Нийгэм
Ш.Адьшаа: Зургаан тэрбум төгрөгийн зээл авснаа бүрэн төлсөн
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд 59 хүн гэрчээр дуудагдсан бөгөөд эхний асуудал нь Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн талаар хэлэлцсэн бол үргэлжлүүлэн Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээл олгох төслийн талаар үргэлжиллээ. Тус салбарт олгосон зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонссоны дараа гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, та зээлээ эргэн төлсөн үү, Хоёрдугаарт, төсөл хэрэгжсэн үү. Хэрэгжээгүй бол ямар шалтгааны улмаас хэрэгжээгүй вэ?
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Монгол Улсын Их хурлаас Хөгжлийн банкны зээлийг хянан шалгах түр хороо байгуулж, тус банкаар дамжин олгосон төсөл хөтөлбөрийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд хэлэлцэж, гарсан алдаа дутагдалыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна хэмээн харж байна. Миний бие өнөөдрийн сонсголд төрийн түшээгийн хувиар хууль хэрэгжүүлэгч, бодлого тодорхойлогчийн хүрээнд хүрэлцэн ирсэн. Би “Ховд хаан бирж” гэдэг компаниар дамжуулж, жирийн иргэн байхдаа 2014 онд тус банкнаас зээл аваад 2019 онд төлж дуусгасан. Уг төсөл яагаад хэрэгжээгүй талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар асуулаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт уг төслийг хэрэгжүүлэх бодлогын шийдвэр гарч, зээлийн асуудал яригдсан. Ховд аймагт арьс ширний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зориулалтаар арилжааны банкаар дамжуулж уг зээлийг авсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн хүлээх ёстой үүрэг, иргэний хүлээх ёстой үүргийн хүрээнд уг үйл ажиллагаа явагдаж байсан. Гэтэл төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүйгээс өнөөдрийг хүртэл уг төсөл хэрэгжээгүй. Би үүнийг нотлох баримттай ярина.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын энэ төсөлтэй холбогдуулж ирүүлсэн бичгийг уншиж танилцуулъя. Олон нийт уг хэлэлцүүлэгийг анхааралтай харж байгаа учраас уншиж танилцуулах нь зүйтэй хэмээн бодож байна. Энэ бичиг бол төрийн сайдаас ирүүлсэн нотлох баримт учраас энд танилцуулж байгаа юм. 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр 01809 дугаартай тайлбар ирүүлсэн. Ховд аймгийн Жаргалан сумын нутагт баригдаж буй малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг хүргүүлж байна. Нэг. Ховд аймагт байгуулах арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн 1.370.000.000 үнэ бүхий тоног төхөөрөмжийг Сан компани 2012 онд нийлүүлсэн. Төрийн өмчийн хорооны 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 455 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгсөн. Хоёр, Ховд аймгийн Жаргалан суманд малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв, төсөл боловсруулах тоног төхөөрөмж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж угсарч, суурилуулах, барилга угсралтын ажлыг гүйцэтэхээр 4.789.145.000 төгрөгийн санхүүжилт бүхий 18101506393 дугаартай түлхүүр гардуулах гэрээг Саруул цамхаг ХХК компанитай 2018 онд байгуулсан. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэл хийгдээд байна. Гэрээний дагуу 2018 онд 710 сая төгрөг, 2019 онд 2.958.000.000 төгрөг, 2020 онд 887.146.000 төгрөг, 2022 онд 650.000.000 төгрөгийн санхүүжилт тус тус хийгдсэн. Хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны есдүгээр сарын 06-ны А-305 дугаартай тушаалаар цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж суурилуулах ажилтай танилцах, тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны есдүгээр сард ажиллаж, зарим тоног төхөөрөмжүүдийг солих, засварлах шаардлагатай гэсэн дүгэлт гаргасан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 2014 онд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл стандартын дагуу хадгалалт , хамгаалалт хийлгүй ашиглах боломжгүй болгосон шалтгаанаас үүдэн цэвэрлэх байгууламж ашиглалтад одоог хүртэл ороогүй байна. Тус ажлыг гүйцэтгэсэн “Саруул цамхаг” компани анх тоног төхөөрөмж нийлүүлсэн БНХАУ-ын компанийн төлөөллийг урьж газар дээр нь ажиллуулж, холбогдох дүгнэлт гаргуулан, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахад шинээр солих, засварлах шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ховд аймагт 2023 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс ажиллаж байна” гэх дүгнэлтийг ирүүлсэн. Миний бие нэгэнт гэрчээр дуудагдсан учраас зарим зүйлийг ярих нь зүйтэй байх хэмээн бодож байгаа. “Сан” компани 2010 онд намайг тус үйлдвэрийг барих зээл авахаас өмнө 1.380.000.000 төгрөгөөр цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байсан. Одоогийн ханшаар гурав орчим тэрбум төгрөг. Энэ компани бас нэг УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани. Гэтэл цэвэрлэх байгууламж, үйлдвэр барих төсвийг улсын төсөвт цаг тухайд нь суулгаж өгөөгүйгээс энэ төсөл амжилтгүй болсон. Ер нь улс төрийн болон хувийн шалтгаанаар энэ асуудалд хандаж байсан нэг л хүн байдаг. Тус зээлийн төлөх хугацаа болоход 2019 онд 6 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хоёр тэрбум төгрөгийн хүү, алданги төлсөн. Үндсэн зээлдээ 2.3 тэрбум төгрөг төлсөн бол барьцаа хөрөнгийн хангалтаар 3.9 тэрбум төгрөг төлж уг зээлийг 2019 онд бүрэн төлж дуусгасан. Миний хувьд ийм л тайлбар өгье.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Уг зээл 2014 оны есдүгээр дүгээр сард олгогдсон зээл. Та энэ зээлийг авах үед иргэн байсан хэмээн хэллээ. Таныг 2013-2015 онд Зам тээврийн сайд А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг шүү дээ?
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг асуудал ямар байдаг гэдгийг гишүүн та өөрөө мэднэ шүү дээ. Ордон руу, яам руу ордог нэг л үнэмлэх л байдаг. Одоо бид нар 20-30 тооны орон тооны бус зөвлөхтэй байдаг шүү дээ. Цалин хөлс авдаггүй хүнтэй улс төрийн албан тушаалтан зөвлөх гэдэг байдлаар хандаж арай болохгүй байх гэсэн бодолтой байна.
Б.Энхбаяр: Арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгыг зургаас харахаар орон сууц шиг харагдаад байна
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -“Ховд хаан бирж” ХХК нь 2014 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан. Нэг эзэмшигчтэй компани байгаа. Тэгэхээр уг компани байгуулагдаад зургаан сарын дараа 6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ зээлийг авахаасаа өмнө ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ?.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Байгуулагдсан намтар түүхийн тухайд таны ярьж байгаатай адилхан байх. Тэгэхээр энэ бодлогын зээл байсан учраас төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж өгөөд барьцаа хөрөнгөө тавиад авсан ийм л зээл.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Шинжээчийн дүгнэлттэй холбоотой “Ховд хаан бирж” ХХК-ийн зарцуулалтыг дэлгэцэнд өгчихөөрэй. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар 3.7 тэрбум төгрөг нь баримтаар нотлогдоогүй буюу бэлэн гүйлгээ байгаа гэсэн зарцуулалт танилцуулагдсан. Арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгыг зургаас харахаар орон сууц шиг харагдаад байна л даа. Энэ үйлдвэр үү, орон сууц уу?
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:-Би ч бас энэ зургийг ойлгохгүй байна. Ямар зураг авч ирээд тавьсан юм. Ер нь бол 2019 оны аравдугаар сард энэ компанид татварын иж бүрэн шалгалт орсон. Шалгалт ороод үйлдвэрийн барилгатай танилцаж, Үл хөдлөхийн татвар төлөөгүй байна гэх үндэслэлээр таварын акт үйлдэж байсан. Өөрөөр хэлбэл, Татварын албанаас тус үйлдвэрийн барилгатай танилцаад барилга байгууламжийг нь үнэлээд татварын акт тавьж байсан.. Энэ шинжээч хийж байгаа хүмүүс дүгнэлт гаргахдаа яагаад компанийн хүмүүстэй уулздаггүй юм. Б.Энхбаяр гишүүн ээ, гэтэл одоо нэг зураг тавьчихаад “Мөн юм уу, биш юм уу” гэх зүйл байхгүй. Цэвэрлэх байгууламжийн хажууд 4650 м.кв үйлдвэрийн барилга баригдчихсан байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Энэ гүйцэтгэлийн зургийг аудитын байгууллагаас газар дээр нь ажиллаж аудит хийсэн тайлангаас авсан зураг юм байна шүү. 2014-2018 онд арьс ширний гүн боловсруулалтын түвшин 10.4 хувиас 25.7 хувь болж 2.5 дахин өссөн гэдэг эерэг үзүүлэлт гарсаныг шинжээч танилцуулсан. Гэхдээ 2018 оноос буцаад энэ үзүүлэлт унасан гэдгийг шинжээч мөн танилцуулсан. “Нийт 57 ААН, үйлдвэрт 86 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон гэх асуудал бий. Үүнээс долоон ААН зээлийн зарцуулалттай холбоотой асуудал дээр дуудагдсан. “Ховд хаан бирж” ХХК-ийн төлөөллөөс бусад нь ирсэнгүй” гэв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм16 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо