Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ТӨМӨР ЗАМЫН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат цол, төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн асар их өгөөжтэй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын баг болон эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Даваагийн Нямхүү,

“Мах импекс” ХХК-ийн ахмад ажилтан Жамцын Сүхболд нарыг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад багш Жаргалын Тангад,

Монголын залуу багш нарын холбооны зөвлөх багш Дүгэржавын Цэдэнпил,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Бидний зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шижирийн Алтангэрэл,

“Түм арвижих” ХХК-ийн захирал Буяндэлгэрийн Болд,

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Хошууч генерал Пүрэвийн Доржсүрэн,

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Цэгмэдийн Ганхөлөг,

“Арц суварга” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шажинбатын Алтансүх,

“Би Би Би сервис” ХХК-ийн захирал Ням-Осорын Батбаяр,

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Батсуурийн Энхбаяр,

“Өрнөлком” ХХК-ийн захирал Жалбуугийн Шажинбат нарыг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Рэнцэнхандын Батсүх,

Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч, ахлах ахлагч Борчулууны Мөнхтөр,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаа,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын аж ахуйн албаны дарга Юмжээгийн Нямжаргал,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн инженер Хандсүрэнгийн Сүрэнжав,

“Айсвн” ХХК-ийн захирал Дамбын Туяа нарыг,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Чулуунбатын Эрдэнэ,

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Эрэнжидийн Хархүү,

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Түгжийн Элбэгдорж,

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн орлогч, хурандаа Галхүүгийн Наранхүү,

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Касины Хымбат,

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

“Ситинэтком” компанийн зөвлөх Пунцагийн Улаанхүү,

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэндийн Баатар,

Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Эрдэнийн Пүрэвжав,

Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэнгийн ажлын удирдагч Пэлжээгийн Одонмажиг,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч Сүхбаатарын Батболд,

Цэргийн төв эмнэлгийн сувилагч Агваансодовын Сольхүү,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

“Партизан тэнхлэг” ХЗХ-ны захирал Чоглонгийн Даваасамбуу,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Константин Ремович Белош,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостных,

Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, Бригадын генерал Монтойн Хүрлээ нарыг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

Бүтээн байгуулагчид аа,

Манлайлагчид аа,

Монголчууд түүхэндээ анх удаа бие даан гүйцэтгэсэн үндэсний томоохон түүхэн бүтээн байгуулалт, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх нэгэн том үйлс Та бүхний зүтгэл, сэтгэлээр бий болж байна. “Шинэ төмөр зам” төслийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 км, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км, нийт 700 гаруй км төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орж, хэзээ мөдгүй анхны тээвэрлэлтээ хийх гэж байна.

Монголчууд том бүтээн байгуулалт хийх чадваргүй хэмээн биднийг мохоохыг чармайж, санхүүжилтээс бодлоготойгоор татгалзаж, үл итгэн гацааж байсан төслийг Та бид саад бэрхшээлийг үл хайхран өнөөдөр бодит ажил болгосонд бахархал омогшил өөрийн эрхгүй төрж байна.

Монголчууд УИХ-ын 2008 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг анх удаа батлуулсан. Энэ бол Монголын төрөөс эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх, баялгийн экспортыг эрс нэмэгдүүлэх чиглэлээр дор хаяж 10-100 хүртэлх жилийн цаадхыг тооцоолж гаргасан бодлого юм.

Дээрх бодлого хэрэгжих хүртлээ олон саад бэрхшээлийг даван та бүхний хамтын хүчээр өнөөдөр бодит ажил болж эхэлж байна.

Нийт 6,000 гаруй км төмөр замын үндэсний сүлжээг гурван үе шаттайгаар байгуулах “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шат болох “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр хоёрхон жилийн дотор бүтээн байгуулагдлаа. Улс төржилт, бүлэглэлийн ашиг сонирхол саад болоогүй бол ямар их боломж нээгдэж, үр дүнгээ өгч болохыг бид харж байна.

2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн санал нэгтэйгээр энэхүү төрийн бодлогыг дэмжин ажилласныг энд цохон тэмдэглэмээр байна.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг бүтээн байгуулах ажлыг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани болон “Монголын Төмөр зам”  компанийн хувь эзэмшлийн “Тавантолгой төмөр зам” компани гардан гүйцэтгэж байгаа, тун удахгүй дуусна. Овоолсон шороо хэмээн адлагдаж байсан энэ их ажил амжилттай үргэлжилж байна. Шинэ төмөр замын ажилд бие сэтгэлээ зориулсан, оролцсон, дэмжсэн бүх хүнд талархлаа.

“Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” тэргүүтэй үндэсний хэмжээний 120 гаруй аж ахуйн нэгж, төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас нийтдээ 10 мянга гаруй хүн, 3 мянган хүнд даацын техник, тоног төхөөрөмж төмөр замын бүтээн байгуулалтад оролцжээ. Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ.

Монгол инженерүүдийн ур чадвар, мэдлэг боловсрол нь их бүтээн байгуулалтыг бүтээн босгох чадвартайг бид өнөөдөр харж, бахдаж байна.  Бид чадсан. Монгол залуус, инженерүүдээрээ бахархаж байна.

Энэ бүтээн байгуулалт экспортын орлогыг 5 дахин өсгөж, замын дагуу орших 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байгааг энд дурдмаар байна. Шинэ төмөр замын төсөл нь нийгэм, эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх, хэдэн арван мянган ажлын байр бий болгох бодит ач холбогдол, нөлөө бүхий бүтээн байгуулалт юм. Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулах, олон зах зээлд гарцтай болох, газрын баялгийг эргэлтэд оруулж, нийт монголчууд баялгийнхаа үр шимийг бодитоор хүртэх боломжийг нээж байгаа нь хамгийн гол ач холбогдол хэмээн дүгнэж байна.

Эрхэм төмөр замчид, бүтээн байгуулагчид аа,

Манлайлагчид аа,

Та бүхэнд дахин талархал илэрхийлж, төрийн дээд цол, одон медалиар шагнагдсанд баяр хүргэе. Өнөөдөр шагнагдагсдын дундаас онцлон дурдах учиртай хүмүүс байна.

Монгол Улсын стратегийн онцгой чухал ач холбогдол бүхий “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан зохион байгуулж, оновчтой шийдэл бүхий менежментийг гардан хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагаар хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, захиалагчийн хяналтыг онц сайн хийж гүйцэтгэсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалд баяр хүргэе!

Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханы удирдан зохион байгуулсан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд энэ бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэхдээ төмөр замын доод бүтцийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж чадсан юм. Төсөлд оролцсоноор барилга-инженерийн ангиудын чадавх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид томоохон бүтээн байгуулалтад оролцох, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтойг нотлон харууллаа. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний Жанжин штабын нийт бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлд Танаар дамжуулан талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Өнөө жил 100 жилийн ойтойгоо золгож буй ялгуусан түүхт орчин цагийн Монголын Зэвсэгт хүчин үндэсний түүхэн бүтээн байгуулалтын фронтод ялалт байгуулан ард түмнийхээ бахархал, хөдөлмөр алдрын баатар болж байна.

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол шагнагдсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Рэнцэнхандын Батсүхэд баяр хүргэе. Монголчуудын анхны бие даан босгосон түүхэн бүтээн байгуулалтын захиалагчаар ажиллаж, Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олныг төлөөлүүлэн Таныг шагнаж байгаа юм шүү.

Төмөр замын доод бүтцийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Зэвсэгт хүчний Жанжин штаб, гүйцэтгэлийг газар дээр нь удирдсан Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Хошууч генерал Пүрэвийн Доржсүрэнд Гавьяат барилгачин цол шагнаж байна. Баяр хүргэе.

Төмөр замын дээд бүтцийн үндсэн ажлыг удирдаж ажилласан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаад Гавьяат тээвэрчин цол, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтэц хариуцсан орлогч дарга Константин Ремович Белошид Сүхбаатарын одон хүртээлээ. Энэ хоёр эрхэм эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй. Давхар баяр хүргэе!

Эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд өндөрт өргөсөн чөлөөт бөхийн тамирчны замналаараа 1984 онд Гавьяат тамирчин болж байсан Буяндэлгэрийн Болд “Түм арвижих” компанийн захирлын хувиар төмөр замын түүхэн бүтээн байгуулалтад хамт олныхоо хамтаар гар бие оролцон, сэтгэл зүтгэл гарган ажиллаж, Гавьяат барилгачин цолоор шагнагдаж, давхар Гавьяат цолны эзэн болсонд баяр хүргэе!

Энэ төслийн явцад төмөр замын бетон дэрийг Монгол Улсад 100 хувь үйлдвэрлэсэн нь онцлууштай хэрэг болсон юм. Бетон дэрийн 50 хувийг үйлдвэрлэн хангасан “Улаанбаатар БҮК” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Даваагийн Нямхүүг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнаж байна.

Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч Борчулууны Мөнхтөрд өнөөдөр Гавьяат тээвэрчин цол олголоо. Төмөр замын бүтээн байгуулалтын түүхий эд, бараа материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж цаг тухайд, осол эндэгдэлгүйгээр тээвэрлэн хангасан олон зуун жолоочдыг манлайлан ажилласан гавьяаг тань үнэлж байгаа юм шүү. Тээвэрчдэдээ баярлалаа.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт төмөр замын доод, дээд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийг үлгэрлэж, консорциум хэмжээнд зохион байгуулж, манлайлан ажилласан “Бидний зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижирийн Алтангэрэл, Зүүнбаян багийн хэсэгт онцгой зүтгэл гарган ажилласан “Би Би Би сервис” ХХК-ийн захирал Ням-Осорын Батбаяр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажилласан “Арц суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шажинбатын Алтансүх нарын гавьяа зүтгэлийг үнэлж, Гавьяат барилгачин цол хүртээж байгаадаа туйлын баяртай байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдалд бие бүрэлдэхүүнийг халдвараас холуур байлгах, осол эндлээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан эмнэлгийн багийн хичээл зүтгэлийг үнэлж, Цэргийн төв эмнэлгийн Ерөнхий эмч Сүхбаатарын Батболд, Цэргийн төв эмнэлгийн сувилагч Агваансодовын Сольхүү нарт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг шагналаа. Баяр хүргэе!

Манлайлагчид аа,

Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хариуцлагатайгаар амжуулж, улс эх орондоо эдийн засаг, нийгмийн цогц дэвшлийг бий болгоход хүчин зүтгэсэн гавьяа зүтгэлийг тань үнэлэх үүргийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувиар би гардан гүйцээж, ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд мэхийн ёслоё. Баярлалаа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, хөгжин цэцэглэж, монголчууд сайн сайхан, амар тайван амьдрах цаг наашилж байна.

Монгол Улс бадартугай” гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм22 мин өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр2 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм2 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм6 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр7 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг8 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм8 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд8 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент8 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм9 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм9 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим