Дэлхий дахинд
Зеленский Украинд байлдаж байгаа оросын цэргүүдэд хандаж үг хэллээ
Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа оросын цэрэг бүр “украины хариуг” хүртэх болно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дүрс бичлэгээр мэдэгдсэнээ Telegram сувагтаа нийтэлсэн байна.
Украины тагнуулын байгууллага үүргээ идэвхтэй биелүүлж, “оросын цэрэг бүрт украины зохих хариу өгөхийн тулд” боломжтой болон боломжгүй бүх зүйлийг хийж байгаа гэж Зеленский онцлон тэмдэглэжээ.
Украины тэргүүн бас Оросын армийн хувьд “Крымээс Харьков муж хүртэл аюулгүй бүс гэж нэг ч байхгүй” гээд украины зэвсэгт хүчин оросын бүх техник, агуулахыг устгана гэж амласан байна.
Зеленский оросын зэвсэгт хүчин, цэргүүдэд үйл ажиллагааны хоёр хувилбар санал болгожээ. “Украины газар нутагт оросын цэргүүдийн хувьд хоёр л зам байна, нэг бол зугтах, эсвэл бууж өгөх. Бид тэдэнд өөр хувилбар үлдээхгүй” гэжээ.
Украины цэргийнхэн энэ үед Херсон, Николаевск гээд өмнөд чиглэлд сөрөг давшилтаа эхлүүлээд байгаа юм.