БЭТЭГ ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ” зөвлөгөөн болно
-
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна
-
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/
-
“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ
-
“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ
Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ДЭМБ хамтран зохион байгуулж буй “Бэтэг, галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” салбар хоорондын хамтран ажилладаг байгууллагын уулзалт, зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын “Б” танхимд 2018 оны 10 сарын 29-30-ны өдрүүдэд болж байна.
Үйл ажиллагааны нээлтэд:
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица
ДЭМБ-ын Төвийн Бэтэг болон зоонозын өвчний хяналт, тандалтын асуудал хариуцсан багийн ахлагч Бернадет Абела-Риддер
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Бэтэг болон анзаарагддаггүй өвчнүүдийн хяналт, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Аяа Яжима нар оролцлоо.
ДЭМБ-ын бүсийн төв болон азийн улс орнуудын гаргасан жагсаалтаар 20 төрлийн анзаарагддаггүй халдварт өвчний талаархи бодлого чиглэлийг тодорхойлж, баримтлан ажиллаж, 2030 он гэхэд тархалтыг зогсоож, устгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд ганц эрүүл мэндийн салбар бус бүх салбаруудын оролцоотойгоор нэгдэж, нэг төлөвлөгөөтэй хамтран ажиллах нь хамгийн оновчтой арга бөгөөд Монгол улс мөн энэхүү үйл ажиллагаанд 2017 онд нэгдэн орсон.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зоонозын халдварт өвчний асуудал хариуцсан төв байгууллага салбар хоорондын болон дундын байгууллагуудын түвшинд Монгол дахь бэтэг, галзуу өвчний өнөөгийн байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхий дахинд хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагыг манай орны нөхцөлд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм5 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм5 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо