монголбанкны данс руу оруулаач гэсэн тогтоолын төсөл өргөн барьж байгаа юм.

-Энэ мөнгө улсын төсөв, Сангийн яамны данс руу орохгүй юм байна?

-Улсын төсөвт орохгүй. Сангийн яам руу ороод ирвэл төсвийн алдагдлыг хаах гээд байна шүү дээ. Байнга л тийм ажил хийдэг.

-Энэ асуудал шүүхээр нот­логд­соны дараа Монголбанк руу шилжих үү?

-Тогтоолын төслөө урьдчилаад барьж байгаа юм. Яагаад гэвэл хулгайлагдсан мөнгийг буцаагаад оруулаад ирэхээр төсвийн алдагдлыг хаагаад байж болохгүй. Өнөөдөр тулгамдаад байгаа цар тахалтай холбоотой гарч байгаа асуудлуудыг шийдэх монголчуудын өөрсдийнх нь мөнгө гэж ойлгох хэрэгтэй.

-Таны ярьж байгаа ваучер ямар учиртай, зорилготой вэ?

-Цар тахалтай холбогдуулан ялангуяа Азийн орнууд ваучер олгох арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. Энэ бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэлбэр. Яагаад гэвэл нэг сая төгрөг өгөөд согтууруулах ундаа, тамхи, эсвэл импортын барааны худалдан авалтгүйгээр зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих зорилготой юм. Энэ талаар МҮХАҮТ-тай хамтарч бүх судалгааг гаргасан.

-Та оффшор бүсээс мөнгө оруулж ирнэ гээд тогтоолын төсөл санаачиллаа. Гэтэл таныг өөрийнхөө мөнгийг оффшорт нуусан гэж ярьж, бичиж, хардаж байна?

-Нэгдүгээрт, би бизнесийн салбараас улс төрд орж ирсэн, мөнгийг хадгалахын эсрэг байдаг хүн. Мөнгийг байнга эргэлтэд оруулж байх ёстой гэж боддог. Хоёр­дугаарт, би өөрөө ч сайн ойл­­гох­­гүй нэг схемийг сүүлийн ар­ваад жил ярьж байна. 2017 оны Ерөн­­хий­­лөг­чийн сонгуулийн өмнө бас энийг ярьж байсан. Энэ яриад байгаа хүмүүс өөрсдийнх нь асуу­­дал хүндрээд эхлэхээр ярьж бай­­гаа болов уу. Тухайн үед нь би энэ асуудлыг нэг их тоогоогүй. Гар­­­гаж ирж яриад байгаа хүмүүс тэр ор­логыг тодорхойлох юм бол өөрс­дөө аваарай л гэж хэлж байгаа.

-Яг үүнтэй холбоотой нэг зүйл яригдаад байдаг л даа. Таны хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд өр зээлийнхээ баримтыг үгүй хийж байгаа гэж яриад байна?

-Би огт сонсоогүй юм бай­на. Нягтлан бодогч, санхүү ха­риуц­сан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Надад хувийн компани байх­гүй, хувьцаат компанийн хувь эзэмш­дэг. Тэр компаниуд өөрс­дийн удирдлагатай, төлөөлөн удир­­дах зөвлөл, санхүүтэй. Ямар дээр үе байгаа биш дээ? Одоо ор­чин үед аж ахуйн нэгжүүд өр ши­рээ уст­гадаг юм байдаг юм уу? 1921 оноос өмнө болдог л байсан байх.

Хүүхдийн төлөө ажлыг эсэргүүцэж байгаа бол өөр юу ч хийсэн эсэргүүцэх юм байна гэсэн ойлголт авсан

-Саяхан Хүүхдийн төлөө фонд байгуулагдсан. Та ч энэ ажлыг дэмжсэн. Ард иргэд ч дэмжиж хандив өргөсөн. Манай МҮОНРТВ-ээр шууд нэвтрүүлэг нь явсан, мөнгөн хөрөнгө болон эд материалын хандив чамгүй цугларсан. Гэтэл тантай ойр байдаг улсууд Хүүхдийн төлөө фондтой нэр холбогдож, тэдний нэр дээр байгуулсан гэсэн хардалт үүссэн. 2021 он бол сонгуулийн жил учраас таны пиар яваад байна гэж хардаад байна л даа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Бид 30 жилийн турш хүүхдүүдийн төлөө, ирээдүйнхээ төлөө юу ч хийгээгүй шүү дээ. НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаас орж ирж байгаа дэмжлэгийг авдаг. Сүүлдээ гадны шашны байгууллагууд орж ирж хүүхдүүд дээр менежмент хийгээд эхэлсэн. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажлууд хийгдсэн байдаг. Хүүхдийн хөгжмийн зохиолч, хүүхдийн номын зохиолч, хүүхдийн номын зураач гэж байсан, хүүхэлдэйн кинотой байсан. Одоо бид хүүхдийн төлөө гэх бүх юмаа устгасан. Эргээд энэ талаар судалгаа хийгээд, Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулах оролдлогыг төрийн бус байгууллагуудын санаачилгаар гаргасан байна. Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд танилцуулсан, Соёлын яам нь дэмжсэн байна. Энэ эсэргүүцээд байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. Хүүхдийн төлөө ажлыг эсэргүүцэж байгаа бол өөр юу ч хийсэн эсэргүүцэх юм байна гэсэн ойлголт авсан. Маш их хэмжээний мөнгө цугларсан байна лээ. Түүхэндээ анх удаа байх. Би бол их бахархалтай хүлээж авсан. Тэр байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг авч хэлэлцээсэй, энэ санг авч яваасай гэсэн бодолтой байгаа. Эмзэглээд байх сэдэв биш. Харин хүүхдүүдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх асуудал юм. Бид ийм эмгэнэлт байдалтай тулж ирсэн байна гэдгийг л харсан.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэснээс Үндсэн хууль, шүүхийн дээр гарлаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулан эрх мэдлээ тогтоох оролдлогууд явж байна гэж ярьдаг. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн маань өнгөрсөн хугацаанд хэр эв нэгдэлтэй ажиллаж чадав?

-1992 онд батлагдсан Үндсэн хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу төрийн гурван өндөрлөгийн тогтолцоог бий болгосон байдаг. Өөрөө улс төрд орж байсан учраас мэдэх байх. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо асуудалтай байдаг байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сон­гуу­лиас хойш одоогийн Ерөн­хий­лөгч, УИХ-ын дарга, Ерөн­хий сайд гурав Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа асууд­луу­даар маш олон удаагийн уулзалт, хурлууд хийсэн. 2017 оноос хойш л гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргасан байх жишээтэй. Гэтэл 2009-2017 онд найман жилийн хугацаанд 25 удаа л хуралдсан байна. Өнөөдөр бид шинэ нийгэм, ардчилсан тогтолцоог сонгоод 30 жил боллоо. Энэ бол бид юу олсон, юу алдсанаа дүгнэх хугацаа гэж бодож байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхгүй асуудал гэж байхгүй. Шашин хоорондын асуудал, газар нутгийн асуудал, сая хэлсэн монголчуудын ирээдүй, хүүхдийн асуудал, эдийн засаг, Сангийн сайд нь яагаад монголчууд мөнгөгүй, төсөв хөрөнгө байхгүй гэж ярьдаг болсон, уул уурхай гэж сүүлийн 20 жил явлаа, орлого нь хаашаа ороод байгаа юм, яагаад баян хоосны ялгаа их болчихсон юм, яагаад үйлдвэр барьсан хүн өрөнд идэгддэг юм гэх мэт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн Монгол Улсынхаа төлөө гэсэн байр суурин дээр нэгдэж, энэ асуудлуудыг шийдэж байна.

Ташрамд хэлэхэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө хоёр гишүүнд талархаж явдаг.

-Та Ерөнхийлөгч болсноосоо хойш Ардчилсан намын үйл ажиллагаа, дотоод хэргээс хөндийрсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэлчихсэн явж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших үү?

-Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлаа хурлаа хийж олонхоороо шийддэг. Тэр зарчмаараа л явна.

-Та Ардчилсан намаас дэвшинэ биз дээ?

-Явдаг процессоороо шийдэгдэх байх.

Манай өнөөгийн тогтолцоогоор нэг хүн удирдаад баривчилгаанууд хийгээд байх боломж байхгүй

-Өнгөрсөн УИХ-ын сон­гуу­лийн өмнө хэд хэдэн барив­чил­гаа явсан. Ард түмэн сайн мэдэж байгаа. Шинэ оныг Ерөнхий сайд асан, сайд асан хэд хэдэн хүн шо­ронд өнгөрөөлөө. Энэ барив­чил­гааны ард таныг байна, зохион байгуулалтад нь оролцсон гэсэн яриа яваад байдаг л даа?

-Манай өнөөгийн тог­тол­цоо­гоор нэг хүн удирдаад барив­чил­гаанууд хийгээд байх боломж байхгүй. Ерөнхийдөө авлигатай тэмцэнэ гэдэг ажлыг олон жил ярьсан. Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс тодорхой хугацаанд асар их баяжаад зүгээр яваад байдаг асуудал жирийн үзэгдэл шиг болох гээд байна. Бид үүнийг яриад байдаг, одоо дасах тал руугаа орж байна. 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихэд ард иргэдийн зүгээс авлигатай тэмцэх асуудлаар асар их хүлээлттэй байсан. Авлигатай тэмцэх газар мөрдөх ажиллагаа явууллаа, прокурорт танилцууллаа, прокурор саналаа хэлээд шүүхэд очдог. Энэ тогтолцоонд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхад л энэ ажил өөрөө явдаг болов уу.

-Яг үүнтэй холбоотой нэг асуулт байна. УИХ-аар хэ­лэл­цээд байгаа Үндсэн хуулийн цэ­цийн 12 дугаар дүгнэлтийн асуудал. Энэ заалтаар та­ны хэлээд байгаа албан ту­шаалт­нуу­дын хэрэг, цагаан захт­нуу­дын хэрэг шийдэгдэж, чө­лөө­лөгдөөд гараад явчих юм байна?

-Хуулийнх нь гарцыг олоод харчихсан юм байна лээ л дээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчих юм бол маш олон хүн хөөн хэлэлцэх хугацаагаар суллагдах юм байна лээ. Олон улсын авлигын конвенцид авлигатай холбоотой хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд ордоггүй. Энийг хуулийнх нь гаргалгаагаар олчихсон байгаа ч нийгэм хүлээж авахгүй. Яагаад гэвэл өнөөдөр ядуурлын түвшингээ харах хэрэгтэй. Иргэдээс сонгогдож албан тушаалд гараад эргээд өөрсдөө баяждаг байдал иргэдийн бухимдлыг хүргэж байгаа учраас явахгүй болов уу гэж бодож байна. Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг томилох эрхийг Ерөнхий сайдад олгож байна гэдэг бол маш буруу үйл явдал. У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концессийн гэрээний асуудлаар огцруулсан. Засгийн газрын гишүүд нь том том концессийн гэрээнүүдийг авчихсан гэсэн үг. Кабинетийн гишүүд авлигатай тэмцэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа обьектууд шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд буюу төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй хүн Авлигатай тэмцэх газрын даргыг томилбол сайд нар эргээд асуудалд орооцолдох, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд концессийн гэрээ өгсөн гэдэг шиг асуудлууд ар араасаа хөвөрнө. Нэг нам дандаа УИХ-д олонх байхгүй, хэзээ нэгэн цагт сөрөг хүчин олонх болно гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй болов уу.

Манайх шиг далайд гарцгүй ийм том газар нутагтай улс орны хувьд төмөр зам бол нэн тэргүүнд шийдэх асуудал юм

-Та төмөр замтай холбогддог. Төмөр зам арваад жил яригдлаа. Хэд дэх Ерөнхий сайд дээр төмөр зам баригдаж байна вэ?

-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа 2010 онд УИХ-өөр төмөр замын бодлогыг батлуулсан. Яам бол бодлого ярих ёстой газар учраас бодлогоо батлуулсан. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд зовлон үзсэн. Бараг арван жилийн турш хэдхэн олигарх бүлэглэл төрийнхөнтэй нийлж энэ ажлыг гацаасан. Одоогийн Ерөнхий сайд бараг долоо дахь Ерөнхий сайд байх. Энэ асуудлыг маш хурдтай ойлгоод энэ ажлыг эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 800 орчим км төмөр зам барьсан. Төмөр зам барьж болж байна гэдгийг харуулж байна. Манайх шиг далайд гарцгүй ийм том газар нутагтай улс орны хувьд төмөр зам бол нэн тэргүүнд шийдэх асуудал юм. Энэ төмөр зам баригдсанаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.

-Бас нэг ийм юм байна. Төмөр замыг бол барьчих шиг боллоо. Гэтэл төмөр замаар зөөх юм байхгүй болчихсон юм биш үү?

-Төмөр зам бариулахгүй гэж арван жил үзсэн, барьчихаар нь ачих юм байхгүй ээ гэж байна. Говийн бүс, баруун, зүүн бүсийг холбосон төмөр замаар Зүүн Ази руу гарна, далай руу гарна. Төмөр зам дагуу 100 км радиус дотор 160 гаруй орд байна. Энэ ордуудаас боловсруулалт хийх юм бол өнөөдрийн ядуурлын асуудлаас гарах ийм л том бодлого юм.

-160 гаруй орд гэдэг нь төмөр зам дагуух ордууд гэж ойлгох уу?

-Бодлогоо гаргахдаа ордуудын байршлыг тооцож гаргасан. Төмөр зам тавигдаад эхлэхээр 160 гаруй орд дэд бүтэцтэй болж, үнэ цэн нь өснө. Бид Үндсэн хуульдаа үүнийг заачихсан. Газрын доорх баялаг ард түмнийх байна гэдгийг л хэрэгжүүлэх гэж яваа хүн шүү дээ, товчхондоо.

-Танд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм15 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр15 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм15 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм18 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр18 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм19 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр20 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг21 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм21 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд21 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент21 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм21 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм21 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр3 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим