Сан Антонио Спөрс баг Сиксерсийг бутниргэлээ
-
“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ
-
Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ
-
Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна
-
74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ
NBA-ын талбайд өнөөдөр Сан Антонио Спөрс талбай дээрээ Филадельфи 76 багтай тоглож 96-123 харьцаагаар Спөрс бутниргэлээ. Ийнхүү хожил байгуулснаар 16 хожил, 15 хожигдолтой өрнөд бүсийн 11-рт бичигдэж байна. Харин Сиксерс 20 хожил, 12 хожигдолтой болж байна.
Тус тоглолтод Спөрсөөс гурван ч тоглогч 20-иос дээш оноог авсан бөгөөд Рүди Гей 21 оноо, Ламаркус Олдридж 20 оноо, 10 самбар, ДиРозан 20оноо, 6 самбар, 7 дамжуулалтаар багаа тргүүлсэн байна. Харин эсрэг багаас Бэн Симмонс 16 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.