Connect with us

Нийтэлсэн

-

Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ДЭМБ хамтран зохион байгуулж буй “Бэтэг, галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” салбар хоорондын хамтран ажилладаг байгууллагын уулзалт, зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын “Б” танхимд 2018 оны 10 сарын 29-30-ны өдрүүдэд болж байна.
Үйл ажиллагааны нээлтэд:
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица
ДЭМБ-ын Төвийн Бэтэг болон зоонозын өвчний хяналт, тандалтын асуудал хариуцсан багийн ахлагч Бернадет Абела-Риддер
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Бэтэг болон анзаарагддаггүй өвчнүүдийн хяналт, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Аяа Яжима нар оролцлоо.

ДЭМБ-ын бүсийн төв болон азийн улс орнуудын гаргасан жагсаалтаар 20 төрлийн  анзаарагддаггүй халдварт өвчний талаархи бодлого чиглэлийг тодорхойлж, баримтлан ажиллаж, 2030 он гэхэд тархалтыг зогсоож, устгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд ганц эрүүл мэндийн салбар бус бүх салбаруудын оролцоотойгоор нэгдэж, нэг төлөвлөгөөтэй хамтран ажиллах нь хамгийн оновчтой арга бөгөөд Монгол улс мөн энэхүү үйл ажиллагаанд 2017 онд нэгдэн орсон.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зоонозын халдварт өвчний асуудал хариуцсан төв байгууллага салбар хоорондын болон дундын байгууллагуудын түвшинд Монгол дахь бэтэг, галзуу өвчний өнөөгийн байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхий дахинд хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагыг манай орны нөхцөлд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол  оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.

Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Сав шим