Нийгэм
ЦЕГ: Цахимаар залилуулсан иргэдийн тоо өсч байна
Цахим залилан, сүлжээний бизнесийн талаар монголчуудын мэдлэг нимгэн. Тиймдээ ч энэ төрлийн залиланд өртөх хүмүүсийн тоо ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Гэвч залиланд өртөгсдийн тоо буурахгүй нэмэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ бол “FT Group” гэх сүлжээ. Тус сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар 400 мянга гаруй болж, алдсан мөнгөн дүнг урьдчилан тооцоолох боломжгүйд хүрсэн. Эдгээр хохирогчдын ихэнх хувийг монголчууд эзэлж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Бид хэчнээн хүн залилуулж, хэдий хэмжээний мөнгөн хохирол учирсан гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар тодрууллаа.
ЦЕГ-аас “Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч байгаа. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй. Ямартай ч өргөдөл гаргаж байгаа хүний тоо өсч байгаа” гэв.
Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр “Цахимаар иргэдийг залилсан аппликейшнууд нь хохирогчдын мэдээллээр нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон учир иргэд үүгээр гүйлгээ хийхгүй байх нь зөв. Хохирсон иргэд нэн яаралтай ирж, гомдол мэдээллээ өгөх хэрэгтэй. Судалгаагаар “FT Group” нь Орос, Герман зэрэг улсад салбараа байгуулж, 2022 оны гуравдугаар сард Монголд орж ирсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш. Тус байгууллагын үйл ажиллагаа нь блокчэйн технологи дээр суурилсан бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулан цэнэглэлт, таталтаа хийдэг крипто валютын нэг хэлбэр.
Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу мэдээлэл өгөх боломжтой.
Цагдаагийн байгууллагаас нэн тэргүүнд гэм буруутай этгээдийг олж тогтоох, хөрөнгийг нь царцаах, гадаад руу шилжүүлсэн бол банкны системээр дамжуулан царцаана” гэсэн юм.
“ВИРТУАЛ ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮД БҮРТГЭГДСЭН”
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.СЭРГЭЛЭНБААТАР:
-2022 оны хоёрдугаар сард виртуал хөрөнгийн хуулийг баталсан. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороогоор зохицуулж, үүнтэй холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллага мөрдөн шалгах эрхтэй. Цахим залилангаас гадна виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монгол дахь койноо гадагшаа алдсан гэх хэрэг 2020 онд ес хэрэг, 2021 онд 81, 2022 онд 370, 2023 онд найман хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс гадна бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэх дөрвөн хэрэг бүртгэгдсэн. Үлдсэн 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байна. Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл сошиал орчинд маш их байна. Нарийн мэдээллийг гол зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй” гэв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.