Нийгэм
“Өргөө” амаржих газар нярайн амбулаторийн тусламж үйлчилгээг шинээр нээж байна
“Өргөө” амаржих газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны 352 дугаар тогтоолоор Эрүүл Мэндийн Яамны харъяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болсонтой холбоотойгоор эх нярайн тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд нярайн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээг шинээр нээж байна.
Энэхүү амбуляторийг “Өргөө амаржих газар”-ын эмч нарын хүсэлт эмнэлгийн захиргаа, эмч нарын дэмжлэг болон тус эмнэлэгт гурван хүүхдээ өлгийдөн авсан Д.Ганболдын гэр бүлийн хандиваар нээж байгаа юм.
Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээ гүйцэд төрсөн 0-28 хоногийн настай, дутуу төрсөн бол 0-60 хүртэлх хоногийн настайд 8.30-16.30 цагт тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Уг тусламж үйлчилгээнд
- Нярайн шарлалт болон бусад өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
- Нярайн хооллолтын бэрхшээлийн үеийн зөвлөгөө, сургалт
- Нярайн өсөлт хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө
- Нярайн асаргаа, сувилгаа, зөвлөгөө
- Нярайн зүрхний эхо, зулайн эхо, лабораторийн шинжилгээнүүд орно.
Ковид-19 вирусийн өвчлөлтэй холбоотой төрөлтийн тоо харьцангуй цөөрсөн ч нийслэлийн хэмжээнд хамгийн олон төрөлттэй амаржих газар бол Өргөө амаржих газар юм. “Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2013 онд өргөтгөлийн Б блокийг ашиглалтанд оруулж, улмаар 2015 оноос нярай хэвтэн эмчлүүлэх 23 ор бүхий нярайн эмгэгийг эмчлэх хэсгийг ажиллуулан ажиллаж эхэлсэн ба 24 цагийн хугацаанд нярайд яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, шаардлагатай бол хэвтүүлэн эмчилсээр ирсэн.
2021 оны байдлаар улсын хэмжээнд нярайн нас баралт 1000 амьд төрөлтөд 5.9, нийслэлийн хэмжээнд 6.4 байгаа ба “Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хувьд нярайн нас баралт 1000 амьд төрөлтөд 1.9 байгаа нь улсын дунджаас 3.4 дахин, нийслэлийн дундажаас 3.1 дахин бага үзүүлэлт юм.
2022 он гарснаар 1000 гаруй нярайд яаралтай тусламж, 300 гаруй нярайд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Нярайн тасаг нь эрүүл нярайн хэсэг, нярайн эрчимт эмчилгээний хэсэг, нярайн эмгэгийг эмчлэх хэсэг, нярайн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэг бүхий бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг ба нийт эмч нарын 50-аас илүү хувь нь хүүхдийн эмчийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй. Цаашид уг үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо