Нийгэм
“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ
Нийгэм
Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн анги нээгдлээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль нь 48 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож тэднийг бие даасан амьдрал хөдөлмөрт хөтөлж байна.
Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцуулж байна.
Суралцагчид ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшиж нэмэлтээр:
– Зочид буудлын өрөөний үйлчлэгч
– Цэцэрлэгч- ногоочин
– Хоол үйлдвэрлэл чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн төгсгөж, ажлын байранд зуучлан өгч байна.
Энэ хичээлийн жилд орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Талх нарийн боов-Бариста” мэргэжлийн ангийг шинээр нээн 15 сурагчтайгаар хичээллүүлж эхэллээ.
Мэргэжлийн ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлж байна.
“Талх нарийн боов-Бариста” мэргэжлийн ангид суралцсанаар бүх төрлийн кофе, гурилан бүтээгдэхүүн шейк, смүти бялуу, тарт бэлтгэн гаргах чадварт суралцаж “Чадамжийн гэрчилгээтэй” төгсөнө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатарт 5 байршилд авто зам хааж, шинэчилнэ
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол үлдсэн нэг байршлын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.
- Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
- Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Ахмадуудад эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ
Геронтологийн үндэсний төвөөс “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд есдүгээр сарын 24-нд ахмадын урьчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Аяны хүрээнд есдүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэгт “Ахмад настны орчин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” сэдэвт өдөрлөгийг ЭМЯ, НЭМҮТ, Хан-Уул дүүргийн өрхийн ЭМТ-д, Хан-Уул дүүргийн ахмадын хороо хамтран зохион байгуулсан байна.
Тус өдөрлөгөөр 500 гаруй ахмад настанд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг өгч ажилласан байна.
Мөн есдүгээр сарын 19-нд Яармагт ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг үнэ төлбөргүй хийсэн бол Төв цэцэрлэгт хүрээлэнд ахмадын өдөрлөг алхалт, бүжгийн тэмцээний сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн юм.
2024 онд НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахмад настны оршин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” гэсэн уриаг дэвшүүлж ахмад настнуудын дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, тэдний эрхийг хамгаалах хүндэтгэх ажлыг нийгэмд таниулах бодлогын яриа хэлэлцээг хийж ажиллахыг зөвлөсөн байна гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгосноор Үндэсний баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжинэ
-
Нийгэм19 цаг өмнө
Улаанбаатарт 5 байршилд авто зам хааж, шинэчилнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо
-
Энтертайнмент23 цаг өмнө
Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд 5.2 га газрыг шийдлээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Музей ба монгол бичиг” өдөрлөг болж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Ахмадуудад эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ