Нийгэм
Анагаахын оюутнуудад зориулсан сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн хэмжээнд оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжих, сурч боловсрох, хөгжих боломжуудыг бий болгох, санал санаачилгыг нь сонсохоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөөгийн санаачилгаар “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж байна.
Энэ хүрээнд тэрбээр анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудтай өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн дарга Б.Одгэрэл болон АШУҮИС, Этүгэн, Глобал удирдагч, Оточ Манрамба, “Монос”, “Шинэ анагаах ухаан” тэргүүтэй их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эрүүл мэндийн салбарын ирээдүй, боломжийн талаар танилцуулсан юм. Тэрбээр:
-Чадварлаг, чин сэтгэлтэй мэргэжилтэн болж эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хувь нэмрээ оруулах замаа та бүхэн өнөөдрөөс эхлүүлж болно. Тухайлбал, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах гурвал платформын концепцийг бид хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, сайн дурын ажилтан, иргэн гэсэн гурван талыг нэгтгэсэн энэ платформд бүртгүүлээд оюутнууд сайн дурын үйл ажиллагаа, сургалтад оролцох боломжтой. Ингэснээр сайн дурын ажлын ирц, идэвх оролцооныхоо талаарх мэдээллийг ажил олгогчдод хүргэх боломжтой болно. Эхний ээлжинд бид хүмүүсийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй 26 сэдвээр лекц, илтгэл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд та бүхэн хамрагдаж, оролцож, туршлага хуримтлуулаарай гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө:
-Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буйн хувьд салбар салбарын залуус, оюутнуудтай уулзах, тэдний санаа бодлыг сонсох нь маш чухал. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсохгүйгээр, үүнийг шийдэх боломж бололцоог эрэхгүйгээр залуусыг дэмжих боломжгүй. Эмч, эрүүл мэндийн салбарын ажил гэдэг өдөр тутам суралцах, технологи, шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэх, мэдлэг чадвартай мэргэжилтэн байхаас гадна хүн байх шаардлагатай, эрхэм бас хариуцлагатай мэргэжил. Тиймээс суралцах үедээ мэргэжлээ илүү таньж мэдэх, туршлагажих боломжийг та бүхэнд санал болгож байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа айл өрхүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сайн дурын хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ, үүнд оролцохыг урьж байна гэсэн юм.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газраар дамжуулан хэрэгжүүлэх “Med Volunteer” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах, хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгөх, гэрийн эргэлт хяналт хийх, хөгжлийн бэрхшээлтэй, чадвар алдалттай хүүхдүүдийн талаар судалгаа хийх, тэдэнд асаргаа сувилгааны дэмжлэг үзүүлэх юм. Нийслэлийн зүгээс энэхүү хөтөлбөрийн оролцогчдод цалин урамшуулал олгож, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцолсон.
Түүнчлэн Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн дарга Б.Одгэрэл “Мэргэжлээс гадна ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр мөн цагийн ажлын мэдээлэл хүргэх үйлчилгээ, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг оюутнуудад хүргэж, сайн дурын хөтөлбөрт бүртгэсэн юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ