Нийгэм
Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Үүнтэй холбогдуулан тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд манай улсын газар хөдлөлтийн тоо, давтамж, хүч нэмэгдэж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад 327 мянган удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 1976 удаа тохиолджээ. Тухайлбал, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ хүчтэй газар хөдлөлтийг дагаад ойролцоогоор 130 мянга орчим удаагийн чичирхийлэл болсон гэсэн судалгаа бий. Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Судлаачид долоо дахь хагарлыг судалж байгаа. Энэ нь бидэнд эрсдэл өндөр байгааг харуулж байна. Сүүлийн арван жилийн байдлаар нийслэлд 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 68 удаагийн газар хөдлөлт нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байв. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, ард иргэдийн бэлэн байдлыг хангах шаардлага үүсэж байгаа учраас Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Бид болзошгүй аюулаас сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах, эрсдэлийг тооцоолох дадал сурсан байх шаардлагатай. Өмнө жилүүдэд ч команд штабын сургалтыг зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалт илүү өргөн хүрээг хамарч, стратегийн, бодлогын чанартай зохион байгуулах учир нийслэлийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, иргэд бүрэн хамрагдах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд есөн Ажлын хэсэг гарч, дүүргүүдэд сургалт, судалгааны ажил эхлүүлээд байгаа. Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан 1800 орчим барилга бий. Үүний 900 барилгад дүгнэлт хийхэд 300-400 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хүчтэй газар хөдлөхөд ямар аюултай нөхцөл үүсэж болзошгүйг илтгэж байгаа юм. Урьдчилан сэргийлэх бэлтгэл олон хийх тусам газар хөдлөлтийг хохирол багатай даван туулна. Турк, Сири Улсад болсон гамшгаас бид суралцаж, иргэдээ дадлагажуулах, мөн үүрэг хүлээсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд мэргэшсэн байх нь чухал” гэсэн юм.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2013 онд хийсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-д Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд барилга, байгууламжийн 30 хувь нурж, 40.000-60.000 хүн өртөх эрсдэлтэй тооцоо гарсан байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ