Дэлхий дахинд
Украин дахь дайны талуудын амьд хүчний хохирол
ОХУ-ын зүгээс энэ оны хоёрдлугаар сарын 24-нд Украин руу цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш талуудын амьд хүчний хохирлыг Wikipedia чөлөөт нэвтэрхий толь дараах байдлаар тоймлосон байна.
Энэ түрэмгийллийн явцад энгийн номхон 4731 хүн амь үрэгдсэн гэж Нэгдсэн үндэстний байгууллага зургадугаар сарын 27-нд мэдээлсэн байна. Харин Украины албаныхан энэ тоог 22 мянга хэмээн тавдугаар сарын 25-нд мэдээлсэн байдаг.
Дайны явцад украины цэргийн албан хаагчдаас 5500-11000 хүн амь үрэгдсэн гэж АНУ дөрөвдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна. Харин Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Алексей Арсенов зургадугаар сарын 10-нд мэдээлэхдээ украины цэргийн амьд хүчний хохиролд 10 мянга орчим гэжээ.
Түрэмгийлэгч Оросын цэргийн хохирлыг Их Британийн Батлан хамгаалах яам дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар 15 мянга гэж мэдээлсэн бол Украины Батлан хамгаалах яам зургадугаар сарын 27-нд мэдээлэхдээ оросууд манайд довтолсноосоо хойшхи энэ дөрвөн сард 35000 цэргээ алдсан гэсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам харин гуравдугаар сарын 25-нд мэдээлэхдээ манай цэрэг 1351 дайчнаа алдсан гэж мэдээлснээс хойш хохирлоо албан ёсоор мэдээлээгүй байна.