Connect with us

Нийтэлсэн

-

Дүрэмгүй зодооны Оросын тамирчин Хабиб Нурмагомедовыг зодоон хийсэн гэж мөнгөн торгууль ногдуулж, есөн сараар тэмцээнд орох эрхийг нь хасжээ. Харин түүний өрсөлдөгч Конор Макгрегорыг арай зөөлөн шийтгэжээ. Түүнийг 50,0 ам.доллараар торгож, 6 сараар тэмцээнд орох эрхийг нь хассан аж. Хэрэв Нурмагомедов  ам хэлээр доромжлуулж, хяхиж хавчуулсан хохирогчдыг дэмжих компанит ажилд оролцсон тохиолдолд түүний  тэмцээнд орох эрхийг нь хасан  шийтгэлийг  6 сар болгож буруулах боломжтой гэж тэмдэглэсэн байна.  Шийтгэл дээрх хоёр тамирчнаар хязгаарлагдаагүй байна. 25,0 ам.доллар, нэг жил тэмцээнд орох эрхийг нь хасах шийтгэлийг  Зубайра Тухугов болон Хабибын дүү Абубакар Нурмагомедов нарт оноожээ.

Болсон явдлыг эргэж харвал өнгөрсөн оны аравдугаар сард холимог зодооны дэлхийн аварга Оросын тамирчин Нурмагомедов  Ирландын зодоонч Конор Макгрегортай хүч үзэн дэлхийн аваргынхаа нэрийг авч үлдсэн билээ. Харин тэмцээн дууссаны дараа олныг хамарсан зодоон гарсан аж. Нурмагомедов  дэвжээнээс гарч Макгрегорын бэлтгэл хангагч тамирчин руу дайрчээ. Үүнээс үүдэн хоёр тамирчны  багийн гишүүд хоорондоо зодолдож эхэлсэн байна. Зодоонд Хабибын найз  Зубайр Тухугов болон  Эседулл Эмирагаев нар хөндлөнгөөс оролцжээ. Эл зодооноос болж тэмцээний зохион байгуулагчид Оросын тамирчны ялалтыг хүлээн зөвшөөрсөн ч аваргын бүсийг  гардуулаагүйгээс гадна  шагналын мөнгийг нь царцаажээ. Уг үйл явдлыг Невада мужийн тамирын комисс сахилгын шалгалт эхлүүлжээ. Зодоон болсны дараа Хабибын аав дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгийнхээ спортын бус үйлдлийнх нь төлөө “хатуу арга” хэмжээ авахаа амласан байна. Энэ үйл явдлаас хойш Хабибын “Инстаграм”-ын хуудас асар алдаршиж нэг өдрийн дотор 3,0 сая дагагчтай болжээ. Тамирчин өөрөө зодоон цохион хийсэндээ  олон түмнээс уучлал эрсэн ч Макгрегорын амнаас зогсолтгүй гарч байсан доромжлол түүнийг ийн үйлдэл хийхэд  хүргэсэн гэж тэмцээний дараах хэвлэлийн бага  хурлаар  мэдэгджээ. “Намайг дэвжээнээс үсэрч гарсныг л ярихаас миний шашин, миний аав, миний эх орны талаар тэрээр  юу гэж ярьсныг хүмүүс  огт сонирхохгүй байгааг би ойлгохгүй байна” гэж Хабиб хэлжээ.

Нурмагомедовын үйлдэл АНУ-д маш олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Жишээ нь  UFC-ийн аварга Колби Ковингтон  “Твиттер” хуудсандаа Нурмагомедорвыг элдвээр хэлэхийн зэрэгцээ зодооны  спортыг “20 жилээр хойш нь ухраалаа” гэж бисэн байна. Мөн USA today  сонины сэтгүүлч Мартин Роджерс  Оросын тамирчины үйлдлийг спортын ертөнцөд байж боломгүй гээд Хабибыг “өрөвдөлтэй, бүдүүлэг, харгис” хэмээн тодорхойлжээ. Харин Ирландын тамирчин Макгрегор  “Tвиттер” хуудсандаа  Хабибаас даагаа нэхэхийг л хүлээж байна гэсэн богинохон сэтгэгдэл бичсэн байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Сав шим