
“Өв Эрдэнэ” хөтөлбөрт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
-
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна
-
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/
-
“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ
-
“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ
М-Си-Эс Групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.
Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, 5 жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран 2019 оноос эхлүүлэх юм.
Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг 9 төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийсэн билээ. Уг судалгааны тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг хийх аж.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх удаах төсөл нь Богд хааны ордон музейн уран барилгад байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа бөгөөд мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ онд хэрэгжүүлэх аж. Судалгаагаар музейн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм.
М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од хэлэхдээ, “Бид 25 жилийн ойгоо ёслон тэмдэглэхээсээ илүүтэй улс орныхоо нийгэм, соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох бодит санаачилгуудыг дэмжиж, санхүүжүүлэхээр болсон. 2013 онд 20 жилийн ойгоороо соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой Монгол кино HD, Занабазарын нууц, Үндэсний дуурь, балетын ноотыг сэргээн цахимд хөрвүүлэх зэрэг томоохон төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ уламжлал болгон, улам бүр өргөжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.
МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо “Өв эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын ард түмний эрдэм билиг, ур ухаан, оюун соёлын охь дээж болсон түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалуудыг нандигнан хамгаалж, сэргээн хямгадаж, арвижуулан дэлгэрүүлж үеийн үед түүчээлэн хүргэх сайн үйлсийн аян юм” хэмээн хөтөлбөрийн ач холбогдлыг үнэллээ

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент21 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм22 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм22 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа