Дэлхий дахинд
Зеленскийн гэргийг Байден цэцэг браин мэндчилжээ
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден түүний гэргий Жилл нар Вашингтонд Украины тэргүүн Елена Зеленскийг баглаа цэцэг барин угтаж мэндчиллээ гэж New York Post хэвлэл мэдээлжээ.
Цэцгийн баглаанд наран цэцэг, хөх цагаан өнгийн цэцэг оруулсан нь ямар утга агуулгатайг тайлбарлаагүй ч шар хөх өнгө нь украины далбааг бэлгэдсэн бололтой. Уг нь Украины тэргүүн хатагтайг зөвхөн Жилл Байдан хатагтай угтана гэсэн таамаг байсан. Гэтэл АНУ-ын тэргүүн угтсан нь энэ айлчлалын түвшинг өндөрт өргөсөн хэрэг.
Үүний дараагаар Украины тэргүүн хатагтайг Цагаан ордны Цэнхэр танхимд хүлээн авахад харин Жо Байден байлцаагүй байна. Энд хатагтай Жилл Байден, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын нөхөр Дуг Эмхофф, НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Грифилд нар байлцжээ. Энэ үеэр Украины тэргүүн хатагтай Елена Зеленский үг хэлэх үеэрээ сэтгүүлчдийг гарахыг хүссэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, украины тэргүүн хатагтай Елена Зеленскийг Вашингтонд хүлээн авч уулзсан байна.