Connect with us

Нийтэлсэн

-

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байгаа. Энэ талаар өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга Д.Одбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Хотын төвийн A, B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол байгаа аж. Зөвшөөрөлгүй буюу байгууллагууд өөрсдөө хаасан 5330 машины зогсоол байгаа юм байна. Шинээр 7384 машины зогсоол гаргахаар судалж байгаа гэнэ. Ингэснээр нийт 15696 машины зогсоолыг бий болгох аж.

С.Энхтөр “Бид энэ зогсоолуудыг бүгдийг нь төлдбөртэй болгоно. Авто машины зогсоол дээр зогсох машинуудад шинэ журам үйлчилж эхэлнэ. Төр захиргааны болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчид ажлынхаа ойр орчмын зогсоол дээр өдөржин машинаа байрлуулдаг. Үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд зогсоол олдодгүй. Зогсоол хайж байгаа жолооч нар дунджаар 500 м замыг 30 минутад маш бага хурдтай явж өнгөрүүлдэг. Энэ нь түгжрэл үүсэх шалтгааныг 15 хувиар нэмэгдүүлдэг. Хотын төвд байгаа нэг зогсоолыг жишээ аваад бүтэн өдөр тандаж үзэхэд 70 орчим машинаас 10 удаагийн сэлгэлт л хийгдэж байна. Бусад нь өглөө ирээд орой болтол ямар ч хөдөлгөөнгүй зогсож байгаа юм” хэмээлээ.

Зогсоолын асуудлаас гадна A, B бүс рүү техникийн улсын үзлэгт тэнцсэн, татвараа төлсөн, торгуулгүй жолооч нарыг зорчуулах юм байна. Бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлийн тэмдэг тэмдэглэгээг тавьж өгнө. Зөрчсөн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн гэж үзэн хариуцлага хүлээлгэх аж. Бүсчлэлийн талаар иргэдээс санал асуулга авахад 70 гаруй хувь нь дэмжсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлж өгөх юм байна.

С.Энхтөр “Бүсчлэлийн бэлтгэл ажлыг энэ сард дуусгаж, ирэх сард нэвтрүүлнэ. Эхний саруудад цагдаа нар А, В бүсүүдэд хатуу хяналт тавина. Бүс рүү нэвтрэх камержуулах зэргээр механик ажлыг бууруулна. Энэ шийдвэртэй холбогдуулан Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв илүү хариуцлагатай ажиллан, жолооч нарын торгуулийг шуурхай төлүүлэх,тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах арга хэмжээ авна.

А, В бүс рүү ороход дарга цэргийн ялгаа байхгүй. Даргын машин гэхээр төлбөргүйгээр зогсоол дээр байршинэ гэсэн үг биш.  Шуурхай алба, хэвлэл мэдээллийн, бүрэн цахилгаан машинууд, нийтийн тээвэр чөлөөтэй нэвтэрнэ. Замын хөдөлгөөний журамд ямар ч өөрлчлөлт орохгүй.

Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр хотын захын замуудад нэмэл ачаалал үүсэхгүй. Хотын захиргааны бүх байгууллага ажлын хэсэгт оролцсон. Сөрөг хандлагаас айгаад яваад байвал түгжрэл улам өснө. Замаа өргөсгөөд л байвал машин нэмэгдээд л байна” хэмээв.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Сав шим