Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ч.Болормаа: ХАБ-н ажилтан компанийн удирдлагын дор ажиллаж байгаа мэт боловч компанийн ерөнхийлөгч цаашлаад  бүх хүний аюулгүй байдлыг сахин хамгаалж байдаг

Нийтэлсэн

-

ГУУС-ын ЭБИСалбарын багш ,докторант Ч.Болормаатай ХАБ гэж юу вэ, энэ албанд ажиллаж буй албан хаагчийн ажил үүргийн хуваарь, салбарын хөгжил сэдвийн хүрээнд ярилцлаа.

М.Даваадулам .

-ХАБ-ын инженерийг  ямар журмаар,  хаана бэлтгэж, сургаж  байгаа вэ?

-ХАБ-(Хөдөлмөрийн Аюулгүй байдал) гээд мэргэжлийн хэллэг болж хэлээд хэвшчихсэн үг л дээ. Одоо бол “Хүний аюулгүй байдал” гэж зарим газар, хүмүүс хэлж байгаа. Энэ нь зөв хэллэг гэж боддог. Учир нь бид хөдөлмөрлөх явцдаа, аюул авааргүй хөдөлмөрлөхөөс  гадна, хөдөлмөрлөж буй хүмүүсээ л хамгийн түрүүнд тавьж анхаарч ажиллах хэрэгтэй болж байгаа юм. “Айх аюулгүй, дутагдах гачигдах зовлонгүй, урт наслаж удаан жаргахыг хүний аюулгүй байдал гэнэ” гэж П.Очирбат гуайн хэлсэн үг байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал Монгол Улсад хөдөлмөрийн харилцааг зохицуулах хууль тогтоомж бий болсон үеэс эхлэлтэй. 1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны асуудал, түүний дотор ХАБЭА-н асуудал (тухайн үед Хөдөлмөр хамгаалал)-ын эрх зүйн зохицуулалт, бүтэц тогтолцоо, хяналтын системийг тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн. 2008 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” бие даасан хууль батлагдаж, 2015 онд тус хуульд гурав дах удаагаа томоохон нэмэлт өөрчлөлтийг оруулсан байдаг.

Монгол Улсын Хөдөлмөр Нийгэм Хамгаалалын сайдын 2019 оны арванхоёрдугаар  сарын 13 -ны өдрийн А/370 тоот тушаалаар ХАБЭА-ын сургалт явуулах болон шалгалт авах журмыг шинэчлэн баталсан. Энэ нь ХАБЭА-н чиглэлээр сургалт явуулахаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байгууллагуудад хамааралтай.

ХАБЭА-н сургалтын төрөл, агуулга, суралцагчид болон сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага, сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгохтой холбогдох харилцааг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль болон энэхүү журмаар зохицуулна гэж заасан байдаг.

Монгол Улсад  ХАБЭА-н чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байгаагүй.Тухайн үеийн төр,захиргааны байгууллагын заавраар сургалтын төвүүдээр ажилтан бэлдэж байсан. Улсын хэмжээнд 100 гаруй “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  ажилтан” бэлтгэх сургалтын төвүүд байдаг.

2016 оноос “Хөдөлмөр нийгмийн харилцаа”-ны дээд сургууль “ХЭМАБ ажилтан”, 2017 онд “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль”  “Хөдөлмөрийн эрүүл ахуйч” мэргэжлээр бакалавр бэлтгэж эхэлсэн байдаг. 2017 оноос ШУТИС-ийн ГУУС-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” мэргэжлээр магистрийн элсэлт анхлан авч эхэлсэн бөгөөд цаашид бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авах бэлтгэл ажилдаа ороод явж байна.

-ХАБ-ын инженерийн   ажлын чиг үүргийг хэлж өгнө үү. Яг юу хийдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Харж байхад өглөө ажилчдад аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулж, гарын үсэг л зуруулдаг, энд тэнд сэрэмжлүүлэх  плакат наах гэх мэтээр л ойлгодог?

-Хөндлөнгөөс харахад тэгж харагддаг байх.  Гэхдээ амьдрал дээр тийм биш л дээ. Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтны ажлын байрны чиг үүрэг нь хуульчлагдсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, мөн эрүүл, аюулгүй, таатай нөхцөлд ажиллах бололцоог бий болгоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засаг, техник технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээг авах болон хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ тухай хууль батлагдсанаар эрх зүйн орчин, хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэж, аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБЭА-н асуудалд зохих хэмжээнд анхаарах болсонтой холбогдуулан ХАБЭА-н ажилтны үүрэг хариуцлагын асуудал өндөр байр суурийг эзэлж байна.

Улс нийгмийн байдал хөгжихийн хэрээр техник, технологийн хөгжил нэмэгдэж, үүнийг дагаад хөдөлмөрийн харилцаа зохицуулалт, хүний нөөцийн хөгжлийн асуудал томоохон байр суурийг эзэлж байна. Улс орны хөгжилд хүний нөөц хамгийн чухал үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан гэж хэн бэ. Тухайн байгууллагын нэр хүнд, өмч хөрөнгө, аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд эрүүл ахуйн шаардлага стандартыг хэрэгжүүлэх үүрэг бүхий хууль эрх зүйн мэдлэг чадвартай, багшлах, зөвлөх, зааварлах, хянан шалгах, зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааг зохицуулах үүрэг бүхий мэргэжлийн чадваруудыг эзэмшсэн албан тушаалтныг  ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан гэж ойлгож болно. ХАБЭА-н ажилтан нь

  • Удирдан зохион байгууллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Эрүүл мэнддээ анхаарал тавих чадвартай
  • Хэл яриа цэгц, илтгэл тавих чадвартай
  • Хүмүүст нөлөөлөх манлайлах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөх чадвартай байхаас гадна

дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Үүнд:

  • ХАБЭА-н хууль, дүрэм журам, стандарт салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нормативт баримт бичгүүдийг сайтар судалж эзэмших;
  • Баримт бичиг боловсруулах ур чадвар эзэмшсэн байх;
  • Судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай байх;
  • Сургалт, зааварчлага зохион байгуулах ур чадвар эзэмших;
  • Илтгэх ур чадвартай байх;
  • Эрсдлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ур чадвар эзэмших;

Хувь хүн, хамтран ажиллагсад, тэдгээрийн ар гэр үр хүүхдүүд хамаатан садан ойр дотны хүмүүс тэдний өмнө тухайн ажилтны эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангуулах, нөгөө талаас хангах үүднээс энэ бүх ажлууд хуулийн дагуу хийгддэг.

2008 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай анхны хууль гарч 2015 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуулиар дахин нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Үүнд:

27.3.Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөр ийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;

27.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;

27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;

27.3.5.ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих гэх мэт

Энэ бүгдээс харахад зүгээр нэг гарын үсэг зуруулж, энд тэнд плакат нааж явдаг хүн биш болох нь харагдаж байгаа байх аа.

-Ер нь ХАБ-ын инженер хоёр  байгууллагын дунд явдаг юм шигээ.  Нэг талаас ажиллаж, цалин авч буй  буй компанийн удирдлага, нөгөө талаас төрийн байгууллагууд буюу МХЕГ, ХНХЯ гэх мэт. Энэ нь тухайн ажилтан   ажлаа хийхэд  нь бэрхшээл болдог эсэх?

-Өнгөцхөн харахад ХАБ-ын инженер нь тухайн цалин олгож буй компанийн удирдлагын заавар дүрэм чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж хүмүүс хардаг байх. Хуульд  зааснаар ХАБ-н ажилтан компанийн удирдлагын доор ажиллаж байгаа мэт боловч компанийн ерөнхийлөгчөөс /ажил олгогч/ эхлээд бүх хүмүүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалж байдаг.

Хэрэв тухайн байгууллагад үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд хуулийн дагуу үүрэг хариуцлагаа хүлээдэг. Энэ нь компанийн удирдлагатай шууд холбоотой учир төрийн байгууллагууд удирдлагыг торгох арга хэмжээ авах гэсэн өнцгөөс нь хараад байдаг. Бодит байдал дээр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа хүн бүрийн аюулгүй байдлыг компанийн удирдлагын зүгээс хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд хэрхэн ханган ажиллаж байгаа гэдгийг илрүүлж үнэлж тогтоохоос гадна зөвлөн туслах үүрэг гүйцэтгэж компанийг дэмжиж ажилладаг. Энийг арай өөр сэтэлгээгээр удирдлагууд нь ойлгоод байна. Жил ирэх тусам аж ахуйн нэгж болон мэргэжлийн хяналтын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагаа улам бүр нягт хамтын  ажиллагаатай болж байгаа.

-ХАБ-ын инженер тухайн компанидаа ямар зэрэг зиндаатай албан тушаалтны байр сууринд байдаг юм бол?

-2015 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын гаргасан тушаалын дагуу Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 50-100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай, 100-аас дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна гэж заасан байдаг.

Зарим компани 50 хүрэхгүй ажилтантай, зарим нь хоёр гурван мянган ажилтантай, Оюутолгой гэх мэт том компаниуд 10000 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байдаг.Тэгвэл тухайн компанийн хүчин чадал үйл ажиллагаа цар хүрээнээс хамаараад аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБАЭ хариуцсан хэлтэс, газар алба ажиллаж байхад зарим газар ганц ХАБАЭ хариуцсан ажилтан ажиллаж байдаг. Хэдий тийм боловч тухайн компанийг эдийн засгийн үр ашигтай, салбартаа улс үндэстэн дамнасан нэр хүндтэй байгууллага байлгах нэг хүчин зүйл нь ХАБ-ын инженертэй шууд хамааралтай. Хэдийгээр тухайн компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагаанд шууд оролцож өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй хэдий ч тэнд ажиллаж байгаа бүх ажилтаны аюулгүй байдлыг ханган ажилладаг учраас нэг талаас зэрэг зиндаа гэхээсээ илүү маш буянтай ажил, нөгөө талаас захирлын аюулгүй байдлыг хүртэл ханган ажиллаж байдаг тул захирлаас үл хамааран хуулинд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг албан тушаалтан юм.

-ХАБ-ын инженерийн эрх,  үүргийн тухайд цаг үеийн нөхцөл байдлын талаар  ХАБ-ын талаар хурал, сургалт зохион байгуулах эрх бий юу?

-ХАБЭА ажилтнууд нь бизнесийн үйл ажиллагааг аюулгүй байдлаар удирдан зохион байгуулж дэмжиж чадах мэдлэг чадвартай байна. Ажлын орчин болон ажилтны эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах, ажилчид нь тогтмол өсөн дэвжих, суралцах боломжтой, байгууллагын амжилтад хувь нэмрээ оруулдаг ажлын байрыг бий болгоход анхаарна. Зорилго нь

  • ХАБЭА-н бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих (удирдлагын оролцоотой)
  • Нийт ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой хөтөлбөрүүдийг удирдах, боловсронгуй болгох
  • Хэлтсийн удирдлагууд болон ахлахуудтай хамтран тэдний ажиллах хүчийг аюулгүй, чадварлаг, мэргэжлийн байдлаар удирдан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх

Үүрэг хариуцлага нь

  • ХАБЭА-тай холбоотой санал санаачлага гарган үйл ажиллагаанууд зохион байгуулах,
  • Ажилтан ажиллагсад, хэлтсийн удирдлагууд болон ахлахуудтай хамтран ажиллаж ажлын байран дээрх эрүүл мэнд аюулгүй байдалд нөлөөлж болох аюулуудыг тодорхойлж, засуулах, арга хэмжээ авах
  • Компанийн ХАБЭА-н удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх
  • Байгууллагын эрсдэлийн бүртгэлийг боловсруулж, хөгжүүлэх
  • ХАБЭА-н чиг үүргийн талаар хэлтсийн удирдлагууд болон ахлахууд, ажиллагсдад зөвөлгөө өгөх
  • Компанийн аюулгүй ажиллагааны соёлыг дээшлүүлэх
  • ХАБЭА-н сэдэвтэй аянг хамтран зохион байгуулах, удирдах
  • Удирдах ажилтнаас даалгасан бусад ажил үүргүүд

 

Хөдөлмөрийн чиг үүргийн хүрээнд хөдөлмөр хамгааллын чиглэлээр ажилчдыг сургах

  • Хөдөлмөр хамгааллын талаархи танилцуулга хийх, анхан шатны, үе үе, ээлжит бус, зорилтот  зааварчилгааг зохион байгуулах, менежер, хөдөлмөр хамгааллын мэргэжилтнүүдийг сургах,  ажилчдыг ажил дээрээ хохирогчдод анхны тусламж үзүүлэх арга, арга зүйд сургах;

 

  • Ажилчдын хөдөлмөр хамгааллын шаардлагын талаархи мэдлэгийг шалгах.

Хөдөлмөрийн чиг үүргийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллын талаархи мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах.

  • Ажилчдад ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл, тэдэнд олгосон баталгаа, нөхөн олговор, хувийн хамгаалах хэрэгслийн талаар мэдээлэх
  • Зохицуулалтын шаардлагын дагуу ажилчдын ажил, амралтын горимыг хангах, тэдэнд олгох нөхөн олговрын жагсаалтыг гаргах талаар санал боловсруулдаг;

 

  • Зохицуулалтын баримт бичгийн шаардлагын дагуу эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, ажилчдад зориулсан ариун цэврийн болон ахуйн үйлчилгээний шаардлагыг хангах арга хэмжээг боловсруулдаг.

Монгол Улсад Нэн түрүүнд ХАБ бага хурал 2012 оноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болж, анхны хурлыг МУУҮА санаачилж, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан түүхтэй. Хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах,үлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн тусалцаа үзүүлэх, мэдээлэл, сайн туршлага солилцох гэх мэт олон асуудлаар бага хурал зохион байгуулагддаг.

Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэдэг. Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэж байгаа билээ. ШУТИС-д 1980-аад оны эхээр тухайн үеийн нэршлээр “Хөдөлмөр хамгааллын  тэнхим “ байгуулагдан ажиллаж байсан. Тэр үед Политехникийн дээд сургууль /ПДС/ нэртэй байсан. Дараа нь бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд Техникийн их сургууль /ТИС/ болох үед уг тэнхим татан буугдсан байдаг. Тухайн үедээ ПДС-д  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой хичээл нь зөвхөн бэлтгэгдэж байгаа инженерийн сургалтын төлөвлөгөөнд хоёр эсвэл гурван кредит заримд нь огт тусгагдахгүйгээр заагдаж ирсэн байдаг. Бидний хувьд 2017 оноос ШУТИС-д ХЭМАБ-ын магистрийн сургалтын хөтөлбөр эхэлсэн. А-174 тоот тушаалаар МУ-д бэлтгэх хөтөлбөрүүдийн дунд ХЭМАБ гэж орж ирсэн нь их чухал шийдвэр болсон. Үүний дагуу бид нар магистрийн хөтөлбөр бэлтгэн сургалт явуулж, одоо бакалаврын хөтөлбөрөө иж бүрэн боловсруулаад магадлан итгэмжлэлийнхээ үе шатанд явж байна.

-Сургалтын тоног  төхөөрөмж ямар байдаг, үндэсний сурах бичиг, гарын авлага  байдаг уу?

-ШУТИС-ийн Төв номын сангийн сурах бичгийн фонд, эрдэм шинжилгээний фонд, эрдэм шинжилгээний уншлагын фонд (магистр, доктор, болон төгсөх ангийн оюутнууд суудаг), тогтмол хэвлэлийн уншлагын танхим (80 суудал, тогтмол хэвлэл, өдөр тутмын сонин сэтгүүл, мэдээллийн сан), зэрэг танхимуудаар үйлчлүүлэн сонирхсон чиглэлээр сурах бичиг, нэмэлт материал, гарын авлагуудыг үзэх бүрэн боломжтой.

Мөн www.must-library.edu.mn эсвэл www.opac.must.edu.mn цахим хуудсын тусламжтайгаар ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээлийн талаар хайлт хийх, мэдээллийн сантай ажиллах,  e-хувилбартай ном сурах бичиг унших, жагсаалт үзэх зэрэг мэдээлэл авч болно.

ШУТИС-д ХЭМАБ-н хөтөлбөрөөр элсэлт авсан даруй монгол, англи хэл дээрх ном сурах бичгийн хангалтыг сайжруулах, нэн чухал ном сурах бичгийг зохиогчийн эрхтэйгээр орчуулах шаардлагатай болж байна. Зарим ном сурах бичгүүд нь он хуучин, үг хэллэг нэр томъёо, зарим ухагдахуунууд өнөө үед өөр болсон асуудлууд байна.

Үндэсний сурах бичиг, гарын авлагын хувьд Ч.Авдай академичийн редакторласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, Л.Удвал автортай  ХАБЭА-н сургалтын гарын авлага болон бусад ном сурах бичиг бий. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хамтдаа байгаа ном сурах бичгүүд юм. Тэрнээс тухайн мэргэжлийн онцлогт тохирсон ном сурах бичгүүд бол олон байгаа. Мөн тухайн чиглэлийн онолын сурах бичгүүдээс гадна судалгааны нэг сэдэвт бүтээлүүд зайлшгүй шаардлагатай байна.

-Ажиллаж буй компанийхаа хүний нөөцийн үйл ажиллагаанд оролцож тухайн хүн уг албан тушаалд тэнцэх эсэхэд нөлөөлөл үзүүлдэг  юм болов уу?

Аливаа нэг байгууллагад ажилд орох гэж байгаа сонирхогч хүн тухайн ажлын байранд мэргэжлийн болон зөөлөн ур чадвараараа (soft skill) бүрэн тэнцсэн байх ёстой. Цаад байгууллага нь ч гэсэн мэдлэг чадвар өндөртэй, багаар ажиллах чадвартай, ажлын ачаалал даах чадвартай, эерэг хандлагатай, харилцааны соёлтой, эвсэг гэх мэт чадваруудыг харж ажилд авдаг.

Компанийнхаа хүний нөөцийн үйл ажиллагаанд оролцож тухайн хүн уг албан тушаалд тэнцүүлэх ярилцлагад оролцох нь зүйтэй байх. ХАБЭА-ын ажилтнууд нь бизнесийн  үйл ажиллагааг аюулгүй байдлаар удирдан зохион байгуулж, дэмжиж чадах мэдлэг, мэргэжлийн чадвартай учраас оролцох нь зүйтэй болов уу гэж бодож байна. Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Ер нь сарын аян гэхгүйгээр цаашдаа амьдралдаа, ажилдаа эерэг хандлага, соёлыг үргэлж хэвшүүлж төлөвшүүлж яваарай гэж хэлмээр байна аа.

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм11 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр11 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм11 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм14 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр14 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм15 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр16 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг16 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм17 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд17 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент17 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм17 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм17 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим