Нийгэм
Тоглоомын талбайд шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 20 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байлаа. Тухайлбал, орон сууцны барилга, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгын паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. 2011-2022 оны хооронд орон сууцны 672, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 272 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалт хийжээ.
Мөн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 44 байршлын тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 60 хувь нь эрсдэлтэй байжээ. Тодруулбал, тоглоомын талбай бүрэн бус, эвдрэл ихтэй, тоглоомууд стандартын бус, хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, гулсуур хэт налуу зэрэг нийтлэг зөрчил илэрч, хяналт шалгалт үргэлжилж байна.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй 1259 байгууламжийг буулгаж, 2858 мэдэгдэл хүргүүлээд байна. Нийслэлийн Засаг дарга 2023 онд нийт 444 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс 2023 оны эхний улирлын байдлаар 411 төсөл, арга хэмжээ худалдан авах эрхийг шилжүүлсэн. Нийт 423 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Нийгэм
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Нийгэм
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Нийгэм
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Нийгэм43 мин өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм3 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ