Нийгэм
ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсов
УИХ-ын чуулганаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонслоо. Улмаар уг асуудлыг дараагийн хуралдаанаар нарийвчлан хэлэлцэх болов.
Итгэлийг ХЭҮК-ын дарга Ж.Хунан танилцуулсан юм. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг дараах зургаан сэдвийн хүрээнд боловсрууллаа гэв. Үүнд:
Нэгдүгээр бүлэг. “Ковид-19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж:
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг “Ковид-19 цар тахал ба хүний эрх” сэдвээр боловсруулж, УИХ-д хүргүүлсэн. Энэ удаагийн илтгэлд 2021 оны дөрөвдүгээр сараас хойш бий болсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийн хамт Ковид-19 цар тахлыг туулж яваа Монгол Улсын туршлагаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаар авч үлдвэл зохих сургамжийг дүгнэн илтгэж байна. Коронавируст халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний үр дүн, дархлаажуулалттай холбоотой хүний эрхийн анхаарах асуудал, Ковид-19 цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээний үр дүн, иргэний, улс төрийн эрхийг хязгаарласан байдал, танхимын боловсролыг хязгаарлахын үр дагавар зэрэг хүний эрхийн үндсэн асуудлын зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн гамшигт байдлыг удирдах байгууллагуудын тогтолцоо, гамшгийн үед олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх төрийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээг танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн ээлжит сонгуулийн үйл явцад мониторинг хийсэн бөгөөд товч үр дүнг мөн танилцуулж байна.
Хоёрдугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх:
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн хүрээн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн баталгааны хэрэгжилт, нөхцөл байдал, асуудлыг тоймлолоо. Энэ сэдвийн хүрээнд улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл, тэдний шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаар хийсэн бодлогын судалгаа, ялангуяа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг оролцуулан хийсэн судалгааны дүн болон төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, хандлага, тархалтын байдалд хийсэн сүүлийн хоёр жилийн байдлаар харьцуулсан судалгааны дүн, түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн, холбогдох байгууллагуудын мэдээлэлд тус тус үндэслэн энэхүү бүлгийг боловсруулав.
Гуравдугаар бүлэг. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал:
-Энэхүү илтгэлийн хөдөлмөрлөх эрхийн бүлгийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тархалт, хэлбэр, шалтгаан, гомдол шийдвэрлэх боломжийг тандан мэдэх зорилгоор гүйцэтгэсэн хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг, нөхцөл байдлын талаарх судалгааны дүн, Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах чиглэлээр конвенц, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох чанарын судалгааны дүнг тус тус танилцуулна. Дээрх судалгаанд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж, илэрч буй хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн түгээмэл хэлбэр, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, зөрчлийг таслан зогсоох, бодлогын болон хэрэгжилтийн түвшинд шийдвэрлэх саналыг томьёолж тусгав.
Дөрөвдүгээр бүлэг. Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх:
-Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах үндсэн бүтэц болох хамтарсан багууд, нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийсэн юм. Уг хяналт, үнэлгээнд 21 аймгийн 40 хамтарсан баг, 14 түр хамгаалах байр, 7 нэг цэгийн үйлчилгээний төвийг хамруулсан бөгөөд үнэлгээний товч үр дүнг гэр бүлийн хохирогчийг хамгаалахад тулгамдсан асуудлын талаарх дүгнэлтийн хамт илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт тусгалаа.
Тавдугаар бүлэг. Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ:
-Энэхүү бүлэгт цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдал, илэрч буй хэлбэр, түүний шалтгаан нөхцөлийг эрүүгийн хэргийн материал, социологийн судалгааны үр дүнд үндэслэн тодорхойлж, зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн байгууллагуудаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүрмийн бус харьцааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүн шинжилгээ хийн, хугацаат цэргийн алба хаагчийн бусад эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг судалж, гарч буй өөрчлөлтийг харьцуулан дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулав.
Зургадугаар бүлэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ:
-Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүд болох эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцөл, эмч, эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал зэрэг асуудлыг үнэлсэн юм. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Илтгэлийн зургаадугаар бүлэгт эдгээр хяналт шинжилгээ, үнэлгээ, шалгалтын үр дүнг хураангуйлан танилцууллаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9, 17 дугаар зүйл, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг үндэслэн Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргуулахаар 30 саналыг хүргүүлж байна гэв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ