Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА

Нийтэлсэн

-

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Энэ нь Засгийн газрын хурлаар Улаанбаатар хотын асуудлыг цогцоор нь хэлэлцэж байгаа анхны тохиолдол юм. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа.

Хотын дарга авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан юм.

Тэрбээр “Улаанбаатар хотод нийт хүн амын 47.5 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг үйлдвэрлэж байна. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75.8, их, дээд сургуулийн 95.8, ерөнхий боловсролын сургуулийн 32.8, цэцэрлэгийн 47 хувь нь байрладаг улс орны нийгэм, эдийн засаг, санхүүгийн цогц төв. Нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцдог. Нийслэл хотын 400 мянга гаруй иргэнээс хотын тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа авахад иргэдийн 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хурд 13 км цаг байна. Оргил ачааллын үед 8.9 км болж байна. 2010 онтой харьцуулахад авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжирдэг. 2010 онд авто замын сүлжээний урт 954 км, 234 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2020 онд  замын урт 1136 км, машины тоо 632 мянга болж нэмэгдсэн байна. Иймээс авто замыг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ байдлаар үргэлжилбэл 2025 онд автомашины хурд зургаан км цаг, 2030 онд гурван км цаг болох нь. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газартай хамтран багтаамж ихтэй нийтийн тээвэр, замын сүлжээг нэмэгдүүлэх, дагуул хот, дэд төвүүд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Богдхан төмөр замыг байгуулах шаардлагатай” хэмээв.

 

Мөн нэн яаралтай багтаамж ихтэй нийтийн тээвэр (метро, LRT)-ийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, зам, дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон.

Нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Хотын дарга нийтийн тээвэр, такси үйлчилгээний стандартыг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих боломжоор хангана. 2021-2024 онд автобусны 81 хувь нь ашиглалтаас гарна. Байгальд ээлтэй 500-1000 автобусны парк шинэчлэл хийх, мөн 290 автобусны зогсоолыг олон улсын стандартад нийцүүлэн  шинэчлэх, 5000 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөж байгаагаа ярилаа. Түүнчлэн нийслэлийн гол замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2024 онд гол гудамж, замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүрний шинэчлэл, 98 км явган зам, 249 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Ингэснээр авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, түгжрэл 30-40 хувиар буурна. Оргил цагийн ачааллын үед авто замын хурд 20.5 км цаг болох юм. Ерөнхий сайд Хотын даргын танилцуулгатай холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдыг газар дээр нь очиж ажиллахыг үүрэг болголоо.

Богдхан төмөр замын урт 174.8 км байна

“Богдхан төмөр зам” төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тэрбээр “Богдхан төмөр замыг яриад 10 гаруй жил болж байна. Түгжрэлийг бууруулахад, дэд бүтцийг дагасан дагуул суурьшлын бүс байгуулахад энэ зам чиглэсэн. Нийт 174.8 км төмөр замын 135.8 км-ийг шинээр, 39 км-ийг одоо байгааг нь сайжруулахаар техникийн шийдэл гарган ажиллаж байна. Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт төмөр зам, авто зам хоёр огтлолцдог. Дунджаар дөрвөн гарамд хоногийн 144 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, авто замыг хааж байна. Богдхан төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ хугацааг 62 минут болгож буюу 57 хувиар бууруулах тооцоо бий.  Авто зам, төмөр замыг хоёр өөр газар огтлуулцахад галт тэрэгнээс болж авто замын хөдөлгөөнийг хаахгүй болно. ТЭЗҮ-ийг боловсруулах бэлтгэл ажлыг хангуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдүүлэхэд бэлэн болсон” гэлээ.

Б.Мөнхбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар цэвэрлэх байгууламж, усан хангамж, Улаанбаатар хотын дагуул хот, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын нийт өрхийн тоо 897.427. Үүнээс 411.400 буюу 44.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийт иргэдийн 199.300 нь орон сууцанд, 203 мянга нь гэр, байшинд, 411 мянга нь нийтийн байр, бусад байдлаар амьдарч байна. Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны тогтоолоор 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр баталсан. Үүнээс Улаанбаатар хотод 100 мянга, орон нутагт 50 мянга нь хэрэгжинэ” хэмээн ярилаа. Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 10287  айлын орон сууц ашиглалтад орсон. Цаашид 45 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах ёстой гэнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөхөөр 19  байршилд төсөл, хөтөлбөр зарласан. Нэхмэлийн шарын найман байшинд 160 айл  байсан бол дахин төлөвлөлтөөр 2500 айл байдаг болжээ. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Төрийн зүгээс дэд бүтцийг шийдэж байгаа. Улаанбаатар хотын инженерийн шугам, сүлжээг цогц байдлаар төлөвлөж өгөх ёстой. Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно. Ингэснээр ирэх 20 жилд цэвэрлэх байгууламжийн асуудал яригдахгүй. Үерийн далан, борооны ус, хөрсний усны инженерийн байгууламжийн асуудал орхигдоод байна.  Улаанбаатар хотыг тойрсон хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх ёстой. Мөн ажлын байрыг нь бий болгох хэрэгтэй. Богдхан төмөр зам дээр трансаа тогтож байна. Ажил хэрэг болгохын тулд төсөв мөнгө тавьж, ажлаа эхлэхээс гадна газар чөлөөлөлтийг үе шаттай хийх хэрэгтэй байна” гэв.

Н.Тавинбэх: Цахилгааны хэрэглээ 6-8 хувиар өссөн

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хотын цахилгааны хэрэглээ сүүлийн таван жилд дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна. Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах, түгээх нийт шугамын 31 хувь буюу 815 дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын 26 хувь буюу 3488 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Үүнээс болж 2020 онд 285 удаа цахилгаан тасарч, 306 мянган хэрэглэгчийн цахилгаан хангамж нэг цаг түүнээс дээш хугацаагаар доголдсон. Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад хангасан цахилгаан, эрчим хүчинд холбогдоогүй байна” гэлээ. Мөн хотын дулаан дамжуулах нийт 379.5 км урт шугамын 24 хувь нь буюу 31.2 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, хуучирсан нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийг дулаанаар хангахад эрсдэл үүсгэж байгааг онцоллоо. Мөн тавдугаар цахилгаан станцыг ДЦС-3-ыг түшиглэн байгуулахаар болсноо энэ үеэр мэдэгдсэн.

Х.Нямбаатар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн нэрийг өөрчлөх саналтай байна

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгох, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг гарсан. Боловсруулсан хуулийн төслийг сайжруулах, бусад хуультай уялдуулах зорилгоор холбогдох албаныхан ажиллаж байна. Хуулийн төслийн нэрийг өөрчилж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болгох санал оруулж байгаа. Улаанбаатар хот бусад засаг захиргааны нэгжээс өөр хуулийн зохицуулалттай байх ёстой. Нийслэлийн эдийн засгийг чадавхжуулах зорилгоор чөлөөт бүс, татварын хөнгөлөлттэй дүүрэг, үйлдвэрлэл, технологийн парк, дагуул хот байгуулах, тухайн бүсэд эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хуульд тодорхой тусгах байдлаар эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үнэт цаас, концессын зохицуулалтыг тусгаж байгаа. Сангийн яамтай зөвшилцөж, хуулийн төсөлд нарийн зохицуулалт оруулна” гэлээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг зарцуулна

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нийслэл Улаанбаатар хотод авах зарим арга хэмжээний тухай Засгийн газраас тогтоолын төслийг танилцууллаа. Тэдгээрээс дурдвал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 2021-2024 онд жил бүр 420 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусган, хэрэгжүүлнэ. Мөн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний  чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхийг сайд нарт даалгасан. Түүнчлэн  Улаанбаатар хотын авто замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны замын бүтээн байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сайд нар болон Нийслэлийн Засаг даргад өглөө. Улаанбаатар хотод багтаамж  ихтэй, техник, эдийн засгийн үр ашигтай байх нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг мөн үүрэг болгосон.

Сайд нар тогтоолын төсөлтэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ. Шадар сайд С.Амарсайхан “Эрчим хүч, дулааны эх үүсвэрээ хотоос гаргах хэрэгтэй. Үүнд сайн анхаарал хандуулаарай” гэсэн юм. Мөн Богдхан төмөр замаа Багахангай дүүргээр дайрч гарахад анхаарахыг хүссэн. Түүнчлэн ипотекийн зээлийн үр өгөөжийг сайжруулах хэрэгтэй. Тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдэд энэ зээлээ олгоход анхаарах хэрэгтэйг онцолсон бол Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ хотын иргэн хөдөө шилжихэд, ажиллахад, амьдрахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй бөгөөд урамшууллыг тогтолцоо бий болгох саналыг гаргалаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хотоос зүүн тийшээ гарах гарцыг сайжруулах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн төрийн байгууллага болон яамдын хамтын ажиллагааг хэрхэн хангах вэ гэдгийг асууснаар тогтоолын төсөлд оруулж, хэрэгжилтийг сар тутамд тайлагнахаар боллоо. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан түгжрэлийн гол асуудал нь сургууль байдаг. Үүнд хэрхэн анхаарал хандуулж байгааг Хотын даргаас асуухад “Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн асуудал цогцоороо явж байна. Төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барихаар бол газрын асуудлыг мөн шийдэж өгөх хэрэгтэй” байгааг хэлсэн  юм.

Э.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хот түгжрэлгүй, амар тайван, дэлхийн жишигт хүрэхэд Засгийн газар дэмжлэг үзүүллээ

Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ “Бидэнд тулгамдсан асуудал нэг л бий. Хотынх, Засгийн газрынх гэж тусдаа асуудал байхгүй. Тэгэхээр хүссэн, эс хүссэн ч Засгийн газар оролцох ёстой. Өнөөдөр нэгдсэн ойлголтод хүрлээ гэж бодож байна. Улаанбаатар хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй зургаан асуудлыг тогтоолын төслөөр шийдлээ. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бүх яамны асуудал. Тэгэхээр асуудлыг цогц байдлаар харж, шийдэх хэрэгтэй. 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ хэмжээний мөнгийг эргүүлэн өгч, шийдэж байна. Ингэхгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Нийтийн тээврийг сайжруулах, метро, өөр ямар шийдлүүд байж болохыг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод шилжүүлж байна. Санхүүгийн схемийг Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн дотор танилцуулах ёстой. Их тойруу хурдны зам тавигдах нь. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас санхүүгийн эрхийг өгч байна. Улаанбаатар хот үйлдвэр байтугай орон сууцныхаа хэрэглээгч хангаж чадахгүйд хүрээд байна. Тиймээс Улаанбаатар хотын төвөөс төрийн байгууллагууд үе шаттай гарах хэрэгтэй. Богдхан төмөр зам буюу Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт өнөөдрөөс өрнөж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл дээр нэг ч гэр хороололгүй эко хот байгуулах ёстой. Улаанбаатар хот түгжрэлгүй, амар тайван, дэлхийн жишигт хүрэхэд Засгийн газар дэмжлэг үзүүллээ.Нийслэлчүүддээ, нийслэлийнхээ удирдлагуудад амжилт хүсье. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа” хэмээн хэллээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм7 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр7 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм7 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм10 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр10 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм11 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг13 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм13 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд13 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм13 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим