Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

Монголчууд аа, ард иргэд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, “төр төвт” тогтолцоог нэг намын дангаар ноёрхолт төрийн тогтолцоонд шилжүүлсэн, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангаж гагцхүү хуульд захирагдан ажиллах үүрэг, тангарагтай төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, зорилго, үйл ажиллагааг дарамтлан гажуудуулсан, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг Монгол ардын намын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах,  цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.

Учир иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.

Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

Монгол төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг би өөрийн үндэстэн, төрийн төлөө, хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө ажиллах боломж хэмээн харж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж, ард түмэндээ өргөсөн тангаргийнхаа дагуу улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд учирч буй саад, бэрхшээлийг арилгах, аюул заналыг зогсоох, мэргэшсэн чадварлаг төрийг төвхнүүлэх, ардчилсан төрийн дэглэмийг бэхжүүлэх, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, улсын баялгийг нийт ард иргэддээ тэгш, шударга хуваарилахын төлөө хичээн ажиллаж байна. Цаашид ч үл зогсох болно.

Ард иргэд ээ,

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор “ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт болгон гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг болтлоо ялзран доройтоод байна.

Энэ завхралыг засах, цэгцлэн өөрчлөх зорилгыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийн ажлын хэсгийг миний бие даргалж, манлайлан ажиллаж, өөрийн зүгээс Үндсэн хуульд:

  1. Уул уурхайн баялгийг нийт ард түмэнд тэгш, шударга, хамгийн гол нь шууд хүртээх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэв;
  2. Гэмт үйлдэл хийсэн, ёс зүйгүй улс төрчдийг шүүх, прокурор, Авилгатай тэмцэх байгууллагын шийдвэр үйлдлээр барьцаалан төрийг удирдах замаар өөрийн оролцоог нэмэгдүүлдэг асан урьд өмнөх Ерөнхийлөгч нарын алдаанаас зайлсхийж, шүүхийн шинэтгэлийг дахин бодитойгоор эхлүүлэх боломжийг нээж Ерөнхийлөгч дангаараа томилдог байсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй, тал бүрийн оролцоотойгоор томилдог болгох эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэх зэрэг ард түмний амьдрал, хувь заяанд эрс өөрчлөлт авч ирэх томоохон зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг танан хязгаарлахыг зөвшөөрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталгаажуулж, бодит үр дүнд хүргэсэн.

Харамсалтай нь, эрх баригч Монгол ардын нам Үндсэн хуулийн энэ эерэг  өөрчлөлтийг ердийн хуулиудаар төгөлдөржүүлэн батжуулахын оронд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж, намынхаа удирдах зөвлөлөөс авсан чиглэлээр хууль тогтоодог байдлыг үргэлжлүүлэн, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэх боллоо.

Үүгээр ч зогсохгүй, шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.

Монгол ардын нам нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулах, орон нутгийн иргэдийн эрхийг хураах, үндэсний аюулгүй байдалд бүрэн хамаарах авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж хараат бусаар ажиллах үүрэг хүлээсэн төрийн тусгай байгууллага, Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог намынхаа даргын мэдэлд шууд шилжүүлэх зэрэг увайгүй үйлдэл, ажиллагааг явуулах болсон. Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна. Эдгээр нь Монгол ардын намыг тараах гол үндэслэл мөн гэдгийг иргэд Та бүхэнд дахин сонордуулж байна.

Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид ээ,

Та бүхний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо нэгтгэх, улс орныхоо төлөө зүтгэх үндсэн эрх, эрх чөлөөг миний бие гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна. Харин Та бүхний итгэл, дэмжлэг, сонголтод тулгуурлаж эрх мэдэлд хүрсэн цөөн хэдэн хүмүүс Та бүхний итгэл, үнэмшлийг завхруулж, төрийн эрх мэдлийг намын эрх мэдэл болгон хувиргаж, хуулийг ноцтойгоор зөрчих замаар Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмнээс надад хуулиар хүлээлгэсэн үүрэг, мөн хариуцлага юм.

Монгол ардын намын жирийн гишүүд Та бүхэн улс орондоо тэгш хөгжил авчрах, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэхийн тулд нэгдэж, улс төрийн үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлсэн, гишүүдийнхээ оролцоо, хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг орчин цагийн улс төрийн намыг дахин зохион байгуулах, сэргээн босгоход хүчээ нэгтгэх цаг иржээ.

Энэ бол Монгол ардын намын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа хариуцлага, үүрэг юм шүү. Та бүхэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн замыг засаж, ардчиллын гажуудлыг арилган шулуутгах түүхэн үйл явцыг бүтээгчид гэдэгтээ итгэл төгс байж, Монгол ардын намыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг Та бүхэнд уриалж байна.

Монгол ардын намыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний өмнө шинэ, шударга, ардчилсан, гишүүдийнхээ болон ард түмний эрх ашгийг дээдэлсэн шинэ намыг эмхлэн байгуулах өргөн боломж, хэтийн төлөв нээгдэж байна.

Сайтар тунгааж, санаж хичээгээрэй.

Ард түмний төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа, Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд ээ,

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, нийт шүүгчид ээ,

Монгол Улсын төрийн нийт албан хаагчид аа,

Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.

Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.

Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах, хуулиар хамгаалуулж, хуулийнхаа дагуу ажиллах эрх, эрх чөлөөнд уриалан дуудлаа.

Хууль Та бүхнийг намын заналхийлэл, хяналт, дарамтаас бүрэн хамгаална. Итгэж сонгосон, томилсон монгол түмнийхээ эрх ашгийг Монгол ардын намын эрх ашгаас дээгүүрт өргөөрэй.

Тангаргаа сахиж, ард түмэндээ үйлчлэх үүргээ сайтар тунгааж, үр хүүхэд, ирээдүй хойчсынхоо өмнө нүүр бардам, нэр төртэй байх эрхээ санаж хичээгээрэй.

Эрх баригчид аа, Монгол ардын намын эрх мэдэлтнүүд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, өөрийн эрхэлсэн ажил, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улс төрийн намыг тараах нөхцөлүүдийг нэг бүрчлэн зааж, тийм нөхцөлд, ийм байдалд шилжин орсон намыг Улсын дээд шүүх тараах үүрэгтэй байх”-аар хуульчилсныг дахин сануулъя.

Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирснийг, явуулж байгааг надаас өмнө зарим иргэн, улс төрийн нам Улсын дээд шүүхэд мэдэгдэж, тараах шийдвэр гаргахыг удаа дараа хүсэж байжээ. Гэвч Улсын дээд шүүх нотлогдохгүй байна гэх үндэслэлээр тухай бүр нь буцаасан байна.

Өнөөдөр, төрийн эрх мэдлийг булааж, эзэрхийлсэн Монгол ардын намыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох чадамж хэнд байна вэ?

Ийм бурангуй нөхцөл байдалд Монголын ард түмнийг, Үндсэн хуулийг хэн хамгаалах вэ?

Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хэн хангаж өгөх вэ?

Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.

Ард иргэд ээ,

Би Та бүхнийхээ ардчилсан ёсыг бэхжүүлж, шударга ёсыг тогтоохоор хүсэмжлэн өгсөн үүрэг, даалгаврыг мартаагүй ээ.

Монгол Улсын төрийн алба Монгол Ардын намын дарлалд ороогүй, эрхшээл нөлөөнд нь автаагүй бол Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага болон бусад тусгай албад үүнийг хариуцаж, улс төрийн намын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрээр нь шалгаж, тогтоох учиртай. Өнгөрсөн хугацаанд Монгол ардын намын зүгээс явуулсан дарагдах аргагүй, далдлах боломжгүй хууль бус, гэмт үйлдлүүд чамлахааргүй нотлогдсоныг, мөн нотолсон хэдий ч хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах ажиллагаа нь өнөөх намын эрхшээл, нөлөөллөөр саармагжин, саатаж байгааг дурдах нь зүйтэй.

Чухам иймийн учир би Төрийн тэргүүний хувьд, ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд Монгол ардын намыг тараах нөхцөл бүрэн бүрдсэнийг тогтоон, Улсын дээд шүүхэд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа гэдгийг онцгойлон анхааруулъя. Төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, хуулийн хугацаандаа зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна.

Монгол Ардын намыг тараах шийдвэр гаргах Улсын дээд шүүхийн үүргийг Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг эрс хатуу сануулж байна.

Ард иргэд ээ,

Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд шууд халдан заналхийлэх, илэрхий үгүйсгэх хандлага, маргаан дэлхий дахинд байхгүй.

Харин бидний дотоод асуудал, үүний дотор ард түмний өмч болсон байгалийн баялгийг эрх мэдэл, авлига, ашиг сонирхлоороо сүлбэлдэж, намаараа холбогдсон гэмт бүлэглэл хууль бусаар эзэмшдэг, худалддаг, үр өгөөжийг нь цөөхүүлээ шимэгчлэн хүртдэг, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай зорилгодоо ашигладаг, худалддаг, авлигыг өөгшүүлдэг, татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэн зувчуулдаг, эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх явцуу зорилгоор үрэн таран хийдэг, иргэдийн боломж, нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаг, оффшор бүсэд гаргаж нуудаг зэрэг бусармаг явдал, үүнийг дэвэргэн өдөөдөг гадаад, дотоодын зүй бус нөлөөлөл л бидний зовлонгийн үүдийг нээж, улс орон минь сулран доройтохын үндэс болж байна.

Энэхүү алдаа, завхралын эх уурхай, үндэс болсон Монгол ардын намыг тарааж, олон намт ардчилсан тогтолцоогоо баталгаажуулж, өргөн олныг хязгааргүй дарлах гэсэн адал балмад ажиллагааг таслан зогсоож, Үндсэн хуульт ёсоо бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилал, хөгжлийн замналаа өнөөдрөөс эрчимжүүлье.

Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь Монгол ардын нам мөн.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 29 жилийн 21 жилд нь Монгол ардын нам дангаар төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. Монгол ардын нам үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрхгүй!

Улс төрийн намын тухай хуульд намыг тараах 8 үндэслэл бий. Би нэг бүрчлэн хэлье:

  1. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  2. Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  3. Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  4. Хүч түрэмгийлэх арга байдалд шилжсэн, ажилласан бол;
  5. Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан бол;
  6. Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны намын хэлбэрт шилжсэн бол;
  7. Цэргийн болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн бол;
  8. Фашист намын хэлбэрт шилжсэн бол улс төрийн намыг тараана.

Эдгээр нөхцөл, үндэслэлийн аль нэгэнд нь хамаарах үйл ажиллагааг явуулсан, тэр нь нотлогдсон л бол улс төрийн намыг шууд тараах ёстой. Монгол ардын нам эдгээр болзлын ихэнхийг шууд болон шууд бусаар хангаж, туйлын ноцтой үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа нь бүрэн тогтоогдож байна. Тухайлбал:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд халдаж, Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хууль зөрчүүлсэн шийдвэр гаргуулж байгаа нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний хүч түрэмгийлсэн, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн үйл ажиллагаа юм. Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг гагцхүү Үндсэн хууль л хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй.
  2. Монгол ардын намын даргын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадахаа болилоо. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн. Монгол ардын намын шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар тодорхой үндэслэлгүйгээр 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэг өдрийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Монгол ардын намын удирдах зөвлөлийн шийдвэр, даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь зүй бус шийдвэр гаргаж ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж байгаа зэрэг нь үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа мөн.
  3. Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь Монгол ардын нам цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж байгааг бүрэн нотолно. Ардчилсан нам сонгуульд ялсан аймгуудын Засаг дарга нарыг энэ холбоондоо нэгтгээгүй нь энэ байгууллага зөвхөн Монгол ардын намыг дагаж ажилладаг, түүний цэрэгжсэн бүтэц, салшгүй хэсэг нь гэдгийн давхар нотолгоо. Цаашид энэ нам, бүтцээр дамжуулан улс төрийн болон цэргийн үйл ажиллагаа явуулах эрсдэл ч тулгарч байгаа юм.
  4. Монгол ардын намын удирдлага төрийн албыг үнэлэн, 60 тэрбум төгрөгөөр худалдах төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн, сонгуулийн зардлыг санхүүжүүлсэн гэмт хэрэг нь тогтоогдож, шүүхээр шийтгүүлсэн.
  5. Удаа дараагийн парламентын сонгуулийн дүнг төрийн механизмыг ашиглан будлиантуулж үүний үр дагаварт, тус намын даргын оролцоотойгоор 2008 оны 7 сарын 1-ний цуст үймээн гарч эрдэнэт хүмүүсийн амь насыг тухайн үеийн төр засгийг удирдаж байсан Монгол ардын намын удирдлагууд, тухайлбал онц байдлыг гардан удирдах үүрэг авсан Хууль зүйн сайдын тушаалаар буудан хороосон үйл явдал монголчууд бид мартах учиргүй.
  6. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.
  7. Цар тахлыг улс төрийн зорилго, сонгуульд ялах гэсэн өчүүхэн зорилгодоо ашиглаж Монголын ард түмний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, өнөөдрийг хүртэл үргэлжүүлж байгаа нь Монгол ардын нам ямар дэглэм тогтоож, ямар дэглэмээр ажиллаж байгаагийн тод илрэл болж байна. Удаа дараа хэлж сануулсаар байхад цар тахлын эсрэг вакциныг худалдан авах эх үүсвэрийг улсын төсөвт санаатайгаар суулгаагүй, гадаадын хандивлагч улсууд, олон улсын байгууллагуудаас цар тахалтай тэмцэхэд зориулж Монголын ард түмэнд хандивласан олон зуун сая долларын хөрөнгийг үрэн таран хийж, өнөөдрийг хүртэл зарцуулалтыг нь тайлагнаагүй, цар тахлын нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсээр байгаа нь миний үгийн үнэнийг Та бүхэнд гэрчилнэ.

Монгол Ардын намын үйл ажиллагаатай шууд холбоотой эдгээр үйлдэл, үйл ажиллагааны баримтыг би Монголын ард түмэнд нээлттэйгээр дэлгэн танилцуулж, Улсын Дээд шүүхэд хүргүүлэх болно.

Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна.

Мөнх тэнгэрийн ивээл дор ахуй төр минь бүү алдраг!

Монгол Улс, монгол үндэстэн мөнхөд оршиж, Монголын ардчилал ашид мандан бадрах болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм7 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр7 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм7 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм10 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр10 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм11 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр13 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг13 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм13 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд13 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм14 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм14 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим