Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Уул уурхайн компаниуд дотоодын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ 100 хувь дэмжин ажиллаж байна

Нийтэлсэн

-

Уул уурхайн болон үндэсний томоохон компаниудын худалдан авалтад  ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж уулзалт хэлэлцүүлэг болж томоохон уул уурхай болон ЖДҮҮ эрхлэгчид өөрт тулгарч буй асуудал, бэрхшээл, хоорондын харилцан хамтын ажиллагаа, нэн тэргүүнд шийдвэрлэх зүйлс зэрэг асуудлаар өөр өөрсдийн байр суурь, гарц гаргалгааг ярилаа. Төрийн худалдан авалтын мэдээллээс харахад 2020 онд 332.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол цар тахал,  хөл хорио, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааны тасалдлын улмаас 2021 онд 211.7 тэрбум болж буурчээ. Үүнээс  бичиг хэргийн зардал-31,3 хувь, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэт-43,7 хувь тус тус буурсан байна. Харин 2020 онд дотоодын үйлдвэрээс төсвийн хөрөнгөөр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 74,5 хувиар өсчээ. Түүнчлэн эм био бэлдмэл, ноос ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий, эсгий бүтээгдэхүүний бүлгээс бусад 12 бүлгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт дунджаар 2.4 дахин өссөн байна. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалтад 2019 онд шинээр нэмэгдсэн хуванцар болон химийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, сэлбэг эд ангийн бүлэгт багтах 20 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан нь эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн худалдан авалт бодитой дэмжлэг болж гэж харагдаж байна.   Зөвлөгөөний үеэр үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид ба худалдан авагч комданиудын зарим нэг төлөөлөлтэй уулзаж байр суурийг нь тодруулсан юм.

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ч.ЭнхзаяаХөдөлмөр хамгааллын хувцасны зөвхөн хоёр  хувийг л дотоодоосоо хангадаг

Том, жижиг гэлтгүй уул уурхайн компаниуд дотоодын үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдээсээ хөдөлмөр хамгааллын хувцсаа худалдаж авдаг. Жил ирэх тусам энэ чиглэлийн хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэгцээ өсч байгаа. 2019 оны мэдээгээр 102.2 мянган ширхэг хувцас төрийн бус худалдан авалтаар нэгдэж нийлүүлэгдсэн байна. Ковид цар тахлын үед болон түүний дараах байдлыг харахад манай хөдөлмөр хамгааллынхувцасны үйлдвэрлэл эрхлэгчдийн  үйл ажиллагаа энэ үеийн эдийн засгийн хямралд хамгийн бага өртсөн гэж харж байна. Уул уурхай, барилга гээд томоохон салбарын хувцас, хэрэглэл хэрэглэдэг ААН-үүдийн хүний нөөц хомсдсон, ковид цар тахлын нөлөөнөөс болж тоо хэмжээ буурсан статистик тоо гарсан. Дотоодын уул уурхайн компаниуд дотоод үйлдвэрлэгч нараас авах сонирхол ихтэй. Харин гадны хөрөнгө оруулалттай, лицензтэй компаниудын хувьд тоо хэмжээ ихээр худалдан авдаг ч судалгаанаас үзэхэд аваргүй байх сонирхол, дүр зураг ажиглагддаг. Ер нь оёдлын салбар хөнгөн үйлдвэрийн салбарынхаа 41 хувийг эзэлдэг буюу 15 мянга 480 хүн ажилладаг. Бүртгэлтэй 1561 ААН, 1900 хувиараа хөдөлмөр эрхлэгч байдаг. Үүнээс 52 хувь нь тогтвортой үйл ажиллагаа явуулдагаас 20 хувь нь хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэж байна. Хөдөлмөр хамгааллын хувцасны зөвхөн хоёр  хувийг л дотоодоосоо хангадаг. Харин 89 хувь нь БНХАУ-аас үлдсэн хувь Турк, Герман, Солонгосоос орж ирдэг. Сүүлийн үед гарцаа нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүд маань нэгдэж кластераар ажиллах төлөвлөгөө гаргаж эхнээсээ ажил хэрэг болгоод явж байна. Жилээс жилд хөдөлмөр хамгааллын хувцасны үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж байгаа, илүү их нэмэгдүүлэх боломж ч байгаа. Гадны хөрөнгө оруулалттай уурхайнуудын дотоодод  хөрөнгө оруулалт хийн худалдан авах боломжийг ихэсгэх тал дээр төрөөс анхаарч санамж бичиг, харицлагын гэрээг нэмэгдүүлж өгвөл сайн байна гэсэн бодолтой байгаа. Тэр нөхцөлд дотоодын үйлдвэрүүд маань бүрэн хангах боломжтой.

Бэст шөүс ХХК-ийн захирал Б.Түвдэннням:  Монголчууд маань юм хийж чаддаг болсон гэдгийг энд онцолж хэлэх ёстой

Ийм арга хэмжээ зохиогдож, түүнд оролцож байгаадаа их баяртай байна. Тодорхой үр дүн гарах байх гэдэгт итгэлтэй байна. Төрийн өмчит компаниуд нэг үеэ бодвол дотоодын худалдан авалтыг их сайн хийж байгаа. Энийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Манай компанийн хувьд  гаруй ажилтантай, өдөрт олон улсын стандартад нийцсэн, ISO9000 болон ISO45000 стандартад нийцсэн 250-350 хос гутал үйлдвэрлэж байна. Түүнчлэн хөдөлмөр хамгааллын стандартыг 100 хувь хангасан механик  лабораторитой. Түүхий эд болох арьс ширээ 100 хувь дотоодоосоо авдаг. Монголчууд маань юм хийж чаддаг болсон гэдгийг энд онцолж хэлэх ёстой. Арьс боловсруулах үйлдвэрийн хувьд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа, дандаа харлуулж болохгүй. Хөдөлмөр хамгааллын гутал хийхэд тохирсон сайн чанарын арьс үйлдвэрлэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Манайх Мон-Ирээдүй, Дархан нэхий, Дархан минж зэрэг компаниас арьс ширэн бүтээгдэхүүнүүдээ авч байна. Бид хүний амь настай холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас маш их хариуцлагатай байх ёстой. Тийм болохоор өөрсдөө механик долоон лабораторийг оруулж ирэн бүх бүтээгдэхүүнээ шинжлэн, размер болгон дээр дээж авч яг стандартын шаардлага хангаж байна уу гэдгийг давхар  үзэж байж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Тэгэхээр уул уурхайн болон бусад компаниуд монгол үйлдвэрлэгчиддээ итгээсэй гэж хүсч байна. Бид олон улсын стандартын  шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагва: Том,  жижиг,  дунд аж ахуйн  нэгжүүдийг бүгдийг нь хамруулах зорилгоор тендер шалгаруулалтуудыг зохион байгуулаад явж  байна

 Эрдэнэт үлйдвэр ТӨҮГ-ийн худалдан авах ажиллагаа бол  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах хуулийн хүрээнд 100 хувь цахим системд байршаад явж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн бодлого бол худалдан авах ажиллагаанд  нээлттэй ил тод өрсөлдөхүйц зарчмийг бүрэн баримтлан ажилладаг. Ялангуяа нийт худалдан авалтын 90 орчим хувийг дотоодын аж ахуй нэгжүүдэд зарладаг. Том,  жижиг,  дунд аж ахуйн  нэгжүүдийг бүгдийг нь хамруулах зорилгоор тендер шалгаруулалтуудыг зохион байгуулаад явж  байна. 2020 оны байдлаар  6000 орчим дотоодын аж ахуй нэгжүүд тендер шалгаруулалтанд өрсөлдөж байсан бол 2021 онд 4500 болж буурсан байна, 2022 оны эхний хагас таван сарын байдлаар 1600 орчим  аж ахуй нэг тендерт бүртгүүлсэн. Энэ нь Ковид 19-ын халдварын нөлөөлөл, хил гаалийн тодорхой хэмжээнд үүссэн хүндрэлүүдтэй холбоотой байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид болон дотоодын үйлвэрлэгчдээ бид дэмжих чиглэлрүү худалдан авалтын үндсэн зорилго чиглэж байгаа. Гэхдээ уул уурхайн үйлдвэрлэл гэдэг бол өөрөө онцлог. Олборлох,  боловсруулах,  баяжуулах чиглэлийн ийм үйл ажиллагаа явагддаг учир энд нарийн химийн бодис, тоног төхөөрөмжүүд Монгол улсад үйлдвэрлэгдэхгүй байгаа. Энийг бид тендер шалгаруулалтын зарчмаар импортоор,  гаднаас томоохон үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн  бараа бүтээгдэхүүнээс авч байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд Эрдэнэт үйлдвэр маш том бодлого барьж дэмжиж ажилладаг. Жилдээ 3-6 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээг жижиг дунд үйлдвэрлэгчидтэй байгуулж худалдан авалтыг зохион байгуулж байна. Үйлдвэр захиалга дээр хэрэгцээ шаардлагад тулгуурлан худалдан авалтыг хийдэг. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн жагсаалт буюу Засгын газрын 90-р тогтоолоо шинэчилж өөрчлөлт оруулаад үнэхээр уул уурхайн үйлдвэрлэлд хэрэгцээ шаардлагатай бараа материалыг үйлдвэрлээд ирэх юм бол бид жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийн гол үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол арьс шир, оёмол бүтээгдэхүүн, хүнсний чиглэлрүү байгаад байна. Магадгүй барилга, уул уурхайн, засвар үйлчилгээ, уул уурхайн тоног төхөөрөмж. угсралт суурилуулалт гэх мэт нарийн төвөгтэй ажилруу жижиг дунд үйлдвэрлэгч нар маань ороод ирэх юм бол бид хуулийн заалтийн хүрээнд дотоодын давуу эрхийг тооцон жижиг дунд үйлдвэрлэгчидтэйгээ л гэрээ байгуулахыг эрмэлзэнэ. Тэгэхээр энэ нэр төрлийг нэмэгдүүлэх олшруулах чиглэлд л Засгийн газрын холбогдох яам агенлагууд анхаарч, энэ чиглэлдээ яаралтай судалгаа тооцоог хийж үр дүнг гаргах зайлшгүй шаардлага байна. Ингэвэл бид жижиг дунд үйлдвэрлэгчид болон дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого тодорхой болж,  шууд хэрэгжүүлэх ажилруу орно. Бидний онцлох худалдан авалт гэвэл Уул уурхайн үйлдвэрлэл учраас  уул уурхайн технологийг онцолсон бараа материалууд,  химийн бодис,  эргээд баяжуулах үйлдвэрийн, ил уурхайд бол тэсрэх бодисийн бусад олборлолтын чиглэлийн шаардлагатай бараа материалыг зонхилж худалдан авдаг.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ханган нийлүүлэлт, үнийн судалгааны  хэлтсийн дарга Б.Санчир:  Ажлын хувцас,  гутал,  оёдлын бүтээгдэхүүнийг  бүгдийг нь дотоод үйлдвэрүүдээс авсан

 Манайх 2021 онд Хөдөлмөр хамгааллын хувцас,  гутлыг гурван  жилийн хугацаатайгаар дотоодын үйлдвэрүүдээс чанарын шаардлага хангасан байвал худалдан авах гэрээг хийсэн байгаа.  Ажлын хувцас,  гутал,  оёдлын бүтээгдэхүүнийг  бүгдийг нь дотоод үйлдвэрүүдээс авсан. Ковид 19-ын халдварын үед амны хаалт, ус ундаа зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг  ч бас дотоод үйлдвэрүүдээс авсан. Манай шаардлагыг бүрэн хангаад тендер шалгаруулалтад тэнцсэн учир  гэрээг байгуулсан. Дотоодын үйлдвэрүүд маань гадаадын компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн байна гэж үзэж байгаа. Мөн хувцас хэрэглэлээс гадна мод модон бүтээгдэхүүн тавилга  ч авч байна. Тэрбум мод төслийн хүрээнд суулгац, мод,  бордоог мөн хар шороог худалдан авч байгаа. 2021 онд 4.5 тэрбум төгрөгийн, 2022 онд дотоод үйлдвэрүүдээс 500 орчим сая төгрөгийн дотоодын худалдан авалт хийгдсэн байгаа. Үүнээс хувцас хэрэглэл дээр гурван  жилийн хугацаанд ойролцоогоор 2.5 тэрбум төгрөгийн гэрээ хийгдсэн. Энэ нь гүйцэтгэлээр тухайн он ондоо шаардлагатай хувцас хэрэглэлээ аваад явна гэсэн үг.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм4 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр5 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм5 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм7 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр7 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм8 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг10 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм11 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд11 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент11 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм11 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм11 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим