Нийгэм
ХОТЫН ДАРГАДАА БАЯРЛАЛАА
Монгол Улсын иргэдийнхээ төлөө, тэдний үгийг сонсож, тулгамдаад буй асуудлуудыг цаг тухай бүрд шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар танд Маршал таун хотын мянга мянга иргэд, оршин суугчдын өмнөөс талархал илэрхийлье.
Хотын дарга таны ирээдүйд ногоон байгууламжтай, ухаалаг, иргэн төвтэй хотыг цогцлоох зорилгын хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо“-г байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж болон дагуул хотын төлөвлөлт, нийтийн тээврийн шинэчлэлт, хүүхэд залуус, иргэд олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангахын тулдолон ажил, төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ болон Нийслэлийн газрын албаныхамт олонд Маршал таун хотхоны нийт 5000 гаруй оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хотхоны орц гарцыг нээсэнд талархал илэрхийлье.
Мөн Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийг хүндэтгэн, Маршал таун хотхоны нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалсан, нийслэлийн нийт иргэдийг бодолцсон шийдвэр гаргасан УИХ-ын эрхэм гишүүн, Хурд группын эзэмшигч Б.Чойжилсүрэн болон Хурд группын хамт олондоодахин талархал илэрхийлье.
Мөн Үндэсний томоохон бүтээн байгуулагч компанийн хувьд Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Кембриджийн хөтөлбөртэй 1000 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 1200хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, иж бүрэн тоноглосон фитнесс болон спорт заал, олон улсын стандартын 5 замтай усан бассейн бүхий спорт клубыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулснаас гадна бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян, хандивын үйл ажиллагааг үргэлж зохион байгуулсаар ирсэн“Эко констракшн” ХХК-д Маршал таун хотхоны нийт оршин суугчдын зүгээс талархал илэрхийлж, өндөр амжилтхүсье.
ХҮНДЭТГЭСЭН
МАРШАЛ КИНГ СӨХ,
МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 5000 ОРШИН СУУГЧИД
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм16 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо