Нийгэм
Авлигын хэрэгт хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд зориулах Засгийн газрын шийдвэрт талархав
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад айлчлал хийж буй НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал Жастийн Коулсэныг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны талаар санал солилцох уг уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хатагтай Жастийн Коулсэныг монголчуудын хамаг бүхний эхлэл хэмээн бэлгэшээдэг хаврын улиралд Монголд айлчлахаар ирсэнд талархаад манай улсад тавтай зочлохыг хүслээ.
Тэрбээр НҮБ-ын ХАС-тай Монгол Улс 1992 оноос нягт хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тодорхой амжилтад хүрснийг онцгойлон дурдаад Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар товч танилцуулсан юм.
Тэрбээр “Засгийн газраас өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх бодлого барьж ард иргэдээ эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сараас эхлэн явуулж өнөөдрийн байдлаар нийт хүн амын 26 хувь хамрагдаад байна.
Эрт илрүүлгийн явцад хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь шүд цоорох өвчинтэй гарсан тул Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч “Шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн эрт илрүүлгийн үр дүнд дүгнэлт хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бодлого барьж буй. Ялангуяа жирэмсэн эхчүүдийн шүд, амын хөндийн эрүүл мэндэд анхаарал тавьж, эмчилгээ үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх нь нэн чухал гэж үзсэн” хэмээгээд Засгийн газраас авлига, албан тушаалын хэргийн эсрэг тууштай тэмцэл өрнүүлж буй бөгөөд авлигын хэрэгт хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн эрүүл мэнд, хавдрын өвчний эмчлэх үйл ажиллагаанд зориулах чиглэл барьж байгааг дуулгалаа.
Сайд мөн “Олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс Мянганы хөгжлийн тав дахь зорилт буюу Эхийн эндэгдлийг 1990 оны түвшнээс дөрөв дахин бууруулсан есөн орны улсын нэг болж чадсан нь бидний хамтын ажиллагааны үр дүн билээ. Гэвч 2016-2017 онд эхийн эндэгдэл дахин нэмэгдсэн статистик гарсан. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас нэн ялангуяа 2021 онд эхийн эндэгдэл нэмэгдэж, өмнөх амжилтаа бататгах бус ухарсан үзүүлэлттэй байгаад санаа зовинож байгаа бөгөөд эхийн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагаа нь дэлхийн нийтийн зорилтод хүрэхийн төлөө хэсэг хугацаанд анхаарч шаргуу ажиллахад бүрэн шийдвэрлэгдэх асуудал бус, харин байнгын анхаарал, тогтвортой хөрөнгө оруулалт шаардсан асуудал гэдгийг харуулж байна. Ялангуяа сэргийлж болох эхийн эндэгдлийг бууруулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх, үүний тулд эх барихын яаралтай тусламж үзүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, сум, дүүрэг бүрт эх барихын яаралтай тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа тул сэргийлж болох эхийн эндэгдэл, нас баралтыг тууштай бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сан дэмжлэг үзүүлж, үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн тогтвортой хангамжийн чиглэлээр болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх барихын тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг Хүн амын сантай хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Эх, нярайн тусламжид зайн оношлогоог нэвтрүүлэх” төсөл. Уг төслийн хүрээнд бий болсон дэд бүтэц, нэвтрүүлсэн технологи, хүний нөөцийг ашиглаж цаашид эрүүл мэндийн бусад төрлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ХАС-гийн Суурин төлөөлөгчид уламжиллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орныг дэмжих долдугаар хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн салбарын үндсэн чиглэлүүд болох Эхийн эрүүл мэнд, Хүүхэд залуучуудын эрүүл мэнд, Эх барихын тусламж үйлчилгээг сайжруулах, Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлэх, чадавхи бэхжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа буюу хөгжиж буй орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, төлөвлөсөн үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Жастийн Коулсэн НҮБ-ын ХАС-гийн хувьд Монгол Улстай хамтран ажиллаж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгааг илэрхийлээд Засгийн газар авлигатай тэмцэх дорвитой үйл ажиллагааг явуулж авлигын хэрэгт хураасан хөрөнгийг эрүүл мэндийн салбарт ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд зориулна гэж шийдвэрлэсэнд гүнээ талархаж байна хэмээсэн. Түүнчлэн Монгол Улс ковидын үед бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц сайн ажиллаж цар тахлыг харьцангуй хохирол багатай давсан улс орны нэг болсныг онцлоод энэ нь эрүүл мэндийн салбарын зөв бодлого, зөв менежмент, ажиллагсдын хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд НҮБ, ХАС-гаас шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадсандаа баяртай байна гэсэн юм.
Суурин төлөөлөгч Монголд богино хугацаанд ажиллахаар ирсэн ч орон нутгийн тэр дундаа сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад амжсанаа ярьж Хүн амын сангийн зүгээс Монгол Улстай хамтын ажиллагааг цаашид илүү үр дүнтэй үргэлжлүүлэн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байгаа гэлээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ