Нийгэм
ЗГ: “Улсын аварга тариаланч”
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулсан.
Та бүхэнд “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан эрхмүүдийг танилцуулж байна.
⇔ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Сахайны Бахытжан;
⇔ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Хүдэрчулууны Шижирбаатар;
⇔ Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Мухарын Нямсүрэн;
⇔ Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэв;
⇔ Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Дугарсүрэнгийн Мөнхцэцэг;
⇔ Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Балжнямын Даваасүрэн;
⇔ Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Загдсүрэнгийн Лодой;
⇔ Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Дорлигийн Пагма;
⇔ Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Намсрайн Оюун-Эрдэнэ,
⇔ Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Базилханы Хуандаг;
⇔ Хэнтий аймгийн Дадал сумын иргэн Бадарчингийн Оюунтуяа;
⇔ Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Сумъяагийн Сүхбаатар;
⇔ Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Цэвэгжавын Батдорж;
⇔ Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Дашдэлэгийн Пүрэвдорж;
⇔ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Шаргалтариа” ХХК-ийн механикжуулагч Догсомын Ганбат;
⇔ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Орхон тариа” ХХК-ийн механикжуулагч Батсуурийн Батдорж;
⇔ Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөхбүрд” ХХК-ийн механикжуулагч Эрдэнэдалайгийн Даваажаргал;
⇔ Орхон аймгийн Жаргалант сумын “Алтантошлой” ХХК-ийн механикжуулагч Энхтайвны Мөнхтулга,
⇔ Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК-ийн механикжуулагч Дүүгийдоогийн Ганбаатар;
⇔ Төв аймгийн Угтаалцайдам сумын “Ёл тариа” ХХК-ийн механикжуулагч Лувсаншаравын Лхагвасүрэн;
⇔ Төв аймгийн Жаргалант сумын “Алтан залаа” ХХК-ийн механикжуулагч Гомбын Баатарсүх;
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.