Нийгэм
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна гэв
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг зорхион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга нар тэргүүтэй холбогдох албаныхан оролцож байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэлд ногоон байгууламжтай, ая тухтай орчин бага байна. Иймээс УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцсон энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Нийслэлд хийж байгаа ажлыг УИХ-ын түвшинд хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлгээр ярилцана” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын тухай товч танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бүхий л талаар дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байгаа нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 3.6 дахин, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6.7 ам метр, Хан-Уул дүүрэгт 6.6 ам метр, Баянгол дүүрэгт 5.8 ам метр, нийслэл Улаанбаатар хотод 5.1 ам метр байна. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага байгаа юм. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын нэг юм. Хот тохижилтын салбарт 2022 оны төсвийн жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 97 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэн, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх юм.
Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 6 288 га талбайд зориудаар ойжуулах, 6 660 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн нийт 20.7 сая мод тарьж ургуулна.
Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот, суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулах тохиромжтой газар газруудад уст цэг, хөв байгуулах замаар жимс жимсгэнэ, ашигт ургамал тариалж агро-ойн аж ахуй хөгжүүлэх зорилгын хүрээнд 3 350 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, нийт 34.3 сая мод тарьж ургуулна.
Нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 25 м2 хүртэл нэмэгдүүлж 3,750 га талбайд нийт 65.0 сая мод тарьж ургуулна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ