Энэ жил Дэлхийн тамхигүй өдрийг “Тамхи бидний хүрээлэн буй орчинд аюул учруулж байна” гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна. Тамхи тариалах, үйлдвэрлэх, ашиглах нь ус, хөрс, далайн эрэг, хотын гудамж талбайг химийн бодис, хог хаягдал, тамхины иш, тэр дундаа хуванцар, электрон тамхины хог хаягдлаар хордуулсаар байна. Тогтвортой байдлын санаачилгад хандивлах, өөрсдийн гаргасан байгаль орчны стандартыг тайлагнах замаар бүтээгдэхүүнээ ногооноор угаах, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулах гэсэн тамхины салбарын оролдлогод автахгүй байхыг сануулж байна.
- Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 000 га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын, эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.
- 84 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг.
- 4.5 их наяд тамхины иш хог болон үлдэж газрын хөрсөнд 10 жил задралгүй үлдэж 7000 гаруй хорт бодис газрын хөрсөнд шингэдэг.
Бүх төрлийн тамхи эрүүл мэнд болон байгаль орчинд хортой.
БҮХ төрлийн тамхинаас татгалзаж эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалъя.