Жэт Лигийн орлон тоглогчоор ажиллаж, дэлхийд үнэлэгдсэн Монгол залуус
-
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна
-
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/
-
“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ
-
“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ
Жүжигчдийн аюулгүй байдлыг хангаж, тэдний хийж чадахгүй зүйлийг нь өмнөөс нь хийж тоглодог эрсдэлтэй хэрнээ бахархмаар жүжигчид бол орлон тоглогчид байдаг. Монголын кино урлагт “Action crew” хэмээх мэргэжлийн орлон тоглогчдын баг энэхүү бахархмаар хэрнээ эрсдэлтэй үзүүлбэрүүдийг хийж гүйцэтгэсээр 10-аад жилийг өнгөрөөжээ Тэд анх 2007 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө 15 хүний бүрэлдэхүүнтэй өнөр өтгөн баг болжээ. Сүүлийн үеийн “Actoin” төрлийн киноны сонирхолтой үзүүлбэрийн ард энэ хамтлагийнхан бараг бүгдэнд нь байгаа гэхэд хилсдэхгүй. Тэд Монголын 30 гаруй кинонд тоглосон төдийгүй өнгөрсөн 10 сард холливудын Мулан кинонд амжилттай ажиллаад иржээ. Бид тэдний холливудад ажилласан талаарх сонин хачин болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар тус хамтлагийн зарим гишүүдтэй ярилцсанаа хүргэж байна.
“Action crew” мэргэжлийн орлон тоглогчийн багийн гишүүн Г.Цэрэгбаяр: Бид зураг авалтаа дуусгаад буцахад киноны багийнхан уйлж байсан
–Холливудын “Мулан” кинонд тоглоод ирсэн сэтгэгдэл ямар байна. Хичнээн уран бүтээлч оролцсон бэ?
–Мулан кинонд Монголоос 50 орлон тоглогч ажилласан байгаа. 25 нь “Action crew” орлон тоглогчдийн багийн гишүүд, нөгөө 25 нь “Тэнгэрийн чонос” хэмээх морьтон орлон тоглогчийн баг явсан. Киноны зураг авалт Шинэ Зилландын Оакланд хотод болсон. Тэнд 50 -уулаа ажиллаж, туршлага хуримтлуулаад хийх зүйлээ сэтгэл хангалуун хийчихээд ирсэн. Бидний 15 хүн нь орлон тоглогчоор буюу үндсэн мэргэжлээрээ, үлдсэн 35 нь морь унаачид гэдгээр явсан.
Бид хариуцсан ажлаа маш сайн гүйцэтгэж чадсан. Эндээс очоод бидний зарим нь жүжигчдийн орлон тоглогч буюу жүжигчдийн дубль хийсэн. Алдарт жүжигчин Жэт ли-гийн дублийг манай “Action crew” орлон тоглогчийн хамтлагийн үүсгэн байгуулагч гурван гишүүний нэг А.Лхагвасүрэн хийж гүйцэтгэсэн. Мэдээж Монголын 15 хүн холливудын түвшинд очоод орлон тоглогч гэх үндсэн мэргэжлээрээ ажиллана гэдэг бол бидний хувьд маш том амжилт, бас аз завшаан юм. Биднийг авч ажиллуулсан хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Холливуудын түвшинд очсон болоод ч тэр үү, итгэж өгөхгүй маш их амжилтад хүрсэн юм шиг л санагдсан.
-Орлон тоглогчид ямар үзүүлбэр дээр ажилласан бэ? Тодруулбал …
Бид ихэвчлэн мориноос унах үзүүлбэр хийсэн. Энэ үзүүлбэр маш амжилттай болсон. Зарим нь нэг удаа унасан, зарим нь гурав дахь уналт дээр л дүрсийг нь аваад байсан. Кино багынханд ч амар байсан байх. Ажил нь маш хурдтай явж байсан болохоор бидэнд маш сайхан, сайхан урмын үгийг хэлсэн.
-Хятадын алдарт жүжигчин Жэт Ли-тэй хамтран ажиллахад сэтгэгдэл ямар байв?
-Сүүлд үлдсэн хэд маань Жэт Ли-тэй хамтарч ажилласан байсан. Бид ажлаа дуусгаад буцсан юм. Тэгэхэд 7, 8 нь тэнд үлдэж үлдсэн зурганд орсон. Тэгэхэд Жэт Ли ирж хамт ажилласан гэсэн. Багаасаа л Жэт Лигийн тоглосон киног үзэж өссөн бидэнд түүнтэй хамтарч кино зурганд орно гэдэг үгээр хэлшгүй гоё мэдрэмж шүү дээ.
–Холливудын кинонд орлон тоглогчоор ажилласан монголчуудад гадныхан ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
“Мулан” кинонд тоглож дуусаад эхний ээлжийн баг буцахад, кино багийнхан бүр уйлж байсан. Монголчуудтай хамтарч ажиллахад үнэхээр амар байна. Ямар чадвартай юм бэ гэж ярьж байсан. Бид өдрийн зураг авалтаа дуусаад л хоёрын цуваанд ороод хагас цэрэгжилттэй, үнэхээр зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй, журамтай байсан. Нэг хүнд юм хэлэхэд нөгөө хэсэг нь дор бүрнээ биелүүлдэг байсан. Тийм ч учраас биднийг өндрөөр үнэлсэн байх гэж боддог.
–Танай багийн ирээдүйн зорилго юу вэ?
-Мэдээж зорилго маань холливуд руу гарч эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж явах. Өөрсдөө уран бүтээл хийгээд түүнийгээ холливудад гаргахыг хүсдэг. Мөн тэндээсээ өөрсдөө кайф авч байна гэдэг нь аз жаргалыг амтлана гэсэн үг.
-Орлон тоглогч нар яагаад гол дүрд тоглож болохгүй гэж. Та нарт гол дүрд тоглох санал ирдэг үү. Өөрөө бас реклам болон богино хэмжээний кинонд гол дүр бүтээсэн харагддаг.
Гадаадад бол гол дүрд тоглосон орлон тоглогч зөндөө байдаг. Монголд хараахан гарч ирээгүй байгаа. Мэдээж гол дүрд тоглох юмсан гэсэн хүсэл хүн бүрт л байдаг байх. Манай багт мэргэжлийн жүжигчнээр төгссөн хүмүүс байдаг. Бидэн шиг өөр мэргэжилтэй хүний хувьд гол дүр авна гэдэг маш том аз завшаан шүү дээ. Харин жүжигчнээр төгссөн хүмүүс маань бэлтгэл хийж байх үедээ ч юм уу тулааны гол дүрд тоглох юмсан гэсэн хүсэл зорилго сэтгэлд нь байж л байгаа байх.
Намайг тоглуулах хүсэлтэй байна гэдгээ хүмүүс багийн ахлагч М.Наранбаатарт хэлж зөвшөөрөл авдаг юм. Тэгээд л би тоглож байсан. Миний хувьд энэ баг байгуулагдаад 4 жил болж байхад нь элсэн орсон байдаг. Хамгийн анх “Үргээлэг” кинонд орж байсан. Одоо бол 20-30 кинонд тоглоод байгаа…
Н.Гантөмөр: Манай багийнхан Хятадын алдартай жүжигчдийн орлон тоглогчоор ажилласан
-Сүүлийн үед гараад байгаа “Action” төрлийн бүх кинонд танай баг хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?
-Сүүлд гарсан “Зүрхний хилэн”, “Үргээлэг”, “Ар хударга”, “Маш нууц 2” гээд л Монголын “Action” болон тулаантай кинонд орж тоглосон байгаа. Хамгийн сүүлд “Монголиан коннекшн” гэдэг кинонд холливуудаас найруулагч, тулааны найруулагч нь ирж хамтарч бүтээсэн. Тэгэхээр энэ кино бидний хувьд холливууд руу нэг алхсан амжилт л гэж боддог. Энэ кино бол том кино болсон. Бараг л холливуд л гэсэн үг.
-Энэ киногоор дамжуулан та бүхнийг холливудын “Мулан” кинонд хамтарч ажиллахыг урьсан хэрэг үү?
-Тийм байх. Тодорхой хэмжээнд биднийг таньж мэдсэн учраас л хамтран ажиллах санал тавьсан гэж боддог. Тэр кинонд костюмны баг, зураг авалтын, туслахуудын, продюсерийн баг гэх мэт маш олон баг ажилласан. Тэр багуудтай бид хамтарч ажиллах үнэхээр амар байсан. Тэд ч бидэнтэй цаашид хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Бид тэнд Англи, Америк, Хятад, Франц зэрэг орны уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Тэр дундаас манай баг 50 хүний бүрэлдэхүүнтэй хамгийн том баг байсан.
Н.Гантөмөр: Манай багийнхан Хятадын алдартай жүжигчдийн орлон тоглогчоор ажилласан
-Сүүлийн үед гараад байгаа “Action” төрлийн бүх кинонд танай баг хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?
-Сүүлд гарсан “Зүрхний хилэн”, “Үргээлэг”, “Ар хударга”, “Маш нууц 2” гээд л Монголын “Action” болон тулаантай кинонд орж тоглосон байгаа. Хамгийн сүүлд “Монголиан коннекшн” гэдэг кинонд холливуудаас найруулагч, тулааны найруулагч нь ирж хамтарч бүтээсэн. Тэгэхээр энэ кино бидний хувьд холливууд руу нэг алхсан амжилт л гэж боддог. Энэ кино бол том кино болсон. Бараг л холливуд л гэсэн үг.
-Энэ киногоор дамжуулан та бүхнийг холливудын “Мулан” кинонд хамтарч ажиллахыг урьсан хэрэг үү?
-Тийм байх. Тодорхой хэмжээнд биднийг таньж мэдсэн учраас л хамтран ажиллах санал тавьсан гэж боддог. Тэр кинонд костюмны баг, зураг авалтын, туслахуудын, продюсерийн баг гэх мэт маш олон баг ажилласан. Тэр багуудтай бид хамтарч ажиллах үнэхээр амар байсан. Тэд ч бидэнтэй цаашид хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Бид тэнд Англи, Америк, Хятад, Франц зэрэг орны уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Тэр дундаас манай баг 50 хүний бүрэлдэхүүнтэй хамгийн том баг байсан.
-Танай баг байгуулагдаад 10 жил болжээ. Энэ хугацаанд багагүй уран бүтээлд ажилласан байна. Яагаад ер нь орлон тоглогчдийн баг байгуулъя гэж анх хэн нь санаачилсан бэ?
-А.Лхагвасүрэн, М.Наранбаатар, Б.Нандин-Эрдэнэ гэж гурван хүн энэ багыг үүсгэн байгуулсан. Өөрсдөө тулааны урлагаар хичээллэдэг хүмүүс л дээ. Энэ гурав их сайн найзууд хүсэл нэг, зорилго нэг байсан учир орлон тоглогчийн ажил хийе гээд зориглож байсан юм билээ. Тэдний хамгийн анхны дэлгэцийн бүтээл нь дуучин Quiza-гийн Монфрэшийн реклам байсан нь олонд хүрсэн. Одоо энэ гурав маань гурвуулаа байхгүй байгаа. М.Наранбаатар хөдөө ажлаар явсан. Харин Б.Лхагвасүрэн хоёр жилийн өмнөөс Солонгосын “Жамп” театрт жүжигчнээр ажиллаж байгаа. Одоо Солонгост байгаа.
Г.Дөлгөөн: “Энхийн цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гарна” гэдэг шиг бид байнгын бэлтгэл сургуулилттай байдаг
-Орлон тоглогч бол маш эрсдэлтэй ажил шүү дээ. Та бүхэнд гэмтэж бэртэх тохиолдол зөндөө байдаг байх?
-Бидний ажил ямар ч үед эрсдэлтэй нөхцөл байдалд байлгадаг. Угаасаа их эрсдэлтэй мэргэжил шүү дээ. Гэхдээ түүнийг “Энхийн цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гарна” гэдэг шиг мэргэжлийн түвшиний бэлтгэлээр л аюул осолгүй давж гарна. Бид нэг ч өдөр амардаггүй. Байнга бэлтгэл сургуулилтаа хийж байдаг. Бэлтгэлээ сайн хийсний ачаар л бэртэл, гэмтэл харьцангуй бага байдаг. Ер нь тэнд аюулгүй байдал гэдэг зүйл маш сайн хангагдсан байсан. Тийм ч учраас бидний хувьд алдаа гаргаж, бэртэл гэмтэл авсан зүйлгүй маш сайхан ажиллаж дуусаад ирсэн.
Тулааны хэсгийн бэлтгэл, заалны бэлтгэл гээд л өндрөөс үсрэх, харайх, унах бэлтгэл их хийдэг. Ялангуяа хүчний бэлтгэл, сунгалтын бэлтгэл түлхүү хийдэг. Үзэгчдэд эвгүй уначихлаа гэж харагдсан үзүүлбэрийг эрсдэлгүй хэрнээ үнэмшилтэй үзүүлэхийн тулд маш их бэлтгэл хийдэг.
-Танай багт орж нэг хамт олон больё гэсэн залуусыг яаж, ямар шалгуураар авдаг вэ?
–Би кино урлагтай холбоотой хүн биш. Уул уурхайн инженер мэргэжилтэй ч түүндээ сонирхолтой биш. Кино урлагт хайртай, үзэх дуртай. Тэгээд кинотой холбогдчих юмсан гэж дотроо боддог байсан. Тэгтэл хамтлаг маань сургалт хийж байгааг дуулаад шалгуулаад улмаар сургалтад суугаад элссэн. Бусад залуусч энэ маягаар элсэх боломжтой. Гэхдээ хамгийн нэгдүгээрт энэ багийг гэсэн сэтгэлтэй, орон тоглогч мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ хайртай, түүндээ эргэлт буцалгүйгээр дурласан байх хэрэгтэй. Ур чадвар нэг их анхаараад байдаггүй. Тийм чин сэтгэлтэй байхад л бүх зүйл аяндаа бүтэж, бэлтгэл сургуулилт, багийнхаа нөхдийн заавар зөвлөгөөгөөр ур чадвар нь ч нэмэгддэг. Ер нь хөдөлгөөний эвсэлтэй, янз бүрийн эрсдэлтэй зүйлийг давж гарах зоригтой, кино урлагт дуртай л байх хэрэгтэй.
Сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэ
Зураглаач Г.Аюуш

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ