Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

 Н.Наранцэцэг: Цаашид тоон гарын үсгээ ашиглан бүх төрлийн үйлчилгээ авна

Нийтэлсэн

-

Тоон гарын үсэг гэж яригдаж байгаа ч иргэд энэ тухай ойлголт муутай байна. Түүнийгээ хэрхэн яаж ашиглах , тэр бүү хэл  нууц дугаар гэгдэх дөрвөн оронтой тоогоо  ч нууцлахаа мэдэхгүй явах нь ч байна. Тиймээс иргэдэд нийтлэг ойлголт өгөхөөр  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй  ярилцсанаа хүргэж байна

Монгол Улс цахим хэрэглээнд шилжиж байгаагийн нэг том илрэл бол тоон гарын үсэгт шилжиж байгаа явдал. Харамсалтай нь өнөөдөр бүхий л түвшинд цахим хэрэглээнд шилжчихээгүй байгаа болохоор энэ яг цаг үеэ олсон ажил мөн үү?

Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Цахим гарын үсгийн тухай хуульд Улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээжүүлэгч байгууллага  бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгож, тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж олгоно гэдгийг хуулиар зохицуулсан.

2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж тоон гарын үсгийг олгож байсан бөгөөд үүнд цөөхөн хэдэн байгууллага л тоон гарын үсэг олгодог байсан.

Харин 2021 онд шинэчлэн найруулж баталсан Цахим гарын үсгийн тухай хуулиар иргэдэд улсын бүртгэлийн байгууллага тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгохоор заасан. Өөрөөр хэлбэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүйгээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, томоохон супермаркет, томоохон зах зээл, худалдааны төвүүдэд байрлах ухаалаг машин, киоскоос иргэний үнэмлэхтэйгээ очоод үйлчилгээ авч болно. Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт өнгөрөгч таван сараас хэрэгжиж эхлээд сар гаруй л хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд иргэд ч хуулиа сайн мэдээгүй, түүний хэрэглээ ч байхгүй байна. Тиймээс одоохондоо иргэд тоон гарын үсгээ яаж авах, яаж хэрэглэхээ сайн мэдэхгүй байна л  даа.  Цаашдаа хууль хэрэгжээд эхлэхээр иргэд цахим гарын үсгээ яалт ч үгүй хэрэглэх л болно.

-Танайх гэрчилгээжүүлэгч байгууллага гэсэн шүү дээ. Тэгэхээр хүн бүрт гэрчилгээ өгнө гэсэн үг үү?

-Цахим гарын үсгийн тухай хуулиар “гэрчилгээжүүлэх байгууллага” гэж улсын бүртгэлийн байгууллага, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг гэж тодорхойлсон.

Тэгэхээр тоон гарын үсэг авч байгаа иргэдэд цаасан гэрчилгээ  олгоно гэсэн үг биш. Тоон гарын үсгийн гэрчилгээ гэдэг маань өөрөө мэдээллийн сандаа л байгаа. Иргэнд тоон гарын үсэг олгоно гэдэг маань тухайн хүний  иргэний  үнэмлэхний санах ойд нь бичиж өгч байгаа явдал юм.  Энэ тохиолдолд иргэн хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй байх бөгөөд, нэмээд өөрийн ашиглаж байгаа гар утастай байна.  Гар утас нь  тухайн хүний нэр дээр бүртгэлгүй боловч өөрөө яг одоо ашиглаж  байх ёстой. Тоон гарын үсэг авахдаа иргэн өөрөө биечлэн хандана гэж хуульд заасан байгаа учраас өөрөө биеэрээ ирнэ, иргэний үнэмлэхний хугацаа дуусаагүй байх ёстой. Бүртгэлийн байгууллага тухайн хүний мэдээллийг шалгаад зөрүүгүй байвал иргэний үнэмлэхний санах ойд нь тоон гарын үсгийг бичиж байршуулна. Энэ тохиолдолд иргэнд пин код, пук код  гэсэн хоёр код  гар утсанд нь мессежээр ирэх бөгөөд энэ тоогоо тухайн иргэн өөрөө  нууцлал, аюулгүй байдлыг хангах ёстой. Ямар нэгэн хэмжээгээр цахим орчинд өөрийгөө таньж баталгаажуулах, e-mongolia-аас лавлагаа мэдээлэл авах тохиолдолд тухайн иргэн тоон гарын үсгийнхээ пин кодоор нэвтрэхэд та тоон гарын үсгээр үйлчилгээ авах боломжтой болно.

– Өнөөдөр УИХ, Засгийн газар, төрийн яамд хүртэл навсайсан бичиг цаастайгаа л зууралдаж, яам дотроо ч албан бичгээ хэвлэн илгээж, гарын үсэг зуруулсаар байгаа шүү дээ?

-Бид хамгийн түрүүнд төрийн байгууллагуудыг цаасгүй болгоё,  эко байя гэж ярьж байна. Цаасгүй технологи гэдэг утгаараа төрийн байгууллагын цахим орчинд мэдээлэл солилцох “Эйбл” программ гэж байдаг. Ер нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд өөрсдөө идэвх санаачлагатай ажиллаж тоон гарын үсгээр үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Манай байгууллагын хувьд бүрэн цахимжиж хоорондоо тоон гарын үсгээ ашиглан баримт бичиг, албан хүсэлтээ шийдвэрлэж байгаа. Иргэдийн хувьд тоон гарын үсгийг манайхаас авч байгаа бол гадаадын иргэн, хуулийн этгээд,  албан тушаалын чиглэлээр авч байгаа тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрчилгээжүүлэгч байгууллагаас авна. Иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна.

– Цахим гарын үсэг, мэдээлэл нь өнөөдөр ашиглаж байгаа иргэний үнэмлэхийн чипэнд орсон уу. Нөгөөтэйгүүр  нотариатын байгууллага байсаар байх уу. Тэд заавал бичгэн  хувь авчирч хоёр тал гарын үсгээ зурсан бай, тэгээд хоёулаа иргэний үнэмлэхтэйгээ, бас хуулбартай ир гээд өнөө цаасан дээр өчнөөн олон тамга дардаг?

– Тоон гарын үсэг олгохдоо иргэний үнэмлэхийг уншигч төхөөрөмж рүү хийснээр иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг бичигдэнэ. Ингэснээр тухайн иргэнд ПИН болон ПУК код ирнэ.  Улсын бүртгэлийн байгууллагын хувьд  салбар нэгжүүд иргэний үнэмлэх уншигчтай. Төрийн байгууллагуудад иргэний үнэмлэх уншигч төхөөрөмж байгаа гэж ойлгож байна. Цаашид тоон гарын үсгийг ашиглаад улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлнэ. Хууль маань хэрэгжиж  эхлээд  сар гаруй  хугацаа өнгөрч байна. Энэ хооронд төрийн байгууллага болон бусад байгууллага нотариат, өмгөөллийн байгууллага өөрсдөө  тоон гарын үсгийг ашиглах тал дээр анхаарч холбогдох аппликейшн программыг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Улсын бүртгэлийн байгууллагын тухайд 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн нэг гол агуулга бол  “Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй”. Тиймээс бид улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэнээс иргэний үнэмлэхийн хуулбар шаарддагүй. Улсын бүртгэлийн байгуулллага 2022 оны зургадугаар сараас тоон гарын үсгийг мобайлаар олгох аппликейшний хөгжүүлэлтийг хийгээд дуусч байна. Тэгэхээр иргэн иргэний үнэмлэхээс гадна мобайлаар гар утсаараа  тоон гарын үсгээ ашиглаж болно. Энэ тохиолдолд гар утсан дээр байгаа тоон гарын үсгийг ашиглахад иргэний үнэмлэх  шаардлагагүй шүү дээ.

– Цахим гарын үсгээ ав гээд хороо, дөрвөн оронтой тоо өгсөн. Тэгэхээр цахимд үйлдсэн баримт бичигт тэр тоогоо тавих юм уу, яах вэ. Цаашлаад орон нутгийн жижиг аж ахуйн нэгжүүдийг хүртэл цахим тамгатай байхыг шаардах уу. Дорнод аймгийн хувиараа аж ахуй эрхлэгч нэг иргэн бол сайндаа л бичгээр, ихэнхдээ амаар гэрээ байгуулаад ажилладаг шүү дээ, энийг тэр хүн явуулсан гэдэгт яаж итгэх вэ гээд асуудлууд байна?

– Иргэн авсан тоон гарын үсгээрээ цахим орчинд өөрийгөө таньж баталгаажуулна гэсэн үг. Иргэн тоон гарын үсэг ашиглахдаа burtgel.gov.mn-ээс тоон гарын үсгийн клиент программ татан авч ашиглах ёстой. Клиент программыг татан авснаар тухайлбал emongolia.mn-ээс төрийн байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой. Нөгөөтэйгүүр өөрийн өргөдөл хүсэлт мэдээллийг тоон гарын үсгээр баталгаажуулж явуулах боломжтой. Өргөдөл хүсэлтийг баталгаажуулахдаа программын тоон гарын үсгээр баталгаажуулах гэж сонголт руу орж тухайн файлыг /FDF/ нууц кодоороо баталгаажуулна. Мэдээж хуудасны аль хэсэгт тоон гарын үсгийг байршуулах гэсэн сонголтоос иргэн өөрийн сонголтыг хийж баталгаажуулна.

Иргэн аль нэг байгууллагад явуулсан мэдээллийг өөрөө харах боломжтой бөгөөд тухай мэдээллийг хэн гэдэг хүн хаанаас явуулсан нь огноотой баталгаажиж тэрэнд нь ямарваа нэгэн өөрчлөлт ороогүй байна гэдгийг нотлож байгаа юм.  Иргэн өөрөө гэртээ сууж байгаад тоон гарын үсгээрээ баримт бичгийг баталгаажуулаад явна. Тоон гарын үсгээ ашиглаад улсын бүртгэлийн үйлчилгээ, Банк санхүүгийн байгууллагын үйлчилгээг  аваад явна гэсэн үг.  Цахимын гэх тодотголтой дөрвөн  хуулийн хүрээнд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хуулиар иргэний хурууны хээний мэдээлэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийг зөвхөн иргэний улсын бүртгэл хөтлөх болон сонгогчийн бүртгэл хөтлөхөд л ашиглана гэдгийг хуульчилж өгсөн. Иймээс бид ямар нэг байдлаар өөрийгөө таньж баталгаажуулах гол хэрэгсэл арга зам бол тоон гарын үсэг болж байгаа юм.

-Харъяа хорооноос тоон гарын үсэг өгөхдөө “нууц шүү” гээд дөрвөн оронтой тоо өгсөн. Тэгэхээр тэр тоог чинь хорооны тэр ажилтан, танай УБЕГ-ын ажилтнууд мэдэж байгаа юм чинь өмнө гарч байсан шиг хувийн мэдээлэл тараах, өнөө тоон гарын үсгийг минь ашиглахгүй гэсэн баталгаа байна уу?

-Дөрвөн оронтой тооны нууцлалыг тухайн иргэн өөрөө бүрэн хариуцах ёстой. Иргэн өөрийн алдаатай буруутай үйл ажиллагаанаас болоод  тухайн нууц кодоо задруулвал  түүнийг иргэнээс өөр хүн ашиглах,  хувь хүний өмнөөс ашиглан гэрээ хэлцэл хийх, болон хувийн мэдээлэлд халдах асуудлууд үүснэ. Тоон гарын үсэг авахад тухай иргэнд очиж байгаа нууц кодыг /дөрвөн  оронтой тоо/ хувь хүн чандлан нууцлах ёстой. Мөн цахим гарын үсгийн талаарх хуулиа уншиж судлах шаардлагатай. Тоон гарын үсгийг одоогоор иргэний үнэмлэхэд олгож байгаа тул мэдээж тухайн хүний иргэний үнэмлэх байх шаардлагатай. Улсын бүртгэгч тоон гарын үсэг олгохдоо  иргэнээр тоон гарын үсэг авах хүсэлтийн маягт дээр гарын үсгийг зуруулж байгаа. Түүнээс биш иргэний гар утсанд илгээгдсэн нууц кодыг ямар нэг байдлаар үзэх шаардлагагүй. Иргэний тоон гарын үсгийн нууцлал бүхий кодыг улсын бүртгэгч үзсэн гэх гомдол гарсан асуудал одоогоор байхгүй байна. Хэрвээ тийм асуудал байгаа бол бүртгэгч нартаа хэлж, анхааруулах ёстой, гэхдээ тийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Иргэн ямар нэг байдлаар тоон гарын үсгээ ашиглахдаа системээс олгогдсон нууц кодыг хийснээр тухай үйлдэл баталгаажина. Түүнээс биш дурын тоо зохиогоод тоон гарын үсэг ашиглана гэсэн ойлголт байхгүй.

-E-mongolia аппликейшнд тоон гарын үсгээр нэвтрэх үйлдлийн дарааллыг хамгийн ойлгомжтойгоор хэлбэл?

– burtgel.gov.mn–ESIGN клиент—тоон гарын үсэг— E-mongolia—үйлчилгээ авах

-Тоон гарын үсгийн давуу тал, ач холбогдол нь юу вэ?

-Олон улсын жишгээр тоон гарын үсэг бол цахим орчинд өөрийгөө таниулах хамгийн сайн технологи. Өнөөдрийн байдлаар бид E-mongolia-д нэг удаагийн код, банкны нууц үгээрээ нэвтэрч орж ирсэн. Харин тоон гарын үсэг нэвтэрснээр түүгээрээ нэвтэрч орох нь илүү аюулгүй, баталгаатай, найдвартай. Өнөөдрийн байдлаар 180 мянга гаруй иргэн тоон гарын үсгээ аваад байна. Иргэний үнэмлэхний уншигчтай нөхцөлд иргэний үнэмлэхийн санах ойд байршуулсан тоон гарын үсгийг  ашиглана. Тоон гарын үсгийг авснаар бид

Бүх төрлийн төрийн цахим системд нэвтрэн үйлчилгээ авах, Орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах, Банк санхүүгийн байгууллагаас түргэн шуурхай, найдвартай аюулгүй байдлаар бүх төрлийн үйлчилгээг авах, Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, Өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоотыг хаанаас ч илгээх боломжтой.

Цахим гарын үсгийн тухай хуулиар тоон гарын үсгийн тооны хязгаарыг заагаагүй. Ингэхээр иргэний хувьд болон албан тушаалтны хувьд гэсэн хоёр тоон гарын үсэгтэй байж болно. Одоо бид хуулийн хэрэгжилтийг хангаж Монгол Улсын 16 насанд хүрсэн бүх иргэнд тоон гарын үсэг олгоно. Харин тоон гарын үсгийн хэрэглээ тал дээр анхаарах ёстой.

 

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм10 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр10 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм10 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм13 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр13 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм14 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр15 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг15 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм16 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд16 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент16 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм16 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм16 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим