24 баримт
“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт
5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг. Тэрээр өөрийн компаниудын импортолдог, үйлдвэрлэдэг, экспортолдог бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэнч хэрэглэгч нь.
Баримт 1
Жамбалжамцын Оджаргал. 1965 онд Баянхонгор аймагт төрсөн. Эхээс 5-уулаа. Түүний аав Жамбалжамц нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Ээж Бадамжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Аав, ээж хоёр нь эмч мэргэжилтэй байсан бөгөөд 1969 онд гэр бүлээрээ нийслэл хот руу шилжсэн ирсэн юм.
Баримт 3
Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Батмөнх нь Орчлон сургуулийн захирал бөгөөд хосууд Киев хотноо оюутан байхдаа сагс тоглож байгаад танилцжээ. Эхнэр нь өөрийн нэгэнт тогтсон “бизнес”-тэй учраас нөхрөөсөө хараат байдаггүй. Боловсролын удирдлагын магистр, ардын боловсролын тэргүүний ажилтан гэргий нь “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” гэсэн уриатай “Орчлон” дунд сургуулийг удирддаг. Хүүхдүүд нь ч “Орчлон”-гоо дүүргэсэн аж.
Баримт 4
Ж.Оджаргал ОХУ-ын Киевийн политехникийн их сургуулийг 1989 онд төгсөж, ажлын гараа нь Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллахаас эхэлсэн юм. 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцад эрчим хүчний инженерээр ажилд орсноор тус станцын ТЭЗҮ-ийг гаргахаар Швейцарын Цюрих хотноо “Электроват” компанид 3 сар ажилласан байна. Энэ үед түүнд ирээдүйд эрхлэх бизнесийнх нь санаа төржээ.
Баримт 5
1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг байв. Тэр үед Ж.Оджаргал ба түүний хамтран зүтгэгчид “Дэлхийн банк”-ны хараанд өртөж, судалгаа хийхээр 5000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүний хэрэгжүүлсэн анхны төсөл.
Баримт 6
MCS гэдэг нь Mongolian consulting servive гэсэн үгийн товчлол бөгөөд зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсантай холбоотой. Эрхэм бизнесмен Ж.Оджаргал одоогоор мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн 5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг. Тэрээр өөрийн компаниудын импортолдог, үйлдвэрлэдэг, экспортолдог бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэнч хэрэглэгч нь.
Баримт 9
“АПУ” ХК-тай өрсөлдөхүйц Зүүн Хараагийн “Спирт бал бурам” компанийг худалдан авч, “MCS электроникс” ХХК нь Монголын анхны компьютер Могулыг үйлдвэрлэсэн юм. Франчайзын салбарт дэлхийн алдарт “Кока Кола” компанийн Монгол дахь салбар “М-Си-Эс Кока Кола” ХХК байгуулж, брэнд ундаа үйлдвэрлэх эрхийг 4 сая ам.доллараар худалдан авчээ. Аялал жуулчлалын салбарт амжилттай яваа “Skyresort” амралтын цогцолбор, баячуудын тухалдаг Bella Vista түрээсийн харш, 2003 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
21/03/2019
Баримт 11
“Энержи ресурс” консерциумыг байгуулан “Тавантолгой”-н ордын хайгуулын лицензийг олон жил хав дарж, “Ухаа худаг”-ийг авсан гэгддэг. Mongolian mining Corporation нэрээр гаргасан Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжсан хувьцаанаас 900 сая ам долларын хөрөнгө босгоод байна. Дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаагүй. “Энержи ресурс”-ын дийлэнх хувьцааг эзэмшдэг.
Баримт 15
Тэрээр одоо байгаа амжилтандаа хүрэхийн тулд өөрийгөө эрэлж, хурцалдаг үг нь “Хүчтэй бай, битгий бууж өг”. Энэ үгийг хааяа дотроо өөртөө хэлдэг. Гэр бүл, хамт олон, ах дүү хамаатан садан олонтой баян хүн гэж боддог. Түүний тодорхойлж байгаагаар яг одоо бизнес эрхлэхэд таатай, азтай, сонирхолтой үе тохиож байна. Тиймээс ч улс төр руу халтирахгүй, УИХ-ын гишүүн болно гэж амбицлахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлж, дууссаны дараа ингээд боллоо гэж боддоггүй яаж өргөжүүлэх үү, шинээр ямар бизнес эрхэлж төрөлжүүлэх гэж боддог байна.
Баримт 16
М-Си-Эс группийн захирал болохоор төрсөн гэж боддоггүй. Аз, зөн совинд итгэдэг. Эр хүнийхээ хувьд худлаа хэлдэггүй, нүнжигтэй гэж өөрийгөө тодорхойлдог. Буддын шашны сургаалыг сонсох дуртай, хүндэтгэдэг. Гольф тоглож, онигоо ярих дуртай. Гитар тоглож, дуу дуулдаг байсан бөгөөд сэтгэл хөөрсөн үедээ эргэн сэргээдэг. Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй Ж.Оджаргал гадаад зах зээл рүү “довтлох” сонирхол өндөр бөгөөд үндэстэн дамнасан корпораци байгуулах сонирхолтой.
Баримт 20
Бизнесмен эрхмийн толгойлдог М-Си-Эс группийн хувьцааны 75 хувийг Хятадын тал эзэмшдэг гэсэн яриаг бүрэн няцааж 70-75 хувийг Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг гэдгийг мэдэгдсэн юм. Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхээр оруулж ирэх нь гэж яригдсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн ч Ухаа Худаг өөрөө 20 жилийн нөөцтэй. Тэгэхээр бидэнд 15-20 жилийн хугацаанд тогтвортой байдлын гэрээ байгуулахад хангалттай гэдгээ илэрхийлсэн.
Баримт 21
Түүнийг төрийн тендерээр бизнес хийдэг <мэргэжилтэн> гэж зарим хүн шүүмжилдэг. Үнэхээр ч “Спирт бал бурам”-ын өөрийн болгохдоо төрийн дэмжлэг авсан. Улаанбаатар хотын утааг бууруулах ажлын хүрээнд хэрэгжсэн “утаагүй зуух” төслийг гардан хэрэгжүүлж “Мянганы сорилтын сан”-гаас 42 сая ам.долларын санхүүжилт авчээ.
Баримт 22
Ж.Оджаргалыг АТГ-аас мэдүүлэг өг гэж дуудагдаж байсан саяхан. Учир нь Х.Баттулга нэр бүхий улстөрчид “Тавантолгойг гацаасан нь Засгийн газрын зарим гишүүн Ухаа худагаас хамааралтай MCS компанийн байранд амьдардагтай холбоотой. Үүний цаана авлигын хэрэг нуудаж байж болзошгүй тул шалгаж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан юм. Засгийн газрын зарим сайд нар Ж.Оджаргалын MCS группээс байр авсан гэх мэдээлэл хүснэгтээр олдсон байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар М-Си-Эс группийн “Bella Vista” хэмээх орон сууцанд амьдардагт тогтоогдсон юм.
Баримт 23
“Таван толгой”-н орд газрын хувьцааны 14 хувийг эзэмшиж буй арав гаруй компанийн нэг нь Ж.Оджаргал удирдлагатай M-Си-Эс групп юм. Төрийн 50 хувийн эзэмшилтэй “Таван толгойн орд”-ыг ашиглахын тулд 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах учир үлдээд буй 36 хувийг дангаараа эзэмших хүсэлтэй гэдгээ илэрхийлж, олон консорциум болж авахад ашиггүй нөхцөл гэж эрхэм Ж.Оджаргал үзэж байна.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм6 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр9 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд6 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
Pingback: 1) ORDER BY 1– KXQk-ийн “MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт дэх сэтгэгдэл – МЭДЭЭ
Pingback: “MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт дээр 1) ORDER BY 1– KXQk-ийн “MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт