Нийгэм
Усан замаас илүүтэй ус зйлуулах хоолой чинь чухал юм биш үү
Нийслэлд нэг өдөр хэдхээн минутын бороо орсон чинь хот бүхэлдээ үерт автав. Олон нийтийн сүлжээгээр иргэд Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хот доторхи усан зам энэ юм уу хэмээн доог тохуу хийж байна. Миний хувьд ч бас хотын дарга эрхэм Туул голыг татаж нийслэл хот дундуураа урсгана гэсэн нь биелж байгаа юм байх гэж бодов. Харамсалтай нь нийслэлийн засаг даргын усан зам гэр хорооллын хамаг л хог хаягдал, үнс нурам, хуванцар сав энэ тэрийг хотын төв рүү, хотын даргын хэлээд байсан усан зам руу туугаад авчрах нь тэр.
Тэгээд ч нийслэлийн иргэд таны байгуулах усан замд зорчихоор завь, тансаг хөлөг онгоцоо худалдан авч бэлтгэж амжаагүй байхад Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч маань усан замаа нээчихсэнд тулгамдсан иргэд зам хөндлөн гарч чадахгүйгээр үл барам, зарим айл, хороолол усанд автаж энд тэнд хаягдсан хог хаягдал усан замаар минь урсч төвөг удав.
Эндээс юу харагдав гэхээр юун түрүү манай хотын эрх баригчид энэ гудамж талбайнхаа ус зайлуулах шугамыг сайжруулж ажилд оруулах хэрэгтэй юм байна, тэгэж байж усан замаа нээх хэрэгтэй юм байна. Жилийн жилд л жаахан бороо орохоор иргэд нь гудамжаар зорчиж, гарц шугамаар зам хөндлөн гарч чадахаа байгаад, гудамжаар явж байсан машин нь үерийн усанд хөвөөд эхэлдэг энэ байдлыг хотын эрх баригчид анхааралдаа авах цаг болсон нь яах аргагүй харагдаж байна. Хотын гудамжинд зүв зүгээр болоод байсан замыг засч бродюрыг нь солин ах дүү хамаатан садандаа хөрөнгө оруулж, мөнгө угааж байхын оронд гудамж талбайнхаа ус зайлуулах шугам хоолойг засаад, шинээр тавьчихвал мөн ч их буян болмоорсон.
Хэдхэн минут орсон борооноор үүссэн энэ их үерийн ус нь нийслэлийн гэр хорооллын хамаг л хог хаягдал, нүхэн жорлонгийн ялгадас бүхнийг хамаад ирж байгаа нь саяын үерээр Сонгинохайрхан дүүрэгт хуримтлагдсан үер уснаас харагдлаа. Энэ нь нийслэлийн оршин суугчдын агаар амьсгалаар дамжин эрүү ахуйд нь ямар их хор хөнөөл учруулж байгааг таашгүй.
Бидэнд харагдаж байгаа нь л урсаал ирсэн энэ олон хуванцар сав, цаас хог болов чиг урсаад ирж байгаа энэ их усанд хотын гэр хорооллынхны үнс нурмаас эхлүүлээд бие засах газар, ил жорлонгийнх нь ялгадас тэр чигээрээ халиад ирж байгаа.
Ийм байхад Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний газар жил бүр гудамж замын хашлага, бродюрыг солих, өмнө жил зассан чанаргүй замаа дахин засч мөнгө угааж, ажил хийсэн нэр зүүж байхын оронд нийслэлийнхээ инженерийн шугам сүлжээ, ус зайлуулах шугамыг хотын доорхи хот болох хонгил зэргийг засч байгуулах ажлыг дэс дараатайгаар хийвэл эрх баригч энэ нөхөд биш юмаа гэхэд монголын, энэ нийслэлийн хойч үеийнхэнд амьдрах таатай орчин нөхцөл бүрдмээр биш үү.
Нийслэл хотдоо дүүжин зам, метро, усан тээвэр байгуулна гэж том том ярихын оронд эхний ээлжинд хотынхоо гудамж талбайн ус зайлуулах шугам хоолойг шинэчлэн сайжруулчихвал жилийн жилд хур уснаар ард иргэд нь гутлаа тайлан нэг нэгнээ үүрч, үгүй зарим нь уртын харайлтаар харайж байхгүй л болохсон.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ