Энтертайнмент
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБООНЫ “ГАН ҮЗЭГТЭН” ШАГНАЛТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Д.НЭРГҮЙ 1990-ЭЭД ОНООС ШҮЛЭГ ЯРУУ НАЙРАГ БИЧИЖ ЭХЭЛСЭН
Ц.Очир
Монголын сэтгүүлчдийн холбооны “Ган үзэгтэн” шагналт, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Д.Нэргүй 1990-ээд оноос шүлэг яруу найраг бичиж “Алтан утас шиг бардамхан”, “Цэцгийн салхинд шивнэе дээ” яруу найргийн түүвэр”,“Цэцэг амирлах нутаг” шүлгийн дууны цомгоо уншигч сонсогчдодоо хүргэсэн билээ. Мөн тэрбээр “Сэтгэлд үдэлсэн хүмүүс” ,l,ll,lll,”Хүмүүсийн ертөнц”, “Сэтгэлийн цагаан гэгээ”, “Хүмүүний ертөнц”, “Хүндлэл хүлээх манлайлагчид”-l,ll,III, “Эрдэм өвөртөлсөн бурхад, “” Тоогоор бадарсан хүний амьдрал”зэрэг шилдэг ярилцлагын номуудаа тус тус хэвлүүлжээ. Ингээд түүний зарим шүлгээс толилуулъя.
Шүлгээ би уншиж явна
Шөнө унасан уу гэмээр шүүдэр дээр алхлан
Шүлгээ би уншиж явна
Урт урт өвснүүд хөл ороолгож
Уянгын мөрүүд цээжээр минь бялхана
Аяны шувууд дуулалданхан буцна
Алсад суугаа найздаа шүлгээ дайхсан
Салхинаас сураг сонсмоор
Шувуудыг хүлээх нь удаан ч юм шиг Сайхан буурал морио хөлөглөн
Саруул талаар давхимаар ч юм шиг
Тогоруун цуваа хөвөрсөн намрын уйтайхан өдрүүдийг
Тэртээ алсад үдэхэд шүлгийн зөн төрнө
Шүлэг минь шүүдрийн дуслаар амилсан болохоор Шүлгэн дээр минь гишгэлсээр ирээч наддаа
Нутгаасаа явъя гэвч ….
Нутгаасаа явъя гэхээр сэтгэл нэг л жиндэх юм
Нуурын шувууд нь ойрхон дуугарч цагийн салхи үлээнэ
Үйлсээ тэгшлэх гэж бурхан тэнгэртээ залбирна
Үрчлээт уулсынхаа оройг ширтэж бодлоо шивнэнэ
Эгшиглэн байх шүлгүүд минь салхиар цаасанд бууж
Эл хульхан хөдөөдөө залуу насаараа гоёно
Оюутан байх үеийн шүлэг андуудаа үгүйлэн
Оддыг би ширтэнхэн тэнгэрийн замаар алхана
Нутгаасаа явъя гэхээр хөх дэгд санаа алдана
Нууцхан бичсэн шүлгээ түүнд л уншиж явлаа
Аниргүйхэн хөдөөгийн сарны гэрэл, асгарсан шөнө
Агь болоод цэцэгтэй амь нэгтэй шүлэг минь
Эндээсээ явъя гэхлээр толгод минь тоосрох юм
Энгэр дээр минь хэвтээд хөх чулуугаар нь тоглоход баярлах юм
Орхиод яваад байгаа олны нүүдлээс хоцорч
Охин үр чинь тандаа цацлаа өргөж үлдэе дээ.
Манан
Манан дунд төөрсөн өнчин ганц янзага шиг
Зүсэр бороон дундуур ганцаараа би алхана
Манхайн цайх үүрээр намайгаа бүүвэйлж өсгөсөн
Ээжийгээ би одоо хаймаар байна
Зүсэр бороо, зүсэр бороо
Зүүднийх ч юм шиг, бодлынх ч юм шиг
Нойрмог цагаан манан шувуудын цувааг сүвлэн
Норсон толгодыг илбэн жигүүрээ дэлгэн одохуй
Ээжийгээ манан дунд эрсэн зөн совиндоо
Эрхгүй л би одоо ууснам хорвоо минь
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.